×
Шинжлэх ухаан,техник 12 Аравдугаар сарын 2012
Орос улс 2015 онд автомат багажаа Саран дээр буулгана гэж өнөөдөр Лавочкины нэрэмжит Үйлдвэрлэл-эрдэм шинжилгээний нэгдлийн ерөнхий захирал Виктор Хартов сэтгүүлчдэд мэдээлэв. Түүний хэлснээр энэ нь сансрын өөр биет дээр бууж чадахаа батлахад зайлшгүй чухал юм. Түүнээс гадна 2013 онд «Электро-Л 2» сансрын багаж, 2014 онд «Спектр-РГ» рентгений дуран авай хөөргөх тухай Хартов мэдээлэв.
Гаригийн гадаргуугаар явагч Curiosity Улаан нүдэн гаригийн уулын ер бусын хөрсний дээжийг авлаа гэж Калифорнын технологийн дээд сургуулийн мэргэжилтнүүд мэдээлсэн байна. Хөл бөмбөгний хэмжээтэй чулууны химийн бүтэц нь манай дэлхийн галт уулын чулууны бүтэцтэй төсөөтэй юм. Манай дэлхий дээр болдог геологийн процессийн явцад энэ хөрс бий болсон эсэхийг одоохондоо тогтоож чадаагүй байна гэж эрдэмтэд ярьж байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Аравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2012
1
6
7
10
13
20
24
27
28