×
Шинжлэх ухаан,техник Аравдугаар сар 2012
Орос улсын ачааны “Прогресс“ хөлөг өнөөдөр Олон улсын сансрын станцтай амжилттай холбогдлоо. Москвагийн цагаар 17:34 минутад “Звезда” модуль автомат дэглэмээр холбогдлоо гэж Нислэгийн удирдлагын төвөөс уламжлав. Олон улсын сансрын станцын түүхэнд хоёр дахь удаагаа богиносгосон 6 цагийн схемээр амжилттай холбогдлоо.
Оросын «Прогресс» ачаа тээврийн сансрын хөлгийг өнөөдөр Байконур сансрын хөлгийн буудлаас хөөргөв. «Прогресс М-17М» сансрын хөлөг бүхий «Союз-У» зөөгч пуужин цагт нь москвагийн цагаар 11 цаг 41 минутэд хөөргөсэн тухай Москва орчмын нислэгийг удирдах төвөөс ИТАР-ТАСС агентлагад мэдээлжээ.
Япон улс 2013 оны зуны эцсээр сансрын шинэ “Эпсилон” пуужин хөөргөхөөр төлөвлөж байна гэж японы сансрын агентлаг уламжлав. Хатуу түлшний шинэ пуужин нь орчин үеийн японы Н-2А пуужингаас илүү авсаархан байх аж. Түүний давуу тал–хөөрөх үеийн түлшний зарцуулалт нилээд багасч буйд оршиж байна.
Орос улс жилд 100-150 сая долларын зэвсэг гадаадаас худалдан авч байна гэж «Рособоронэкспорт» компанийн ерөнхий захирал Анатолий Исайкин мэдэгдэв.Энэ тоо баримт шинжээчдийн анхаарал татав. Юу гэвэл Орос улс байлдааны техникийн томоохон нийлүүлэгч гэх нь амны уншлага болсон юм. Орос улс ямар зэвсэг, ямар зорилгоор худалдан авч байна вэ?
Драгон сансрын ачаа тээврийн сансрын хөлөг Калифорнийн эрэг хавиас барагцаалбал 400 км зайтай Номхон далай дээр буув. Сансрын хөлөг 900 кг ачаа тухайлбал станцын ашиглаж дууссан эд анги, эрдэм шинжилгээний туршилтын үр дүн болох материалыг дэлхийд тээвэрлэв. Энэ нь Драгон сансрын хөлгийн 3 дахь, ОУСС-д ачаа тээвэрлэсэн арилжааны анхны нислэг юм.
Өнөөдөр Өмнөд Солонгос «Наро»(KSLV-1) пуужин хөөргэх өдөр хугацааг товлох тухай орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ. Хөөрөлтийг бэлтгэх хорооны гишүүд бямба гаригт «Наро» сансрын төвд хурал хийлгэсэн Нислэгийн туршилтын хорооны илтгэлийг хэлэлцэхээр цугларав. Уулзалтад оролцогчид сансрын пуужин цаашид хөөргэх төлөвлөгөөг авч үзэж хэлэлцэнэ.
Оросын эрдэмтэд цаг уурын ямар ч эрс хувиралд автахгүй бетон зохион бүтээжээ. Тэр бусад сортын бетонээс илүү бөх бат, илүү түргэн хатах шинж чанартай байна. Энэ нь гүүр, далан, зам яаралтай засварлахад нэн чухал юм. Түүнээс гадна сэргээн босгох ажил цаг уурын ямар ч нөхцөлд хийж болно. Өнгөцхөн харахад элс, үүрмэг гантиг, цемент зэрэг ерийн материал хэрэглэж байна.
Хятад навигацийн хиймэл дауулаа хөөргөж, «Бэйдоу» навигацийн системийнхээ сансрын аппаратын тоог 16-нд хүргэж нэмэгдүүлсэн тухай өнөөдөр Синьхуа агентлаг мэдээллээ. Өчигдөр хиймэл дагуулыг бээжингийн цагаар 23 цаг 33 минутэд Сычуань мужийн Сичан сансрын хөлгийн буудлаас «Их аян 3-Б» зөөгч пуужингийн тусламжтайгаар хөөргөв.
Өмнөд Солонгосын KSL V-1 өнөөдөр хөөргөх байсан. Гэвч хөөрөлтийг оросын үйлдвэрлэлийн анхны угсраатай холбоотой техникийн шалтгаанаар хойшлуулсан байна гэж Оросын сансрын агентлагийн хэвлэлийн албанаас «Интерфакс» агентлагад мэдээлжээ. Зөөгч пуужинг ахин шалгахаар угсрах-турших газарт шилжүүлнэ. « Зөөгч пуужинг хэдийд хөөргөх тухай хожим мэдээлнэ гэж Оросын сансрын агентлагийн төлөөлөгч тэмдэглэв.
Сансрын клубын гишүүн болохыг Өмнөд Солонгос 10-р сарын 26-нд ахин оролдоно. Солонгосын зөөгч пуужингаар тойрог замд гаргах хиймэл дагуулыг мөн тэр өдөр хөөргэх юм. Орос улс зөөгч пуужинг зохион бүтээхэд оролцсон байна. Өмнөд Солонгос аль хэдийнэ хиймэл дагуул зохион бүтээж үлдвэрлэж эхлэв. Анхны хиймэл дагуулыг 1993 онд францын»Ариан» зеегч пуужингаар тойрог замд гаргасан билээ.
Оросын ба энэтхэгийн зохион бүтээгчид 7М хурдацтай шинэ хэт авианы «БраМос» пуужин зохион бүтээж байна. Өнөөдөр орос-энэтхэгийн «БраМос Аэроспейс» компанийн удирдагч Сиватхану Пиллей Буржед Тэнгисийн цэргийн хүчний «Евронаваль-2012» үзэсгэлэн дээр энэ тухай «Интерфакс» агентлагад мэдээллээ. Түүний хэлснээр пуужин 5М-ээс 7М хүртэл хурдацтай.
Дэлхийд ижилгүй бага оврын радио локацын станцыг ОУ-д бүтээлээ. “Радио техник болон мэдээллийн систем” нэгдэлийн мэргэжилтнүүд өөрийн бүтээгдхүүнээ «Сурок» (“тарвага”) гэж нэрлэсэн бөгөөд энэ хэрэгсэл нь маш сайн хардаг ба маш чухал объектын эргэн тойрны газрын агаарын орон зайг тасралтгүй ажиглах юм.
Сансрын хөлгийг нисч гарснаас нь хойш зургаан цаг өнгөрсний дараа Олон улсын станцтай залгах анхны нислэг 2013 оны 3-р сарын 28-нд хийх тухай өнөөдөр оросын сансрын нисгэгч Павел Виноградов хэвлэлийн бага хурал дээр мэдээллээ. Тэрээр энэ нислэг хийх багийн гурван гишүүний нэг юм. Эдүгээ сансрын хөлөг ниссэнээс хойш хоёр хоног өнгөрсний дараа түүнийг ОУС-тай залгаж байна.
Башкирын нийслэл Уфа хотын «ЕСМ» компанийн үйлвэрлсэн инновацийн цахилгаан химийн суурь машиныг Японд нийлүүлэх юм. Түүнийг Гифу муж улсын АРС AEROSPECIALTY INC пүүсийн дээд зэргийн технологийн нэгэн үйлдвэрт хэрэглэнэ. Одоо Уфа хотын мэргэжилтнүүд суурь машинаар ажиллах японы боловсон хүчнийг сургаж байна.
Оросын “НИС ГЛОНАСС” компани ойрын үед газар дээрх хотын зорчигч тээврийн хэрэгсэлийг удирдах хиймэл дагуулын системийг Энэтхэг улсад зориулан хөөргөх болно. Нислэгийн СитиБас төслийг хэрэгжүүлэх ажил ойрын үед Дели, Мумбай хотуудад эхлэнэ гэж тус компанийн хэвлэлийн алба мэдээлсэн байна.
Алтай хязгаарт илэруулсэн эртний бууц анхны хүмүүс Сибирьт чухам хэдийд суурьшсныг лавлан тодруулах боломж эрдэмтдэд олгосон гэж өнөөдөр Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Археологи, угсаатны зүйн хүрээлэнгийн дэд захирал Михаил Шуньков сэтгүүлчдэд мэдээллээ. Энэ бууцын эртний давхраг бараг 1 сая жилийн тэртээх үед хамрагдаж байна гэж шинжээч хэллээ. Хүн Африкаас нүүх хойд замаар Сибирьт шилжсэн байх гэж эрдэмтэн тэмдэглэжээ.
Орос улс зэвсэг, байлдааны техник нийлүүлэх хэлэлцээр дан хууль ёсны засаглалтай байгуулж, тусгаар улсуудын батлан хамгаалах чадварыг хангахад туслаж байна гэж Оросын ерөнхийлөгч Владимир Путин цэрэг техникийн салбарт гадаад орнуудтай хамтран ажиллах комиссын хуралдаан дээр мэдэгдэв. Оросын удирдагч 2012 оны ОХУ ба түнш орнуудын хоорондын цэрэг-техникийн хамтын ажиллагааг урьдчилан дүгнэв. Хууль ёсоор хамтран ажиллаж байна гэж тэрээр онцлов.
Америкийн Apple компани iPad планшет компьютерийн жижигрүүлсэн хувилбарыг 2012 оны 10-р сарын 23-нд танилцуулна. Урьдчилсан мэдээлэлээс хархад мини iPad нь гар утасны холбооны модульгүйгээр үндсэн бүтэц нь 300 орчим доллар болох юм байна. Төсвийн интернет-планшет нь 7,8 дюймын диагональтай байх юм.
Хиймэл дагуул бүхий «Наро» сансрын пуужингаа хөөргөхийг Өмнеөд Солонгос 10-р сарын 26-31- хооронд 3 дахь удаагаа оролдоно. Энэ нь сүүлчийн оролдлого болно гэж өнөөдөр өмнөд солонгосын «Чосон Ильбо» сонин мэдээлжээ.
Оросын буугаар НАТО-гийн цэргийг зэвсэглэж болзошгүй. «Вепрь» карабин бууг германы цэргийн сургуулийн явцад амжилттай туршив. Түүнийг НАТО-гийн зэвсгийн цэст багтаах саналыг сайшаажээ. Үйлдвэрлэгчдий нь мэдээлснээр эвслийн гишүүн 17 улсын арми, хүчний тусгай газруудад нийлүүлэх тухай өгүүлж байна. «Вепрь-12» карабин бууг «Калашников» автомтын бүтцийг үндэслэн «Ростехнологи» компанийн нэгэн заводад бүтээжээ.
Интелсат-23 холбооны хиймэл дагуултай “Протон-М” пуужин тээгч өнөөдөр Байканурын сансарын буудлаас хөөрөх болно гэж Роскосмосын төлөөлөгч РИА Новости агентлагт уламжилсан байна. Эхлээд энэ пуужинг 8-р сарын 23-нд хөөргөх байсан ба 8-р сарын 7-нд хөөрсөн “Протон-М” пуужин тээгчийн “Бриз-М” блок доголдсноос болж тойрог замд гарч чадаагүй учир хойшлуулсан байсан юм.
ТЦФ-ын жанжин штабын орлогч дарга, адмирал Василий Ляшок ингэж мэдэгдсэн байна. Эдгээр хөлөг онгоцуудыг “Владивосток”, “Севастополь” гэж нэрлэсэн байна. “ОУ-д ийм төрлийн хөлөг онгоцууд байгаагүй учир тэднийг шууд байлдааны зориулалтаар ашиглах асуудалд яригдаж байна гэж” адмирал хэлсэн байна.
Орос улс 2015 онд автомат багажаа Саран дээр буулгана гэж өнөөдөр Лавочкины нэрэмжит Үйлдвэрлэл-эрдэм шинжилгээний нэгдлийн ерөнхий захирал Виктор Хартов сэтгүүлчдэд мэдээлэв. Түүний хэлснээр энэ нь сансрын өөр биет дээр бууж чадахаа батлахад зайлшгүй чухал юм. Түүнээс гадна 2013 онд «Электро-Л 2» сансрын багаж, 2014 онд «Спектр-РГ» рентгений дуран авай хөөргөх тухай Хартов мэдээлэв.
Гаригийн гадаргуугаар явагч Curiosity Улаан нүдэн гаригийн уулын ер бусын хөрсний дээжийг авлаа гэж Калифорнын технологийн дээд сургуулийн мэргэжилтнүүд мэдээлсэн байна. Хөл бөмбөгний хэмжээтэй чулууны химийн бүтэц нь манай дэлхийн галт уулын чулууны бүтэцтэй төсөөтэй юм. Манай дэлхий дээр болдог геологийн процессийн явцад энэ хөрс бий болсон эсэхийг одоохондоо тогтоож чадаагүй байна гэж эрдэмтэд ярьж байна.
Оросын сансрын агентлаг ба Европын сансрын агентлаг Сарны нэгэн туйлын хөрсийг дэлхийд тээвэрлэх автомат багаж хамтран хөөргөх асуудлыг эргэцүүлэн бодож байна. Энэ үйл явдал барагцаалбал 2020-2022 онд болж магадгүй гэж Европын сансрын агентлагийн төлөөлөгч Бруно Гардини мэдээлжээ. Энэ аппарат ямар болох нь одоогоор тодорхой биш байна. Үзэл баримтлал төдий зүйл л одоогоор байгаа.
ОХУ, АНУ хоёр сансарын салбарт дэлхийн тэргүүлэгчид хэвээрээ байгаа боловч бусад улсуудын болон эхний ээлжинд Хятад улсын хүчтэй өрсөлдөөнтэй тулгарч байна. Сансарын орон зайг шинжлэх ухааны, цэргийн, арилжааны зорилгоор ашиглах орчин цагын хандлагыг судлахад мэргэшсэн вашингтоны “Футрон” судалгааны компанийн шинэ илтгэлд ингэж өгүүлсэн байна.
Эрдэмтдийн Ангараг гариг дээр Curiosity Ангарагаа явагчийн дэргэд илрүүлсэн жижиг объект түүний эд анги байж магадгүй гэж НАСА мэдээллээ. Үүнтэй холбогдуулан эрдэм шинжилгээний аджлыг түр зогсоов. Ангарагаа явагчийн камерын тусламжтайгаар мөн объектын шинэ гэрэл зураг авч, тэр цаашдын ажилд хэрхэн нөлөөлөхийг мэдэхийг эрдэмтэд оролдож байна Curiosity Ангарагаа явагч 8-р сарын 6-нд тус гариг дээр буужээ.
ОУ-д үйлдвэрлэсэн богино зайн бага оврын нисгэгчгүй онгоцтой анхны тагнуулын цогц 2013 онд ОУ-ын ЗХ-нд очино. Энэ нь улсын туршилтыг даваад байгаа нисгэгчгүй “Орлан-10” онгоц байх юм гэж БХЯ-ны эх сурвалж РИА Новости агентлагт өнөөдөр мэдээлсэн байна.
ОУ-д хууль ёсны эзэн нь л буу буудах болно. Зэвсгийн эргэлтэнд хяналт тавих гайхамшигтай системийг ДХЯ-ны захиалгаар боловсрууллаа. Гар буу болон автомат буунд байрлуулсан цахим микрочип буудагч этгээдийг судлах ба хэрвээ биометрийн мэдээ нь таарахгүй байвал буу ерөөсөө буудахгүй юм.
2012 БНХАУ-д японы эсрэг узэл санаатай холбогдон машины худалдаа нь өсөн нэмэгдэнэ гэж Емнед Солонгосын Hyundai Motor Co, Kia Motors Corp авто концернууд таамаглаж байна. Bloomberg агентлагийн мэдээлснээр энэ оны ур дүнгээр компаниуд урьд төлөвлөснөөсөө илүү 1 сая 250 мянган машин худалдаж болзошгуй.
Toyota, Honda, Nissan зэрэг японы тэргүүлэх гурван авто үйлдвэрлэгч худалдаа унсан учраас Хятадад уйлдвэрлэлээ багасгаж байна. Энэ нь хоёр орны харилцаа хурцдаж, японы эсрэг үзэл санаа гаарсантай холбоотой юм. 9-р сард Токио Зүүн Хятадын тэнгисийн Сенкаку(Дяоюйдао) олтригийн хэдэн арлыг эздээс нь худалдаж авснаас хойш японы эсрэг тэмцэл хөдөлгөөн Хятад даяр өрнэв.
Dragon хүвийн хөрөнгөөр үйлдвэрлэсэн ачаа тээврийн сансрын хөлөг арилжааны анхны нислэг ОУСС руу хийж эхлэв. Dragon сансрын хөлөг бухий Falcon 9 зеегч пуужин москвагийн цагаар о4 цаг 35 минутэд хойд америкийн Флорида муж улсын Канаверал хошууны сансрын хөлгийн буудлаас нисч гарав.
Өнөөдөр Энэтхэг улс тэнгис далайд байрлуулах «Дхануш» баллистик пуужингаа ахин амжилттай туршив. Пуужин Орисса мужийн эрэг хавьд Бенгалийн булан дахь хөлөг өнгөцөөс хөөргсэн тухай ИАНС агентлагаас мэдээллээ. Туршилт амжилттай болсон гэж Энэтхэгийн БХЯ-ны дэргэдэх Батлан хамгаалах судлал, боловсруулалтын байгууллагын төлөөлөгч Рави Кумар Гупта мэдэгдэв.
ОУ-ын БХЯ ЗХ-ний хэрэгцээнд зориулж 39 ширхэг шинэ Ил-476 онгоц худалдаж авах удаан хугацааны гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ гэрээний үнэ 140 тэрбум рубль буюу 4,5 тэрбум орчим доллар болсон байна. Ульяновск хотод өчигдөр орой ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин зөвлөлгөөн хийлгэх үеэр энэ гэрээнд гарын үсэг зурсан байна.
Энэтхэгт Оросын техникийн тусламжтайгаар барьж байгаа «Куданкулам» АЦС-ын анхны эрчим хүчний блокод тулш хийж дууслаа. Одоо энэтхэгийн атомын энергийн зохицуулагч зөвлөл реакторыг таглаж, ажлын нь шалгах шийдвэр гаргах ёстой. Эхлээд АЦС-ын анхны блокыг 2011 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсэн билээ.
Өнөөдөр Энэтхэг цөмийн цэнэг бухий «Притхви-2» баллистик пуужингаа амжилттай туршив. БХЯ-ны уламжласнаар зүүн Орисса мужийн Чандипур туршилтын талбараас пуужин хөөргэжээ. «Притхви-2» пуужингаар хуурай замын цэргийг зэвсэглэсэн юм. 350 км зайны тусгалтай пуужин өрийн ба цөмийн цэнэгтэй байж болно. «Притхви-2» пуужингийн сүүлчийн туршилт 2012 оны 8-р сард хийсэн билээ.
Дэлхийн анхны хиймэл дагуулыг 1957 оны 10-р сарын 4-нд хожим Байконур сансрын хөлгийн буудлын хувьд алдаршсан Тюратам туршилтын талбараас хөөргсэн юм. Пуужин-цөмийн бамбайг байгуулах хөтөлбөрийн нэг хэсэг болох зөвлөлтийн сансрын салбар хүйтэн дайны үед ЗХУ-ын цэргийн сур хүчний ноён нуруу болов. Эдүгээ батлан хамгаалах агаарсансрын цэрэг Оросын цэргийн машины нэн чухал эд анги болсон юм.
Галт уулын дэлбэрэлт, унасан солир эсвэл харь гаригийн сансарын хөлгийн сүйрэл аль нь вэ? Манай гаригийн хамгийн таагдашгүй газрын нэг Зүүн Сибирийн Патомын галт уулын тогооны гарал үүслийн тухай маргаанд оросын эрдэмтэд цэг тавих цаг нь болсон. Ирэх жилийн хавар энэ геологийн гайхалтай газрыг судлахаар 9 дэх удаагийн эрдэм шинжилгээний экспедиц Эрхүү мужийг зорих болно.
ATV-3 «Эдуардо Амальди» европын ачаа тээврийн автомат сансрын хөлөг онгоцыг тойрог замаас нь гаргаж, Номхон далайд живуулжээ. Өнөө өглөө сансрын хелгийн агаар мандалд шатаагүй хэмхэрхий далайн хөлөг онгоцны хөдөлгөөнгүй хэсэгт унаж живсэн байна. Тус ачаа тээврийн сансрын хөлөг Олон улсын сансрын станцаас 9-р сарын 29-нд салсан билээ. Түүнийг салгах 2 дахь оролдлого үр дүнд хүрэв.
Оросын нисэх онгоц бүтээгчид Ил-476 шинэ онгоц бүтээх төслийн ажлаа дуусгалаа. Энэ онгоцонд асар их ирээдүй байгаа гэдэгт мэргэжилтнүүд итгэлтэй байна. Энэ шинэ лайнет буюу аварга онгоц нь нэрд гарсан Ил-76 цэргийн тээврийн онгоцны гүнзгийрүүлэн шинэчилсэн загвар юм. Энэ онгоц хоёр удаа агаарт хөөрөөд байна. Одоо маш том шинэ туршилт хийхээр төлөвлөөд байна.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Аравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2012
1
6
7
10
13
20
24
27
28