×
Шинжлэх ухаан,техник 29 Аравдугаар сарын 2012
Драгон сансрын ачаа тээврийн сансрын хөлөг Калифорнийн эрэг хавиас барагцаалбал 400 км зайтай Номхон далай дээр буув. Сансрын хөлөг 900 кг ачаа тухайлбал станцын ашиглаж дууссан эд анги, эрдэм шинжилгээний туршилтын үр дүн болох материалыг дэлхийд тээвэрлэв. Энэ нь Драгон сансрын хөлгийн 3 дахь, ОУСС-д ачаа тээвэрлэсэн арилжааны анхны нислэг юм.
Өнөөдөр Өмнөд Солонгос «Наро»(KSLV-1) пуужин хөөргэх өдөр хугацааг товлох тухай орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ. Хөөрөлтийг бэлтгэх хорооны гишүүд бямба гаригт «Наро» сансрын төвд хурал хийлгэсэн Нислэгийн туршилтын хорооны илтгэлийг хэлэлцэхээр цугларав. Уулзалтад оролцогчид сансрын пуужин цаашид хөөргэх төлөвлөгөөг авч үзэж хэлэлцэнэ.
Оросын эрдэмтэд цаг уурын ямар ч эрс хувиралд автахгүй бетон зохион бүтээжээ. Тэр бусад сортын бетонээс илүү бөх бат, илүү түргэн хатах шинж чанартай байна. Энэ нь гүүр, далан, зам яаралтай засварлахад нэн чухал юм. Түүнээс гадна сэргээн босгох ажил цаг уурын ямар ч нөхцөлд хийж болно. Өнгөцхөн харахад элс, үүрмэг гантиг, цемент зэрэг ерийн материал хэрэглэж байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Аравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2012
1
6
7
10
13
20
24
27
28