×
Шинжлэх ухаан,техник Хоёрдугаар сар 2013
Европын сансрын агентлаг хожмын аюултай жижиг гаригуудын тухай мэдээ баримтуудыг нэгтгэн шинжлэн зохицуулах төвийг нээж байна. Европын сансрын агентлагийн удирдлагаас мэдээлснээр тус төв бүр энэ хавар ажиллаж эхлэнэ. Хэтдээ төвөөс сансрын биет унах аюулыг эрх баригчдад урьдчилан мэдээлэх юм. Эдүгээ одон орон судлаачид хожмын аюултай 50 гаруй метр голчлолтой жижиг гаригуудын 1 хувийг мэднэ.
Орос улсад үнээ саах хосгүй төхөөрөмжийг бүтээгээд байна. Уг саалийн цогцолбор нь хотоос гаралгүйгээр тосгоны үнээний сүү уух боломж олгох юм. Энэхүү тасархай технологийн зохиогч нь оросын эрдэмтэн, физикч Александр Белоносов юм. Түүний бүтээлийн чухал нь саалийн процессыг нэгтгэж, сүүг нэг төхөөрөмжинд найруулж, хөргөхөд орших юм. Ингэхдээ сүүнд ямарч агаар оруулалгүйгээр шууд тусгай битүү савладаг аж.
Энэтхэгийн сансар судлалын байгууллагын мэргэжилтнүүд 2013 оны 10-р сард эрдэм шинжигээний аппаратаа Ангараг гариг руу явуулах төлөвлөгөөтэй байна гэж өнөөдөр Энэтхэг улсын ерөнхийлөгч Пранаб Мукержи мэдээллээ. 2013 онд сансрын хэдэн аппарат, түүний дотор Ангараг гариг судлах ба навигацийн анхны хиймэл дагуулыг хөөргөхөөр төлөвлөсэн гэж тэрээр улс орныхоо парламентын хуралдаан дээр мэдээлжээ.
Өнөөдөр АНЭУ-ын нийслэл Абу-Даби хотод нээгдсэн Олон улсын батлан хамгаалахын IDEX-2013 үзэсгэлэнгийн сүүлийн өдөр. Үзэсгэлэн дээр дэлхийн шилдэг тэргүүний компаниуд хамгийн сүүлийн үеийн бүтээлүүдээрээ оролцжээ. Тухайлбал, Орос улсын “Конструкторское бюро приборостроения” /КБП/ /“Багаж хэрэгсэлийн зохион бүтээх товчоо”/ нь 1993 оноос эхлэн уг үзэсгэлэнгийн байнгын оролцогч болсон юм.
Дэлхийн 59 улсын 1100 гаруй түүний дотор оросын 28 компани өнөөдөр ажлаа өндөрлөх IDEX олон улсын зэвсгийн 11-р үзэсгэлэнд оролцож байна. Орон нутгийн төлөөлөгчид оросын үзэсгэлэнгийн танхимыг гойд сонирхсон тухай үзэсгэлэнд оролцогч «Росооборонэкспорт»-ын төлөөлөгчдийн тэргүүн Николай Димидюк мэдээлэв.
АНУ-ын сансар судлалын үндэсний удирдах газар /НАСА/ сансрын жижиг биетүүдийг илрүүлэхэд зориулан тусгай ажиглалтын системийг боловсруулж байна. Одоогийн байдлаар дэлхийд заналхийлэх солируудын тухай мэдээлэх систем буюу АТЛАС-ын зургийг санхүүжүүлж байна. АТЛАС нь объектыг дэлхий дээр унахаас гурван долоо хоногийн өмнө 150 метрын хүртэлх диаметрын зайд болон нэг долоо хоногийн өмнө 45 метрийн зайнаас илрүүлэх боломжтой юм.
Оросын 40 орчим үйлдвэр сүүлийн үеийн боловсруулалтаа Абу Дабид (Арабын Нэгдсэн Эмирт Улс) олон улсын «IDEX-2013» зэвсгийн үзэсгэлэнд дэлгэн тавьжээ. Тэдгээр хуягт техникээс гадна буудлагын ба бэртээх зэвсэг, радиоцахим цоо шинэ тоног төхөөрөмжөө авчирсан юм. Зохион байгуулагчид манай үзэсгэлэнгийн танхимд гойд анхаарал тавьж байна. Удмын хунтайз, дээд ерөнхий командлангчийн орлогч Мухаммед бен Заед аль-Нахайян оросын үзмэрүүдийг сонирхон үзжээ.
Солир мөн өргөрөгт дөнгөж дөрвөн цагаар хожим тэсрэсэн бол Петербургийг үнсэн товрог болгох байсан.Азаар америкийн эрдэмтэн Билл Макгуайрын мөн дүгнэлт 2-р сарын 15-нд унасан челябинскийн биш 1908 онд Подкаменная Тунгускад дэлбэрсэн солирт хамаатай юм. Түүнийг Тунгуссын гэж нэрлэсэн билээ.Солирын хөдөлгөөнийг урьдчилан тааварлах аргагүй. Хүн төрөлхтөн одоогоор солироос өөрийгөө хамгаалаж чадахгүй.
Орос Хятад хоёр улс хятадын ачаа тээврийн Ту-204-120СЕ нисэх онгоцыг нисдэг лаборатори болгон хувиргах тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан тухай «Интерфакс» агентлаг балан хамгаалалт- аж үйлдвэрийн цогцолборын төлөөлөгчийн мэдээллээс иш татан уламжлав. Түүний хэлснээр хятадын талаас нэг жилийн дотор хийж дуусгахаар төлөвлөсөн эхний ажлыг санхуужуулэв.
Гадаадын өндөр мэргэшилтэй мэргэжилтнүүд оросын зах зээлийг ихэд сонирхож байна гэж Нийгмийн бодлого хариуцсан ОХУ-ын засгийн газрын тэргүүний орлогч Ольга Голодец үзэж байна. Парис хотод болдог олон улсын “Оюутны салон” үзэсгэлэнд энэ жил ОУ анх удаагаа оролцож байгаа юм. ОУ уламжлал ёсоор хүчирхэг байдаг инженер, математик, мэдээлэлийн технолог зэрэг мэргэжилүүдийг ихэд сонирхож байна гэж Голодец ярьсан байна.
Арабын Эмирүүдийн Нэгдсэн улсын нийслэл Абу-Дабид өнөөдөр нээгдсэн зэвсгийн олон улсын “АЙДЕКС-2013” үзэсгэлэн дээр ОУ цэргийн техникийн шинэхэн загваруудаа үзүүлж байна. Жишээ нь, хамгаалалтын хосгүй хэрэгсэл болон супер орчин үеийн цахим тоног төхөөрөмжөөр тоноглогдсон шинэчлэгдсэн Т-90 танкаа үзүүлэх юм. Бүхээг нь өндөржүүлсэн тохилог байдалтайгаараа онцлог танк дэмжих цэргийн машиныг үзүүлэх болно.
Баасан гаригийн шөнө дэлхийгээс маш ойр 27,7 мянган км зайтай солир нисч өнгөрөв. Дэлхийтэй хамгийн ойр зайны агшин нь москвагийн цагаар 23:25 минут байв. Үүний дараа солир дэлхийгээс холдож эхэлсэн. Солир нь Энэтхэгийн далайн зүүн хэсгээр нисч өнгөрсөн. Өмнө уламжилж байснаар, баасан гаригийн өглөө Уралд солир унаасан. Агаарт хэдэн арван том хэсэг болж хуваагдсан аж.
Умард Солонгос улс орныхоо зүүн-хойд хэсэгт Мусуданри сансрын хөлгийн буудалаа шинэчлэж байгаа бололтой гэж америкийн Жон Хопкинсын их сургуулийн шинжээчид хиймэл дагуулаас авсан гэрэл зургуудыг үндэслэн мэдээллээ. Тонхэ гэдэг хөөргөх хуучин талбарт ажил идэвхжэснийг 2012 оны 8-р сараас 2013 он эхэлтэл авсан гэрэл зургууд тусган харуулж байна.
Оросын физикч эрдэмтдийн судалгааг ШУ-ны бүлгийнхэн олонтаа дурдаж байна. «Оросын ШУ-нд хэн нь хэн бэ?» гэдэг төслийн тоо баримтуудаас харахад цөмийн физик, эгэл бөөмсийн физикийн хүрээнд ажиллаж байгаа оросын эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн ажилтнууд эдүгээ дэлхийд бусдаас илүү их шаардагдаж байна.
Оросын ачаа тээврийн «Прогресс» сансрын хөлөг өнөөдөр Байконур сансрын хөлгийн буудлаас Олон улсын сансрын станц руу нисэх юм. Тэр мөн станц болон багийн гишүүдэд ачаа тээш тээвэрлэнэ. М-18М сансрын хөлгийг залгасан «Союз-У» зөөгч пуужинг москвагийн цагаар 18:41 минутад Гагарины хөөргөх талбараас нисэх тухай Холбооны сансрын агентлаг мэдээллээ.
Сахагийн БНУ-ын ШУА-ийн бааз дээр суурилан анх удаагаа арслан зааны хадгалагдсан уураг тархийг шинжлэн судлах ажлыг явуулна гэж “Интерфакс” агентлаг уламжлав. 2-р сарын сүүлээр Сахад олдосон Юки нэртэй арслан зааны тугалын гавлын ясанд шинжилгээ хийсний дараа уураг тархи нь элдэмтдийн мэдэлд очих юм. Юкигийн арьсаны зөөлөн эд анги сайн хадгалагджээ.
Оросын 40 орчим компани гадаадын мэргэжилтнүүдтэй туршлага солилцохоор энэ оны 2-р сарын 6-10 өдрүүдэд энэтхэгийн Бангалор хотод ажиллах олон улсын Aero India 2013 нисэх онгоцны үзэсгэлэнд оролцож байна. Оросын үзэсгэлэнгийн танхим энд ажиллаж, сүүлийн үед оросын нисэх онгоцны үйлдвэрлэлийн хүрээнд гарсан амжилтыг тусган харуулж байна.
2-р сарын 8-нд Орос улсад Шинжлэх ухааны өдрийг тэмдэглэдэг. Чухамдаа 1724 оны энэ өдөр Оросын их хаан I Петр Оросын шинжлэх ухааны академийг үндэслэн байгуулсан. Одоо Академи нилээд хэдэн салбартай.Тэдгээрийн нэг нь Сибирийн салбар. Сибирийн салбарын ажлын үр дүн нь Азийн орнуудад эрэлт хэрэгцээтэй байдаг.
Өнөө дэлхийд санхүү, өрийн ба банкны буюу валютын түвэг бэрхшээл тулгарснаас гадна «технологийн хямрал» гарсан явдал ШУ-ын бүлгийнхнийг түгшүүлж байна. Их Британид ажиллаж байгаа Орос гаралтай эрдэмтэн Андрей Гейм Лондонд хэвлэгдэн гардаг «Файнэншл таймс» сонинд нийтлүүлсэн өгүүллэгдээ ийм дүгнэлт хийжээ. Тэрээр 2010 онд Манчестерын их сургуулийн Константин Новосёловтой хамт Нобелийн физикийн шагнал хүртсэн билээ.
Өнгөрсөн оны 12-р сард дэлхий сөнөхийг хүлээж байсан хүмүүсийн сэтгэл түгших шинэ шалтаг бий болсон юм. 2-р сарын 15-нд DA14 45 метрийн жижиг гариг дэлхий орчимд нисч өнгөрөх юм. Мөн гариг дэлхийд 28 км-ээр ойртоно. 90-д оноос ийм хэмжээний жижиг гариг дэлхийд ойртоогүй.
Орос улсын Эрхүү хотын техникийн улсын их сургуулийн эрдэмтэд Гонконгийн шинжлэх ухаан, технологийн их сургуулийн эрдэмтэдтэй хамтран шинэ үеийн шингэн кристаллын дисплей бүтээхээр 50 сая рублийн тэтгэлэг /1,67 сая долл./ хожлоо. Тэдний бүтээл эрчим хүчний хэмнэлт болон томруулах боломжуудтайгаараа ялгаатай байх юм гэж Оросын Эрхүү хотын техникийн их сургуулийн эрдэм-шинжилгээний хүрээлэнгээс мэдэгдэв.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28
Хоёрдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2013
1
2
3
4
6
9
12
14
20
22
23
24
25
27
28