×
Шинжлэх ухаан,техник 29 Нэгдүгээр сарын 2013
Роскосмос Оросын шинжлэх ухааны академийн эрдэмтдийн хамт шинжлэх ухааны ашиг сонирхолд нийцэх үүднээс Сар руу нисгэгчтэй нислэг хийж болзошгүй тухай асуудлыг хэлэлцэх гэж байгаа гэж Роскосмосын тэргүүн Владимир Поповкин мэдэгдэв. “Хэрвээ Саран дээр хүн байх тийм шаардлага байх ёстой бол тэнд хүн байх болно”гэж  жил бүрийн Королёвын уншлагуудын нээлтийн ажиллагааны үеэр тэр хэллээ.
Томскийн политехникийн их сургууль дээр 2012 оны 12-р сард Сеулд болж өнгөрсөн Олон улсын шинэ бүтээлийн үзэсгэлэнгийн шагналыг эрдэмтдэд гардуулав. Эрдэмтэд Солонгосын шинэ бүтээлүүдийг сурталчлах холбооны Гран-при болон хоёр мөнгөн медалийг хүртсэн юм. Сөүлийн үзэсгэлэн-яармаг нь Зүүн-Азийн шинэ бүтээл болон шинэтгэлүүдийн салбарын томоохон үйл явдал юм.
Одоогооос 15 жилийн өмнө иргэний зориулалттай ОУСС байгуулах тухай гэрээнд гарын үсэг зурсан юм. Энэ гэрээнд Орос, Канад, Япон улсууд, АНУ, Европын сансарын агентлагын улсууд оролцсон юм. Шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны энэ өргөн төсөл маш үр ашигтай болсон юм. Өнгөрсөн хугацаанд тойрог замын энэхүү өргөөнд манай дэлхийн 15 улсын 200 гаруй дэлхийхэн ажиллаж амьдарсан юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2013
1
3
7
8
9
11
12
15
18
20
21
25