×
Шинжлэх ухаан,техник 19 Нэгдүгээр сарын 2013
НАСА америкийн Bigelow компанид 2015 он гэхэд ОУСС дээр суурилуулахаар төлөвлөж байгаа тусгай хийлсэн модулийг бүтэээхийг даалгажээ гэж “Ассошейтэд пресс” агентлаг уламжилжээ. Уг гэрээ нь 17,8 сая долл. үнэлэгдэж байна. Ирээдүйд эл модулиуд нь одоогийн одон орон судлаачдын амьдарч байгаа нөсөр хөнгөн цагаан тасалгаануудыг орлож болох аж.
Америкийн нисэх онгоцын Boeing компани шинэ Boeing 787 Dreamliner онгоцны аккумляторын гэмтэлтэй хэсгийн шалтгааныг тогтоох хүртэл нийлүүлэлтийнхээ захиалгыг зогсоож байгаа тухайгаа зарлав. Ингэхдээ компаний төлөөлөгчийн ярьснаар, онгоцны үйлдвэрлэлт ердийн дэглэмд үргэлжлэн явагдана гэв. Өмнө нь АНУ-ын Холбооны иргэний агаарын нисэх хүчний агентлаг “Дримлайнеруудын” нислэгийг зогсоосон юм.
Орос улс нилээд хэдэн роботоо Сар руу явуулна. 2017 он хүртэл гариг хоорондын гурван автомат аппаратыг нэгэн зэрэг дэлхийн дагуул руу явуулахаар төлөвлөжээ. Энэ төсөл сарны өргөн цар хүрэтээй хөтөлбөрийн эхлэл болно. Эхлээд Саран дээр буух «Луна-Глоб-1» зондыг явуулна. 2015 онд түүнийг Оросын Алс Дорнодод барьж байгаа шинэ «Восточный» сансрын хөлгийн буудлаас хөөргөхөөр төлөвлөжээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2013
1
3
7
8
9
11
12
15
18
20
21
25