×
Шинжлэх ухаан,техник Арваннэгдүгээр сар 2012
Орос-өмнөд солонгосын KSLV-1 пуужингийн хөөрөлтийг техникийн шалтгаанаар болиулав. Өнөөдөр түүнийг өмнөд солонгосын «Наро» сансрын хөлгийн буудлаас хөөргөх байсан. Гэвч товлосон хугацаанаас 10 минутын өмнө хөөргөх ажиллагааг зогсоов. Урьдчилан мэдээлснээр Өмнөд Солонгост үйлдвэрлэсэн пуужингийн 2 дахь угсраа гэмтсэн байна. Энэ нь өөрийн зөөгч пуужингаар сансрын пуужин дэлхийн орчмын тойрог замд гаргах гэсэн Сөүлийн 3 дахь оролдлого билээ.
Бразили улс хөлөг онгоцон дээр буух сөнөөгч онгоц тоормослоход туслах гол төхөөржийг үйлдвэрлэх технологи авахад нь Хятад улсад тусласан тухай «ИТАР-ТАСС» агентлаг Хонконгийн «Канва» цэргийн мэдээллийн шинжлэлийн агентлагийн эрхлэгч Андрей Чаны мэдээг үндэслэн уламжилжээ. Орос ч Украйн ч ийм технологийг Хятадад хэзээ ч олгоогүйг шинжээч тэмдэглэв. Түүний хэлснээр Бразили тусласан байна.
Хятадын тавцангийн нисэх хүчний сөнөөгч онгоц тус улсын анхны “Ляонин” нисэх онгоц тээгч хөлөг онгоц дээр буусан байна. Энэ тухай Синьхуа агентлаг мэдээлжээ. Оросын Су-33 онгоцны бааз дээр хуулбарлан бүтээсэн “Шеньян J-15” сөнөөгч бөмбөгдөгч онгоцны нисэгч тавцан дээр буух дасгалыг гүйцэтгэсэн байна.
Энэ оны 5-р сард нислэгийн үеэр оросын SSJ-100 онгоц сүйдсэн ч Индонезийн иргэний нисэх хүчний газраас энэ нисэх онгоцонд сертификат олгосон тухай оросын «Ведомости» сонин онгоц үйлдвэрлэгч «Сухойн иргэний нисэх онгоцууд» компанийн мэдээллийг үндэслэн бичжээ. Тэгснээрээ Жакарт оросын SSJ-100 онгоцудыг Индонезид «хязгааргүй» нийлүүлэхийг зөвшөөрөв.
Москва хотод телевизийн хоёр дахь цамхагийг барьж байгуулна. Уг цамхаг алслагдсан дүүргүүдийг болон саяхан нийслэл хотод нэгдсэн нутгуудын радио-телевизийг хамрах юм. Одоогоор Москвагийн телевизийн нэвтрүүлгүүдийг Останкины телевизийн цамхаг хангаж байна. Останкины цамхаг нь 1967 онд баригдасан. Тэр үед энэ нь хамгийн өндөр байгууламжинд ордог байсан төдийгүй, өндөр нь 540 метр юм.
Curiosity Ангараг гариг луу явагч тус гаригийн хөрсний сорьцод дүн шинжилгээ хийх үеэр ямар нэгэн маш сонин содон зүйлийг илрүүлсэн тухай эрдэмтэд мэдээлэв. Гэвч мэргэжилтнүүд чухам юуг олж илрүүлснийг мэдээлэхээс татгалзаж, бас дахин шалгах бодолтой байгаагаа мэдээлэв. Эрдэм шинжилгээний ажлын удирдагч Жон Гортцингерын хэлснээр авсан мэдээ баримт сэтгэл догдлуулсан хийгээд тэдгээр нь түүхийн сурах бичигт дурдагдаж мэднэ.
Оросын «Бриз-М» хурдасгах блок «Экостар-16» америкийн холбооны хиймэл дагуулыг зохих тойрог замд нь амжилттай гаргав. Хурдасгах блок, «Экостар-16» аппарат бүхий «Протон-М» зөөгч пуужинг өчигдөр орой Байконур сансрын хөлгийн буудлаас хөөргөв. Америкийн хиймэл дагуул алсын холбоо харилцааны үйлчилгээ үзүүлж, АНУ-ын нутаг дэвсгэр даяар телевизийн нэвтрүүлэг шууд явуулах боломж олгох юм.
Гаригууд ч бас “өнчирдөг” байна. Тэд түнэр харанхуй дунд ганцаараа тэнэж явдаг байна, учир нь тойрон эргэлдэх однууд ойр хавьд нь байдаггүй юм. Гавайн арлуудад байдаг хэт ягаан туяаны телескопын тусламжтайгаар европын одон орон судлаачид бараг л үзэгдэхгүй мэт ийм нэгэн гаригийг илэрүүлсэн байна. Энэ тэнэмэл гаригийг Чили улсын ууланд байдаг одон орны судлалын төвийнхөн илүү нарийн судалжээ.
Стратегийн зориулалттай пуужинт цэргийн авсаархан цогцолбор \СЗПЦ\ шинэ технологоор өөрийгөө нууцлана. Хөөргөгч төхөөрөг мэтээр өөрийгөө харуулж чадах инженерийн машин ирэх жил тус цэргийн зэвсэглэлд орох болно. Байрлалд байгаа пуужингийн цогцолборуудын хөдөлгөөнийг шинэ машинууд нууцлах чадвартай юм. Тэдгээр нь бодит мөрийг арилгаж хуурамч байрлал болон объектуудад очих хуурамч мөрийг бий болгох юм. СЗПЦ-ийн интернетийн блогт энэ машинуудын фото зургийг тавьсан байна.
Хятад улсаас хүрээлэн буй орчинд хяналт тавих, гай гамшгаас сэрэмжлэх хиймэл дагуулаа тойрог замд гаргав.Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн уламжласнаар хиймэл дагуулыг хойд Шаньси мужийн Тайюань сансрын хөлгийн буудлаас хөөргөв. Сансрын аппарат хятадын мөн ангилалын бүр 3 дахь хиймэл дагуул боллоо.
«Союз» жолоодлогот сансрын хөлгийн буулгах аппарат Казахстанд амжилттай буусан тухай Москва орчмын Нислэгийг удирдах төвийн тайлбарлагч мэдээллээ. Энэ төвөөс «Союз» буух ажиллагааг шууд нэвтрүүлэв. Оросын сансрын нисэгч Юрий Маленченко, НАСА агентлагийн телеелегч Санита Уилльямс, Японы JAXA сансрын агентлагийн сансрын нисэгч Акихико Хошиде нар ОУСС-аас дэлхийд буцаж ирэв. Тэд тойрог замд 126 хоног ажиллажээ.
Гэмтэл гарсны улмаас эрдэм шинжилгээний хиймэл дагуултай “Наро-1” пуужинг 10-р сарын 26-нд сансарт хөөргөхөд саад болсон деталийг солих хэсгийг ОУ-аас Өмнөд Солонгос улсад хүргэсэн байна. Өмнөд Солонгос улсын Боловсрол, шинжлэх ухаан, технологийн яамнаас өнөөдөр энэ тухай мэдээлсэн байна.
ОХУ-ын хойд хэсгийн Ямал-Ненецкийн автономит БНУ-ын нэгэн сургуулийн сурагчдын бүтээсэн шинэ бүтээл Малайзийн Куала-Лумпурт зохиогдсон роботуудын Олимпиадад шилдэгээр шалгарлаа.Энэ тухай тойргийн хэвлэлийн албанаас уламжилжээ. “Няня-робот” нь залуу эцэг, эхчүүдэд туслах зориулалттай бөгөөд хүүхдийг авч, бүүвэйлэн, хуурайлдаг аж. Оросын төлөөлөгчид төслийг хамгаалах явцад орос үндэсний хувцас өмссөн байв. Шинжээчид уг роботыг маш их сонирхож байв.
Хятад улс «Илун» нисэгчгүй нисдэг аппаратаа Жухайд Air China нисдэг техникийн үзэсгэлэнд анх удаа дэлгэн тавьжээ. Өртөг нь 1 сая доллароос хэтрэхгүй хийгээд америк, израилийнхээс нэлээд хямд байна. Өнөөдөр орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн уламжласнаар «Илун» 9,34 метр урт болон далавчны урт нь 14 метр юм.
Ираны цэргийн аж үйлдвэрийнхэн өөрсдөө зохион бүтээж үйлдвэрлэсэн хийт зөөлөвч бүхий байлдааны шинэ хөлөг онгоцоо нийт олонд үзүүлсэн тухай ираны Fars News агентлаг мэдээллээ. «Тондар» хэмээх хөлөг онгоц цэрэг-тээврийн зорилтыг биелүүлэх ба байлдааны ажиллагаа явуулах хоёр хувилбартай. «Тандарыг» пуужин, их буу, нисэгчгүй нисдэг багажаар зэвсэглэнэ.
Орос улсад цөмийн зэвсгийг бүтээх саналыг хувийн компаниудад санал болголоо. Ийм санал санаачлагыг оросын шадар сайд Дмитрий Рогозин гаргажээ. Энд цахим бааз болон шинэ материалуудыг үйлдвэрлэх тухай яригдах юм. Рогозины үзэж байгаагаар, батлан хамгаалах үйлдвэрийн цогцолборт хувийн өмчийг гуравны нэгээр нэмэгдүүлэх нь зүйтэй аж. Энэ нь салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, түүний хөгжилд эерэг нөлөө үзүүлэх юм.
Орос улс Жухай хотод нээгдсэн Airshow China 2012 үзэсгэлэнгийн хүрээнд гаргах бүтээлийнхээ цар хүрээгээр Хятад, АНУ-ын дараа орно. Манай орон байлдааны болон иргэний бас тусгай зориулалтат нисдэг техникээ дэлгэн тавих юм. Энэ нь оросын бүтээгдэхүүнийг азийн хэтийн төлөвтэй зах зээлд гаргахад тус дөхөм үзүүлнэ гэж зохион байгуулагчид нь үзэж байна.
Хятадын Жухай хотын онгоцны буудалд оросын “Сухай Суперджет 100” /Sukhoi Superjet 100/ онгоц анх удаа газардлаа. Түүнчлэн тийшээгээ дэлхийн шилдэг  “Русские витязи” нисэгчдийн баг нисч ирлээ. Олон улсын нисэх онгоц-сансрын “Airshow China 2012” үзэсгэлэнд оросын 40 гаруй үйлдвэр, албан байгууллагууд оролцож байна. Энэ үзэсгэлэн 11-р сарын 13 нд нээгдлээ.
Оросын хэсэг байцаагчид нээлттэй тэнгэр олон улсын гэрээний хүрээнд 11-р сарын 12-16 ны өдрүүдэд АН-30Б онгоцоор Түрк улсын нутаг дээр нислэг хийнэ. Нислэг түркийн “Эскишехир” онгоцны буудлаас өмнө тохиролцсон чиглэлийн дагуу хийгдэнэ. Дээд хэмжээний холын зай нь 1500 км байна гэж “Интерфакс” даваа гаригт ОХУ-ын БХЯ-ны хэвлэлийн албаныг иш татан уламжилжээ.
Америкийн сансрын уудмыг судлах агентлаг (НАСА) Сарны нөгөө талд сансрын баазыг байгуулах төлөвлөгөөтэй байна гэж агентлагийн хэвлэлийн албанаас мэдээллээ. Станц Сарны гадрагаас хэдэн арван мянган км зайтай оршино. Энд дэлхий ба түүний дагуулуудаас обьектэд үзүүлэх нөлөө тэнгэрийн хоёр биетийг тогтонги хэвээр байлгаж байна. Сансрын бааз Нарны системийг ажиглах, 2030 онд Ангараг гариг руу жолоодлогот нислэг хийх боломж олгох юм.
Археологчид Францын хувьд тун ховор олдворыг Парисын дүүрэгт илрүүлэв. Сайн хадгалагдаж ирсэн арслан зааны хэлхээ ясыг Марна голын эрэг хавийн ил уурхайд олжээ. Мэргэжилтнүүдийн анхны үнэлгээгээр олдвор 200 мянга орчим жилийн түүхтэй. Лут том амьтны ясыг францын нийслэлээс 50 км зайтай орших Шанжи-сюр-Марн хотын ойролцоо олсон байна. Францын судлагчид бараг бүхэл бүтэн хэлхээ ясыг харав.Тэд олдворыг Гельмут гэжээ.
Сүлжээний тоног төхөөрөмж боловсруулдаг АНУ -ын үндэсний “Cisco “ транскомпаний ерөнхий зөнч Дейв Эванс саяхан хийсэн мэдэгдэлдээ, Дэлхий дээр хүнээс илүү робот олон байх болно гэжээ. Тэгээд дэлгүүр явах шаардлагагуй болно, яагаад гэвэл, бүх хэрэгтэй зүйлүүдийг принтерээр хэвлээд гаргана. Эванс өөрийн таамагтаа ерөөс алдадгүй нэгэн аж. Тэрээр дэлхийн сүлжээ Интернет болон Интернетийг ашиглан худалдаа хийхийг урьдчилан харж чадсан юм.
Sony, Toshiba, Hitachi зэрэг японы гурван үйлдвэрлэгчийг нэгтгэсэн Japan Display компани эрчим хүчний хэрэглээ багатай тэргүүлэх Ээл сиди дэлгэц зохион бутээжээ. Дисплей нь толь шиг гэрлийн туяаг ашиглан цаасантай төстэй болгож байна. Зургий нь өнгөт болгохоор тусгай шуур гэгчийг хэрэглэнэ. Түүнээс гадна шинэ дисплей зайн хураагуурын цэнэгийг зарцуулалгуй ул хөдлэх зураг үзүүлж мэднэ.
“Ижмаш” үлйдвэрийн бүтээгдхүүн АК-12 шинэхэн автомат бууг туршуулхаар Москва орчмын батлан хамгаалахын “Точмаш” эрдэм шинжилгээний хүрээлэн рүү явуулсан байна. Энэ бууны суурин дээр гар буу, пулемет, винтов, гар пулемет зэргийн үйлдвэрлэх юм. Оросын зохион бүтээгч Михаил Калашниковын 1947 онд зохион бүтээсэн алдартай энэ автомат буу найдвартай, хэрэглэхэд энгийн байдал зэргээрээ алдаршсан юм.
Японд сэтгэхүйгээр эд юмыг хөдөлгөх аппаратыг зохион бүтээжээ.Төхөөрөг бол утас, мэдрэмж сайтай төхөөрөмж бүхий нэг ёсны малгай юм. Багаж цусны даралтын ялимгүй өөрчлөлт, тархины түлхэцийг мэдрэж байна. Тухайлбал туршилтын үеэр хүн өөрөө хөдлөлгүй сэтгэх чадвараараа тахир дутуугийг тэрэг зохих чиглэлээр хөдөлгөж, хөшөг буулгаж, телевиз, гэрэл асааж унтраав.
Эрхүүгийн техникийн улсын их сургуулийн үндэсний паркийн “Термостат” шинэтгэлийн байгууллагын ажилтанууд Монгол улсад гарах “Азийн хаалга” үзэсгэлэнд монгол гэрийг халаах хосгүй цахилгаан төхөөрөмжийг дэлгэн харуулна. Энэхүү багаж нь Монгол улсад нэн шаардлагатай байгаа гэрийг халахын зэрэгцээ хотуудын агаарын бохирдлыг шийдвэрлэх боломжтой юм. Үзэсгэлэн 11-р сарын 5-8 нд Улаанбаатар хотноо Монголын үндэсний худалдааны танхимын цогцолборт гарна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Арваннэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2012
3
5
7
10
11
15
16
20
24
26
28
30