×
Шинжлэх ухаан,техник Нэгдүгээр сар 2013
Өчигдөр дэлхий орчмын тойрог замд гаргасан өмнөд солонгосын хиймэл дагуул хэвийн дэглэмээр ажиллаж байна гэж өнөөдөр Өмнөд Солонгосын боловсрол, ШУТ-ийн яам мэдээллээ. Оросын мэргэжилтнүүд анхны угсрааг нь зохион бүтээж үйлдвэрлэсэн өмнөд солонгосын KSLV-1 сансрын хиймэл дагуулыг өчигдөр Наро сансрын хөлгийн буудлаас хөөргөсөн тухай мэдээлсэн билээ. Хөөргөлтийг техникийн шалтгаанаар хоёр удаа хойшлуулсан юм.
Өмнөд солонгосын KSLV-1 сансрын пуужинг өнөөдөр Наро сансрын хөлгийн буудлаас хөөргөв. Оросын мэргэжилтнүүд түүний анхны угсралтыг зохион бүтээж үйлдвэрлэсэн юм. Өмнөд солонгосын пуужингийн хөөргөлт өнгөрсөн оны 12-р сард БНАСАУ-аас хиймэл дагуул бүхий пуужинг хөөргөснөөс хойш Сөүлийн үндэсний нэр төрийг бэхжүүлэхэд маш чухал юм. БНСолонгос Улс хиймэл дагуул бүхий пуужингаа нутаг дэвсгэрээсэсэ хөөргөсөн дэлхийн 13 дахь улс боллоо.
Роскосмос Оросын шинжлэх ухааны академийн эрдэмтдийн хамт шинжлэх ухааны ашиг сонирхолд нийцэх үүднээс Сар руу нисгэгчтэй нислэг хийж болзошгүй тухай асуудлыг хэлэлцэх гэж байгаа гэж Роскосмосын тэргүүн Владимир Поповкин мэдэгдэв. “Хэрвээ Саран дээр хүн байх тийм шаардлага байх ёстой бол тэнд хүн байх болно”гэж  жил бүрийн Королёвын уншлагуудын нээлтийн ажиллагааны үеэр тэр хэллээ.
Томскийн политехникийн их сургууль дээр 2012 оны 12-р сард Сеулд болж өнгөрсөн Олон улсын шинэ бүтээлийн үзэсгэлэнгийн шагналыг эрдэмтдэд гардуулав. Эрдэмтэд Солонгосын шинэ бүтээлүүдийг сурталчлах холбооны Гран-при болон хоёр мөнгөн медалийг хүртсэн юм. Сөүлийн үзэсгэлэн-яармаг нь Зүүн-Азийн шинэ бүтээл болон шинэтгэлүүдийн салбарын томоохон үйл явдал юм.
Одоогооос 15 жилийн өмнө иргэний зориулалттай ОУСС байгуулах тухай гэрээнд гарын үсэг зурсан юм. Энэ гэрээнд Орос, Канад, Япон улсууд, АНУ, Европын сансарын агентлагын улсууд оролцсон юм. Шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны энэ өргөн төсөл маш үр ашигтай болсон юм. Өнгөрсөн хугацаанд тойрог замын энэхүү өргөөнд манай дэлхийн 15 улсын 200 гаруй дэлхийхэн ажиллаж амьдарсан юм.
Өөрсдийн хүчээр бүтээсэн хятадын “Юнь-20” алсын зайн цэргийн тээврийн онгоц анхны туршилтын нислэгээ бямба гаригт үйлдлээ гэж хятадын ХМХ-үүд өнөөдөр мэдээллээ. Энэ шинэ онгоц нь хятадын армийн зэвсэглэлд байгаа хамгийн хүнд танкыг ч тээвэрлэх боломжтой гэж уг мэдээлэлд заасан байна.
Хятад улс баллистик пуужингуудыг дуднын зайнаас амдан тосоход зориулагдсан пуужин довтолгооны эсрэг туршилт явууллаа. Тэстийн хөөрөлтийг сая амжилттай явуулсан гэж орон нутгийн ХМХүүд өнөөдөр уламжлав. БХЯ-ны уламжилснаар, газраас пуужин амдах сургуулилтууд нь зөвхөн батлан хамгаалах шинжтэй бөгөөд аливаа нэг орон руу чиглэгдээгүй гэжээ. Хятад улс хоёрдахь удаагаа ПДХ газрын системийг туршиж байна.
Япон улс дэлхийн гадрагыг ажиглах тагнуулын шинэ хоёр хиймэл дагуулыг тойрог замд гаргах «Эйч 2А» пуужингаа хөөргөсөн тухай өнөөдөр орон нутгийн Эн-Эч-Кей телевизийн сувгаар мэдээллээ. Кюсю арлаас емне Танегасима арал дахь сансрын хелгийн буудлаас туунийг хөөргөв.
Оросын сансрын агентлаг Ангараг гариг руу нислэг хийх орос-европын анхны «ЭкзоМарс» төслийг хэрэгжүүлэх эхний үед хэрэглэх багаж зохион бүтээх ажлыг бүрэн санхүүжүүлсэн тухай Оросын ШУА-ийн Сансрын судлалын хүрээлэнгийн захирал Лев Зелёный мэдээллээ. Европын сансрын агентлагтай хамтран зохиосон төслийн дагуу 2016 онд тойрог замын зонд, 2018 онд робот маягийн модуль Ангараг гаригийн хөрсний сорьцыг дэлхийд уламжлахаар явуулна.
Маргааш Япон улс дэлхийн гадрагыг ажиглах тагнуулын хоёр хиймэл дагуулаа хөөргөх бодолтой байна гэж Японы агаар сансрын агентлаг мдээллээ.«Мицубиси хэви индастриз» корпорацийн боловсруулж бүтээсэн нэгэн хиймэл дагуул радарын мониторинг хийж, шөнийн ба үүлтэй байх нөхцөлд дэлхийн гадрагад барилга байгууламжуудыг ажиглах чадвартай юм.
Хятадын ардын чөлөөлөх арми хиймэл оюунтай үндэсний зам-тээврийн автомат жолоодлогтой хэрэгсэлүүрийг бүтээх ажилдаа ороод байна. Шинэ автомашин нь жолоочдын ядаргааг бууруулах зорилгоор иргэдэд ашиглагдаж болох юм гэж Франс пресс агентлаг орон нутгийн ХМХ-үүдийг иш татан уламжилжээ. “Догшин арслан-3“ машин нь тээврийн хэрэгсэлүүдийн ойролцоо хөдөлгөөнд судалгаа явуулах зорилгоор компьютерын хүнд системээр тоноглогдсон аж.
Орос улсын цэргийн экспорт сүүлийн арван жилд гурав дахин өсчээ. Зөвхөн 2012 онд гэхэд л 15 тэрбум доллараар давж байсан гэж Холбооны цэрэг-техникийн хамтын ажиллагааны албаны тэргүүн Александр Фомин ийн мэдэгджээ. Өмнөх жилүүдээс ялгаатай нь экспортын хэмжээ мөнгөн тэмдэгтэд шилжүүлснээр 2 тэрбумаар өсчээ.
Хүн төрөлхтөн сая нэг юм дэлхийн сүйрлийн заналхийллээс ангижирч байхад, түгшүүр дахин гарч ирлээ. 2013 оны 2-р сарын 15 –нд Гринвичийн цагаар /москвагийн 23:25/ манай дэлхийд солир тулж ирэх аж. Эрдэмтдийн тооцоогоор Дэлхий хүртэл замын хэмжээ 30 мянган км бөгөөд газар зүйн хиймэл дагуулуудаас арай доогуур байх нь.
40 мянга орчим жилийн өмнө азийнхан болон америкийн индейчүүд Хятад улсын нутаг дэвсгэр дээр амьдарч байжээ. Эрдэмтдийн үзэж байгаагаар, энэ нь “Хятадын” тухай орчин үеийн Азийн бүх ард түмнүүдийн болон аборигенуудын эх орны тухай ярих боломж олгож байгаа ажээ. Энэ тухай РИАНовости агентлаг эрдэтдийн судалгаанас иш татан уламжилжээ.
НАСА америкийн Bigelow компанид 2015 он гэхэд ОУСС дээр суурилуулахаар төлөвлөж байгаа тусгай хийлсэн модулийг бүтэээхийг даалгажээ гэж “Ассошейтэд пресс” агентлаг уламжилжээ. Уг гэрээ нь 17,8 сая долл. үнэлэгдэж байна. Ирээдүйд эл модулиуд нь одоогийн одон орон судлаачдын амьдарч байгаа нөсөр хөнгөн цагаан тасалгаануудыг орлож болох аж.
Америкийн нисэх онгоцын Boeing компани шинэ Boeing 787 Dreamliner онгоцны аккумляторын гэмтэлтэй хэсгийн шалтгааныг тогтоох хүртэл нийлүүлэлтийнхээ захиалгыг зогсоож байгаа тухайгаа зарлав. Ингэхдээ компаний төлөөлөгчийн ярьснаар, онгоцны үйлдвэрлэлт ердийн дэглэмд үргэлжлэн явагдана гэв. Өмнө нь АНУ-ын Холбооны иргэний агаарын нисэх хүчний агентлаг “Дримлайнеруудын” нислэгийг зогсоосон юм.
Орос улс нилээд хэдэн роботоо Сар руу явуулна. 2017 он хүртэл гариг хоорондын гурван автомат аппаратыг нэгэн зэрэг дэлхийн дагуул руу явуулахаар төлөвлөжээ. Энэ төсөл сарны өргөн цар хүрэтээй хөтөлбөрийн эхлэл болно. Эхлээд Саран дээр буух «Луна-Глоб-1» зондыг явуулна. 2015 онд түүнийг Оросын Алс Дорнодод барьж байгаа шинэ «Восточный» сансрын хөлгийн буудлаас хөөргөхөөр төлөвлөжээ.
Америк болон хятадын физикчид хатуу шинж тэмдгээрээ алмазаас давж гарах илүү онцгой наноматериалыг бүтээлээ. Энэ нь хамгийн сайн алмаазын зүсэгчид ч эс чадах аливаа материалыг зүсэхэд хэрэглэх боломжтой гэж Nature сэтгүүлд нийтэлжээ. Хятадын физикч эмэгтэй Тянь Юнцзяний удирдсан эрдэмтдийн бүлэг шинээр эльбор хэмээх наноматериалыг амжилттай гарган авчээ. Үүний дараа эрдэмтэд түүний бат бэхийг туршжээ.
Энэ онд Хятад улс 20 сансрын аппаратаа хөөргөх тухай Хятадын агаар сансрын үйлдвэрлэл-эрдэм шинжилгээний корпораци мэдээлэв. 2013 онд БНХАУ «Шэньжоу-10» сансрын хөлгийг «Тяньгун-1» модультой гараараа залгаж, Сар судлах «Чанъэ-3» эрдэм шинжилгээний аппаратыг хөөргөхөөр төлөвлөсөн тухай мэдэгдэлд өгүүлжээ. Тэгснээр дэлхийн дагуулыг судлах хятадын хөтөлбөрийн 2 дахь үе эхлэнэ.
2020 он гэхэд Оросын пуужин-сансрын салбар үйлдвэрлэлээ хоёр дахин нэмэгдүүлэх ёстой гэж нийтэд зарлан мэдээлсэн 2013-2020 онуудад сансрын үйл ажиллагааг хөгжүүлэх улсын хөтөлбөрт өгүүлжээ. Орос улсыг сансарт баталгаатай гаргаж, пуужин-сансрын техник, аж үйлдвэрийг хөгжүүлэх нь олон талт хөтөлбөрийн урьтлал юм.
Графен усыг нь цацрагаас цэвэрлэнэ. Москвагийн улсын их сургуулийн химийн тэнхимийн болон АНУ-ын Райсын нэрэмжит их сургуулийн эрдэмтэд шинээр хосгүй графен гэгч бодисийг нээлээ. Нэг атомын өргөнтэй хэт бат бэх нүүрстөрөгчөөс гаргасан эл материал нь уснаас цацраг идэвхитэй бодисийг төвөггүй хурдан татдаг аж. Энэхүү шинж чанарыг “Фукусима-1” мэтийн цацрагийн хордолттой газруудыг цэвэрлэхэд ашиглах боломжтой юм.
Өмнөд Солонгосын KSL V-1 пуужинг ахин хөөргөхийг 1-р сарын 25-нд оролдож болзошгүй гэж Ёнхап агентлаг засгийн газрын төлөөлөгчдийн хэлснээс иш татан мэдээллээ. Урьд ийн хөөргөлтийг 2 дахь угсраагийн гэмтлээс болж болиулсан билээ. Энэ долоо хоногт пуужингийн хөөргөлтийг бэлтгэх хорооны хуралдаанаар хөөргөх өдөр хугацаа товлох юм.
2013-2020 онуудад оросын сансрын хөтөлбөрийг санхүүжүүлэхэд 2 триллион гаруй рубль чиглүүлэх тухай өчигдөр Оросын сансрын агентлагийн веб-сайт мэдээллээ. Төсвийн бүс эх сурвалжаас бас санхүүжүүлэхийг мэдээлэлд тэмдэглэжээ. Санхүүгийн нөөцийг сансрын хэрэгсэл, технологийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон түлгүүр ба хавсрага судалгаа, сансрын дэд бүтэц, боловсон хүчний чадавхид төвлөрүүлнэ.
«Хувилгах» танк, хэр хэмжээгээрээ сөнөөгч онгоцтой тэнцэх бөмбөгдөгч онгоц, «холын хараатай» радар зэрэг шинэ загварын зэвсгийг Оросын Зэвсэгт хучин тэсч ядан хүлээж байна. Энэ онд «Армат» хуягт техникийн шинэ цогцолборыг нийтэд үзүүлнэ. Эдгээр нь тээврийн тавцанг нэг мерийн болгосон байлдааны машин юм. Шаардлага гарвал чиргуулийг танк болгон, инженерийн машиныг зенитийн төхөөрөг болгож хувилгах юм.
Орос улсад израилийн лицензээр бүтээсэн нисэгчгүй төхөөрөмжүүдийг амжилттай туршив. Батлан хамгаалах яамны уламжилснаар, “Форпост” болон “Застава” нисэх төхөрөмжүүдийн туршилтуудыг Уралын ер бусын цаг агаарын нөхцөлд туршижээ. 2 мянган километрийн өндөрт агаарын хэм -50 С хүрч байжээ. Уг төхөөрөмжийн бүх системүүд сайн ажиллаж байв.
Финлянд улсын судлаач Микко Туоми тэргүүтэй олон улсын ажлын хэсэг одон орны томоохон нээлт хийсэн байна. Нар маягын Тау Кита одны эргэн тойронд урьд нь мэдэгдээгүй байсан 5 гаригийг илэрүүлсэн байна. Тэдний нэг нь “амьдралын бүс” гэгчид байгаа ба өөрөөр хэлвэл нар маягын одноосоо онолын хувьд амьдрал байж болох тийм зайд байна гэсэн үг.
Нарны эрчим хүч бол шинэ бөгөөд эрчимтэй хөгжиж байгаа салбар юм. Нарны гэрлийг дулааны болон цахилгаан эрчим хүч болгон хувиргах бүхний сайн мэдэх технологийг манай гариг дээр сүүлийн арван жил идэвхитэй эзэмшиж байна. Зөвхөн эдийн засгийн учир шалтгаанаас болж нарны эрчим хүч айл гэр бүхэнд очиж чадахгүй байна, учир нь нэг киловатт цаг нь дэндүү өндөр өртөгтэй байгаа юм.
Оросын Шинжлэх ухаан –үйлдвэрлэлийн “Энергомаш”үйлдвэр пуужингийн хөдөлгүүрийн үр ашгийг гуравны нэгээр нэмэгдүүлэх боломжтой “Ацетам” өндөр үр ашигтай түлшийг боловсрууллаа. Энэ тухай “Интерфакс”агентлагт тус байгууллагын гүйцэтгэх захирал Владимир Солнцев мэдэгдэв. Түүний ярьснаар, шинэ түлш нь пуужин –тээгчдийн хөдөлгүүрийн шатлалуудад ашиглагдах боломжтой аж.
Оросын бүх флот - Хойд, Балтын, Хар тэнгисийн, Номхон далайн флотуудын сургууль 1-р сарын сүүлээр Газрын Дундад тэнгис ба Хар тэнгист явагдах тухай өнөөдөр ОХУ-ын БХЯ-ны хэвлэл мэдээллийн албаны удирдах газраас мэдээллээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2013
1
3
7
8
9
11
12
15
18
20
21
25