×
Шинжлэх ухаан,техник Гуравдугаар сар 2013
Орос улсын онгоцны “МиГ” корпорац Малайз, Бангладеш болон Мьянма улсуудад тэдгээрийн Цэргийн зэвсэгт хүчний бүрэлдээхүүнд байгаа МиГ-29 онгоцнуудыг шинэчлэх саналыг тавьжээ. Энэ тухай өнөөдөр Малайзид ажлаа дуусгаж байгаа олон улсын ЛИМА-2013 үзэсгэлэнд оролцсон оросын онгоцны үйлдвэрийн төлөөлөгч ИТАР-ТАСС агентлагт уламжилжээ.
Өнөөдөр «Союз ТМА-08М» сансрын хөлгийн багийн гишүүд хөлөгөө ОУСС-тай залгаснаас хойш бараг хоёр цаг өнгөрсний дараа шилжих бүхээгийн нээлхийг онгойлгов. «Нээлхий нээлттэй байна. «Союз» сансрын хөлгийн багийн гишүүд ОУСС-д шилжсэн» гэж Оросын Нислэгийн удирдах төвийн төлөөлөгчийн хэлснийг «Интерфакс» агентлаг иш татан мэдээлэв.
Малайз улсын Лангкави арал дээр 3-р сарын 26-30- хооронд болох Олон улсын тэнгисийн болон агаар сансарын LIMA -2013 үзэсгэлэн дээр ОУ-ын батлан хамгаалах аж үйлдвэрийн цогцолборын 20 гаруй тэргүүлэх компаниуд зэвсэглэл болон цэргийн техникийн шинэхэн загваруудыг үзүүлэх болно.
Орос, Герман, Швейцари, Их Британи улсуудын эрдэмтэд Байгаль нуурын ёроолоос нэг сая жилийн өмнө Төв Азийн цаг уур хэрхэн яаж өөрчлөгдсөн хариуг олохоор хайж байна. Судлаачид дэлхийн хамгийн гүнзгий нуурын хөрсний дээжийг авч, анхны таамагуудыг дэвшүүлж байна. Судлаачид тусгай төхөөрөмжөөр Байгаль нуурын ёроолын хөрснөөс дээж авч байна. Эдгээр дээжүүд нь өвөрмөц архив юм.
Сансарын аюулыг анхааруулах болон хариулт өгөх нэгдсэн төвийг ОУ-д байгуулж эхэлсэн тухай Роскосмос агентлагын тэргүүн Владимир Поповкин мэдэгдлээ. Сансарын аюулын тухай хүн төрлөхтөн сүүлийн үед нилээд ул суурьтай бодож эхэллээ. 2-р сарын 15-нд Челябинск хотод солир унасан тухай дэлхий даяараа мэдлээ.
Британийн эрдэмтэд 50 жилийн дотор хийсэн судалгааны мэдээлэл баримтуудад дүн шинжилгээ хийгээд Антартикын мөсний нийт хэмжээг тогтоов. Антарктикад бараг 26,5 сая шоо км хатуу мөсөн байна гэж тэд үзсэн юм. Антарктикын мөсний хэмжээг мэдэх явдал цаг уурын хэтийн өөрчлөлтийг тааварлах боломж олгоно гэж Британийн Антарктикыг судлах нийгэмлэгийн эрдэмтэд үзэж байна.
Орос улсын нисэхийн барилгын компани өргөн, их бие том алсын зайны зорчигч тээврийн шинэ онгоцыг байгуулах ажилдаа ороод байна гэж оросын ХМХ-үүд уламжилж байна. Энэ нь Орос улсад бусад нисэхийн барилгын гүрнүүдийн дунд найдвартай байр сууриа олох боломж өгнө гэдэгт шинжээчид итгэлтэй байна.
Сибирийн эрдэмтэд Ямалын мэрэгч амьтад болон хүчтэй соронзон салхи хоорондоо холбоотой болохыг тогтоожээ. Энэхүү байгалийн үзэгдэлийг тэд урьдчилан мэдэрдэг бөгөөд маш хурдан гүйлдэж эхэлдэг байна. Тэднийг ажигласан мэргэжилтэнүүдийн үзэж байгаагаар, эдгээр  соронзон салхи нь хүний бие мах бодид сөрөг нөөлөөлөх судалгаа болон урьдчилан сэргийлэх ажилд тустай болох аж. Хулгана, харханууд нь ойролцоогоор 22 мянган гентэй.
Оросын алдарт Ан-2 онгоц шинэчлэгдсэнийхээ дараа анхныхаа нислэгүүдийг хийлээ. Зөвлөлтийн үед онгоц нь хөдөө аж ахуйд идэвхитэй ашиглагдаж байсан бөгөөд уг онгоцыг “эрдэнэ шишний” онгоц гэж нэрлэх болсон. Өнөөдөр Сибирийн нисэхийн эрдэм-шинжилгээний хүрээлэнгийн инженерүүд зөвлөлтийн хоцрогдсон хөдөлгүүрийн оронд америкийн шинэ хөдөлгүүр тавьжээ. Онгоцны дотоод салоныг бас өөрчилжээ. Одоо уг онгоцоор зорчигчдыг тээвэрлэхэд илүү тохитой болсон.
Оросын одон орны “Голубка” /“Тагтаахай” /нэртэй шинэ систем сансрын жижиг биетүүдийг таних болно. Уг системийг Архызын /Хойд Кавказ/ одон орон судлалын хүрээлэнд суурилуулаад байна. Эл төхөөрөмж нь челябинскийн солирыг дэлхийтэй тулгарахаас 20 минутын өмнө илрүүлэх магадлалтай гэж мэргэжилтэнүүд батлан хэлж байна.
Дэлхийн хамтын нийгэмлэг сансрын аюулаас хамгаалах системийг хамтын хүчэр байгуулах ёстой. Нэг ч улс эл асуудлыг дангаар шийдвэрлэж чадахгүй гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн тамгын газрын тэргүүн Сергей Иванов «Комсомольская правда» сонинд өгсөн ярилцлагдаа тэмдэглэв. Түүний хэлснээр жижиг гаригийн хөдөлгөөн маш их хурдацтай. Жижиг гариг дэлхийд ойртож байгааг илрүүлэн тогтоосон ч түүнд нөлөөлөх технологи, систем одоогоор үгүй байна.
Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургууль британий Times сонины хувилбраар дэлхийн хамгийн нэр хүндтэй 100 их сургуулиудын 50-т орсон бөгөөд урьдын адил нэрсийн жагсаалт дахь цорын ганц оросын их сургууль байна. Уг баримт бичгийг гадаадын оюутнуудын иш татсан эрдэм шинжилгээний боловсролын болон судалгааны хөтөлбөрүүдийн түвшинг хийгээд бусад олон хүчин зүйлүүдийг үндэслэн гаргадаг байна.
Хятад улс их гүрэн улсын шинэ шинж тэмдэгтэй болж байна. 2020 он гэхэд «Бэйдоу» хиймэл дагуулын навигацийн систем нь олон улсын хэмжээний болно гэж БНХАУ-ын Ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн Бүх хятадын хорооны гишүүн Е Пэйзянь мэдэгджээ. Тэгээд хятадын «Бэйдоу» Оросын ГЛОНАСС, америкийн GPS системтэй үнэн хэрэг дээр өрсөлдөж эхлэнэ.
Энэ оны 1-р сард хөөргөсөн өмнөд солонгосын STSAT-2C хиймэл дагуулаас анхны гэрэл зургийг дэлхий орчмын тойрог замаас уламжлав. Солонгосын тэргүүний ШУ, технологийн хүрээлэнгийн дэргэдэх Хиймэл дагуулын судлалын төвөөс Солонгосын хойгийн багц хэт улаан дурслэлийг нийтлүүлэв. Хиймэл дагуул 2-р сарын 17-нд хойгийн дээгүүр нисч явах үеэрээ 500 км өндрөөс гэрэл зураг авсан юм.
БНХАУ ирээдүйн тойрог замын станцад гадаадын судлаачдыг оруулахад бэлэн байна. Энэ тухай баасан гаригт Синьхуа агентлагт хятадын жолоодлоготой сансрын нислэгүүдийн хөтөлбөрийн ерөнхий зохион бүтээгч Жоу Зяньпин мэдэгдэв.Жоу Зяньпины уламжилснаар, БНХАУ тойрог замын станцыг 2020 онд байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд гурван тасалгаатай байх аж. Уг станцад нэг ачааны болон хоёр жолоодлоготой хөлөг залгагдаж болох нь.
Орос улс үүнээс хойш гадаадаас нисэгчгүй төхөөрөмж худалдаж авах төлөвгүй байна. Холбооны цэрэг-техникийн хамтын ажиллагааны албаны захирал Александр Фомины тайлбарлаж байгаагаар, тус улс өөрийн үйлдвэрийг ажлуулж эхлээд байна. Өмнө нь Орос улс Израиль улсаас 400 сая долларын нисэгчгүй төхөөрөмжүүдийг худалдаж авсан.
БНХАУ бол Олон улсын сансрын станцын хөтөлбөрт нэгдээгүй цорын ганц томоохон гүрэн улс юм. Гэвч энэ онд Хятад улс ийм өөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэнэ. Энэ зун гурван сансрын нисгэгч нь хятадын тойрог замын «Тэнгэрийн ордонд» очиж тохижуулна. Энэ ордны хаалгыг анх удаа 2012 оны 6-р сард нээсэн билээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Гуравдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2013
9
10
11
15
16
17
18
19
20
21
22
24
27
31