Интелсат-23 холбооны хиймэл дагуултай “Протон-М” пуужин тээгч өнөөдөр Байканурын сансарын буудлаас хөөрөх болно гэж Роскосмосын төлөөлөгч РИА Новости агентлагт уламжилсан байна. Эхлээд энэ пуужинг 8-р сарын 23-нд хөөргөх байсан ба 8-р сарын 7-нд хөөрсөн “Протон-М” пуужин тээгчийн “Бриз-М” блок доголдсноос болж тойрог замд гарч чадаагүй учир хойшлуулсан байсан юм.