×
Шинжлэх ухаан,техник 7 Наймдугаар сарын 2012
«Кьюриосити» америкийн ангараг луу явагч 5 км өндөр уулын гэрэл зургийг тус гаригийг гадрагаас дэлхийд уламжлав. Энэ аппарат Ангараг гариг дээр амжилттай бууснаас хойш 24 цаг өнгөрсний дараа 6,5 км зайнаас авсан гэрэл зураг эрдэмтдийн эрх мэдэлд шилжсэн гэж өчигдөр Калифорни муж улсын Пасадин дахь тийрэлтэт хөдөлгөөний лабораторийн ажилтнууд мэдээллээ.
Индонезид осолдсон Sukhoi Superjet-100 онгоц техникийн гэмтэл согогийн талаар ямарч асуудалгүй байжээ. Уг онгоцны ослын асуудлаар мөрдөн байцаах ажлыг эрхэлж байсан оросын бүлэг мэргэжилтэнүүд ийм дүгнэлтэнд хүрсэн гэж Худалдаа, аж үйлдвэрийн дэд сайд Юрий Слюсарь “Российская газета” сонинд өгсөн ярилцлагадаа тэмдэглэв. Ингэхдээ тэрээр албан ёсны тайлан гараагүй байхад ослын нөхцөл байдлууд, шалтгааныг дэлгэх эрхгүй гэлээ.
“Бриз” блокуудтай “Протон” хөлгүүдийг нисгэх ажлыг түр зогсоож, энэ төрлийн пуужингийн нислэгүүдийг хойшлуулах боллоо. Ийм арга хэмжээнүүд нь Мягмар гаригийн шөнө хөөргөсөн “Бриз” блоктой “Протон” пуужингийн нислэг амжилтгүй болсон нь ийм дүгнэлт хийхэд хүргэжээ.Шалтгаан нь “Бриз” блокийн ажиллагаанаас болжээ. Пуужин Байконурын сансрын хөлгийн буудлаас хөөрсөн.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Наймдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2012
3
9
10
11
13
14
17
20
21
25
27