×
Шинжлэх ухаан,техник Есдүгээр сар 2012
Голландын далай судлаач Виллем Баренцийн 4 зууны өмнө Шинэ Газрын эргийн ойролцоо живсэн далбаат онгоцыг эрэх эрдэм шинжилгээний экспедицийнхэн аяндаа гарлаа. Эрдэмтэдийн суусан “Алдан” судалгааны хөлөг онгоц ОУ-ын хойд нутгийн Архангельск хотын боомтоос өчигдөр гарсан байна. Гурван долоо хоногийн турш 12 хүн Спорый хошууны эрэг орчмын усны 40 метрийн гүнд хөлгийн хэсгийг эрж хайх юм.
Оросын дорно дахиныг судлагчдын У111 их хурал Казанид болж дууслаа. Татарстаны нийслэлд 400 орчим мэргэжилтэн Ойрхи Дорнодын байдал болон арабын орнуудад гарсан мөргөлдөөний соёл, шашинтай холбоотой асуудлуудыг авч үзэж хэлэлцэв.
«Кьюриосити» Ангараг гаригаа явагч тус гариг дээр хэзээ нэгэн цагт ус урсаж байсныг нотлосон баримтыг олж илрүүлсэн гэж «Интерфакс» агентлаг НАСА агентлагийн мэдэгдлийг үндэслэн мэдээлжээ. Энэ багаж гаригийг бараг хоёр сар шинжлэн судлаад дугуй хэлбэртэй чулууны гэрэл зургуудыг дэлхийд явуулав. Эдгээр чулуу усны нөлөөгөөр ийм хэлбэртэй болсон гэж эрдэмтэд үзэж байна.
Шинжилгээний хэдэн хиймэл дагуулаа Олон улсын сансрын станцаас хөөргэх ажиллагааг хойшлуулсан тухай Японы агаарсансрын агентлагаас мэдээллээ. Энэ нь станцын тойрог замыг хянан зохицуулахтай холбоотой. Тус агентлаг эдгээр хиймэл дагуулыг ОУСС-ын японы «Кибо» модулийн «автомат гарын» тусламжтайгаар өнөөдөр хөөргэхээр телевлесэн билээ. Японы Тохоку, Фукуока их сургуулиудын мэргэжилтнуудийн оролцоотойгоор уйлдвэрлэсэн таван авсаархан аппарат холбооны салбарт туршилт хийх тоноглолтой.
Орос, Япон, Хятад, Монголын эрдэмтэд бүрэлдэхүүнд нь орсон олон улсын шинжилгээний анги Хабаровскаас гарч, Амар мөрнөөр явж, адагт нь хүрч, голын экологи Япон, Агнуурын тэнгисийн усанд хэр нөлөөлж байгааг судлана. 25 мэргэжилтэн тус ангийн бүрэлдэхүүнд байна. Эдгээр улсын эрдэмтэд Оросын нутаг дэвсгэрт Амар мөрний байдал ямар байгааг мэдэх төлөвлөгөөтэй байна. Учир нь Япон, Агнуурын тэнгисийн экологи түүнээс шалтгаалж байна.
Хятадын анхны “Ляонин” нисэх онгоц тээгч хөлөг онгоцыг өнөөдөр Хятад улсын АЧА-ийн ТЦХ-ний зэвсэглэлд хүлээж авлаа гэж БНХАУ-ын БХЯ мэдээллээ. “Ляонин” хөлөг онгоцыг Далянь мужийн ижилхэн нэртэй хотын хөлөг онгоцны үйлдвэрт зөвлөлтийн “Варяг” нисэх онгоц тээгч аврага онгоцны суурин дээр бүтээсэн юм. “Варяг” хөлгийг 1998 онд хятад Украин улсаас худалдаж авсан юм.
ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров өнөөдөр Казан хотноо нээгдэх оросын дорно дахиныг судлагчдын У111 их хуралд оролцогчид ба зочдод мэндчилгээ явуулав.
Оросын ШУА-ийн Сибирийн салбарын эрдэмтэд «сансрын алмаз эрдэнэ» гэгчийн орд газрын нууцыг тайлав. Эдгээр алмаз эрдэнэ ерийнхээс хоёр дахин хатуу байна.Орд газар Сибирьт Красноярск хязгаар, БНСаха Улсын хязгаарт оршино. Одоогоос 35 сая жилийн тэртээ бий болсон 100 км голчлол бүхий солирын цар энд оршдог.
CHPWN хоч нэрээрээ алдаршсан хакер Грант Пол шинэ Apple iPhone 5 смартфоныг эвдэлсэнээ зарласан байна. Ингэснээр iPhone 5-д Apple компанийн зөвшөөрөөгүй хөтөлбөрүүдийг байрлуулж болно гэсэн үг юм. Худалдаанд дөнгөж баасан гаригт гарч эхэлсэн сматрфоны нэртэй энэ шинэ загварыг хэрхэн эвдэлж болох зааврыг хакер одоохондоо сүлжээнүүдэд байрлуулаагүй байна.
Оросын аж үйлдвэрийн анхны биохийн станцыг Белгородын мужид нээжээ. Тус станц жилд 19,6 сая киловатт цагийн цахилгаан ба 18,2 мянган гектокалорийн илчит энерги үйлдвэрлэх тухай ИТАР–ТАСС мэдээлэв. «АльтЭнерго» компани энэ үйлдвэрийг барьжээ.
Америкийн Калифорни муж улсын олон зуун оршин суугч «Индевор» олон удаа ашиглах сансрын хөлгийн салах ёслолын нислэгийг ажиглав. Урьд 19 нислэг хийсэн сансрын хөлгийг пүрэв гаригт АНУ-ын Нисэх хүчний Эдвардс баазад хургэв. Дараа нь түүнийг Калифорнийн сансрын төвийн музейд байрлуулна. Өчигдөр шинэчлэсэн «Боинг-747» 500 метр өндөрт мужийн хотуудын дээгүүр салах ёслолын нислэг хийлээ.
«Сэлэнгэ-2012» орос-монголын цэргийн сургууль Дорнод цэргийн тойрогт эхлэсэн тухай цэргийн тойргийн хэвлэлийн албаны тэргүүн Александр Гордеев мэдээллээ. Эдгээр хоёр улсын цэргийн албан хаагчдын сургууль Буриадын Бурдуны буудлагын талбарт явагдаж байна. Террорын эсрэг сургууль хэдэн үетэй гэж Гордеев мэдээлэв.
Зөвлөлтийн домогт Т-34 танкийг бөөнөөр үйлдвэрлэж эхлэсний 70 жилийн ойг өнөөдөр тэмдэглэж байна. Нэрд гарсан танк Дэлхийн 2-р дайны байлдааны талбарт чухал үүрэг гүйцэтгэсэн. Дайны дараа зохион бүтээгч Михаил Кошкины зохион бүтээсэн танкийг мөн ангилалын шилдэг нь хэмээн үзсэн юм. Гинжит танк хаа сайгүй явах шинж чанартай. Германы сум бат бөх хуягий нь цоолж чадахгүй байв.
Хойд Мөсөн далайн мөсөн талбай ажиглалтын түүхэнд анх удаа хамгийн их хэмжээгээр багассан гэж өнөөдөр Японы агаарсансрын агентлагаас нийтлүүлсэн илтгэлд өгүүлжээ. Агентлагийн мэдээлснээр 9-р сарын 16-ны байдлаар далайн мөсөн талбай нийт 3,5 сая орчим ам км байна. Дэлхийн агаарын дулаарал энэ үйл явцны гол шалтгаан болсон.
Өнөөдөр Хятад улс навигацийн хоёр хиймэл дагуулаа амжилттай хеергэв. Тэдгээрийг Сичан сансрын хелгийн буудлаас хөөргөсэн зөөгч пуужингаар тойрог замд гаргажээ. Хятад «Бэйдоу» навигацийн системийнхээ хоёр аппаратыг 2 дахь удаагаа нэг зэрэг хөөргэв. Энэ нь америкийн GPS, оросын ГЛОНААС-той төстэй хятадын систем билээ. Түүнийг 2000 онд Хятадад хэрэгжүүлж эхлэсэн. Анхны хиймэл дагуулыг 2007 онд тойрог замд гаргасан юм.
Маргааш Орос улсад зэвсэгчдийн өдрийг анх удаа тэмдэглэх юм. Зэвсэгчдээс улс орноо хамгаалах, тусгаар тогнолыг хангахад гарамгай хувь нэмэр оуулсан тул энэ баярын өдөр тогтоожээ. Ямар учраас 9-р сарын 19-ны өдрийг сонгож авсан бэ гэвэл мөн өдөр Оросын үнэн алдартны сум хийд дайчдын ивээгч тэнгэрийн их элч Михаилыг хүндлэдэг юм.
Өмнөд Солонгосын цэргийнэхэн газар дор БНАСАУ-ын их бууны цогцолбарыг устгаж мэдэх ойрын тусгалтай баллистик пуужинг зохион бүтээсэн тухай Өмнөд Солонгосын парламентын батлан хамгаалах асуудал эрхлэсэн комиссын гишүүн депутат орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлжээ. Түүний хэлснээр Өмнөд Солонгосын армийн жанжин штабын төлөөлэгчид энэ оны 5-р сард шинэ пуужинг амжилттай хөөргэсэн тухай комиссын гишүүдэд мэдээлсэн байна.
Ойрын жилүүдэд Орос улс “Руслан” Ан-124 тээврийн хүнд даацын онгоцны үйлдвэрлэлээ сэргээж, орос, украины хамтран бүтээсэн Ан-70 онгоцыг үйлдвэрлэж эхлэх юм байна. Хятадын тээврийн онгоцны зах зээл дээр Орос улс оролцоогоо өргөжүүлэх болно гэж Стратег, технологийн судалгааны төвийн шинжээч Василий Кашин үзэж байна.
Олон улсын сансрын станцад багийн гишүүд ажиллах хугацааг сунгах асуудлыг бараг боловсруулж дууссан гэж өнөөдөр Москвад Холбооны сансрын агентлагийн тэргүүн Владимир Поповкин хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. Түүний хэлснээр 2015 онд ОУСС дээр сансрын нисэгчдийн ажил нэг жил үргэлжлэнэ.
ОУСС-ын багийн гишүүн гурван сансрын нисэгч бүхий «Союз ТМА-04М» жолоодлогот сансрын хөлгийн буулгах аппарат өнөө өглөө дэлхийд буув. Сансрын нисэгчид Казахстаны урьдчилан төлөвлесэн Аркалык хот орчимд буусан байна. Дэлхийд буцсан оросын сансрын нисэгч Геннадий Падалко, Сергей Ревин, америкийн Жозеф Акаба нар тойрог замд 124 өдөр ажиллажээ. Сансрын нисэгчдийн биеийн байдлыг шалган үзээд чийрэгжүүлнэ.
Орос улсын хойд хэсгийн Саха улсаас олдсон хосгүй олдворын үр дүнд арслан зааныг хувилна. Олон улсын палеонтологийн экспедицид Орос, Өмнөд-Солонгос, АНУ, Канад, Швед болон Их Британий эрдэмтэд орж байна. Тэд түүхийн өмнөх үеийн амьтны ясыг олсны улмаас амьд эд эсийг олжээ. “Яна-2012” олон улсын палеонтологийн экспедиц нь наймдгууар сард ажлаа явуулсан.
Орос улсын ЗГ-ын дээд тэргүүн Дмитрий Рогозины үзэж байгаагаар, оросын сансрын аж үйлдвэрт хэтийн зорилт болж мэдэх Сарны тойрог зам дээр станц байгуулах саналыг тавьлаа. Тэрээр хэлэхдээ, уг станц нь Орос улсын 2011 оны сансрын салбарын нилээд хэдэн амжилтгүй туршилтуудын дараа тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд тусаа өгнө гэдэгт найдаж байгаа гэв.
“Тактикийн пуужингийн зэвсэглэл” оросын нэгдэл радио локацийг эсэргүүцэгч Х-31ПД шинэ пуужинг бөөнөөр нь үйлдвэрлэж эхэллээ. ОУ-аас БНХАУ-д нийлүүлж байгаа Х-31П өмнөх загвараас энэ шинэ пуужин боломжоороо хамаагүй илүү юм. Радио локацийг эсэргүүцэгч пуужин бол орчин цагын нисэх хүчний зэвсэглэлийн нэг гол төрөл юм.
Хөлөг онгоцнууд болон тэнгисийн тавцангуудаас байгалийн сүйрлийг арилгахад зориулан бүтээсэн  нэн шинэ онгоц, нисдэг тэргүүдийг Олон улсын “Гидроавиасалон-2012” үзэсгэлэн дээр тавьжээ. Геленджикийн Гидроавиасалон үзэсгэлэн бол дэлхийд агаарын усан нисэх хүчинд зориулсан ганц арга хэмжээ. Энэ жил агаарын усан онгоцнуудад болон түймрийн нисэх хүчинд өндөржүүлсэн анхаарал тавьж байна.
Тэнгисийн цэргийн флотыг жолоочгүй усанд шумбагч онгоцоор зэвсэглэлээ гэж Хөлөг онгоц үйлдвэрлэгч нэгдсэн корпорацийн батлан хамгаалахын улсын захиалгын департаментийн дарга Анатолий Шлемов мэдэгдлээ. Усанд шумбагч хүн амьдардагүй бие даасан аппаратыг бүтээх ажил ОУ-д 1980-аад оны сүүлчээс эхтэй гэж тэр ярьсан байна. Тусгай даалгаварыг хүн жолооддог аппаратын тусламжтайгаар гүйцэтгэх боломжгүй гэсэн шийдвэрийг бүр 1989 онд гаргасан юм.
Хятадын нисэх онгоц тээгч хөлөг 2017 оноос нааш байлдааны бэлэн байдалд орохгүй гэж ХАЧА-ийн Тэнгисийн цэргийн флотын академийн ахлах хурандаа, шинжээч Ли Зегийн хэлсэн үг хятадын флотыг үр дүнтэй байгуулж байгаа тухай хэд хэдэн ёгт тайлбар бичих сайхан шалтаг боллоо. Энэ тайлбар нь хятадын цэргийн хөтөлбөрийн ирээдүйн тухай өгч байгаа шинжээчдийн үнэлгээнд яг тохирч байгаа юм.
Японы бие засах суултуур үйлдвэрлэгч ТОТО компани түлшний оронд амьтны ялгадас ашигладаг мотоцикл бүтээжээ. Энэ тухай “Интерфакс” агентлаг японы ХМХ-үүдээс иш татан уламжилжээ. Гурван дугуйтай мотоциклын суудлын оронд бие засах суултуур тавьж, ард талд нь дамартай ариун цэврийн цаас тогтоожээ. Ийм дизайныг компани зориудаар хүмүүсийн анхаарлыг татах гэж зохиожээ. ТОТО нь бие засах суултуурын үйлдвэрээр дагнадаг юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Есдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2012
1
3
4
8
9
13
14
15
16
20