Оросын Цэргийн зэвсэгт хүчний /ЦЗХ/ шинэчлэлийн урт хугацааны төлөвлөгөө нь Су-35 болон тавдахь үеийн Т-50 сөнөөгч хоёр төрлийн онгоцтой холбоотой юм. Су-35 сөнөөгч онгоцны цуврал үйлдвэрлэлтийг эхлэх, харин 2015 оноос хойш Оросын ЦЗХ Т-50 тав дахь үеийн сөнөөгч онгоцнуудыг хүлээн авах боломжтой гэж ОХУ-ын ЦЗХ-ний ерөнхий командлагч Виктор Бондарев мэдэгдсэн юм.