×
Шинжлэх ухаан,техник Наймдугаар сар 2012
Пентагон “Пэтриот” РАС-3 зенит-пуужингийн цогцолборыг амжилттай туршлаа. “Локхид Мартин” корпорацын тэмдэглэж байгаагаар, тус цогцолборын сүүлийн туршилтууд нь агаарын давшилтыг эсэргүүцэгчийн хувьд сайхан боломжууд нээж байгаа төдийгүй энэхүү цогоцолбор нь хэрвээ бүс нутагт мөргөлдөөн эхлэвэл ираны чадавхитай пуужингаас АНУ болон Персийн булангийн бусад орнуудыг хамгаалах гол хэрэгсэл болох аж.
Орос улс Сарыг судлан, эзэмших стратегийн төлөвлөгөө боловсруулж байна. Энэ тухай VII Олон улсын аэросансрын конгрессд Машин үйлдвэрийн эрдэм шинжилгээний төвийн тавьсан илтгэлд дурджээ.Орос улсын сансрын суурь судалгааны төлөвлөгөөний дагуу 2014 онд сансрын “Луна-Ресурс” /КА/ төхөөрөмжийг хөөргөх юм. 2015 онд Сарны тойрог замын хиймэл дагуул болон буух төхөөрөмжийн хамт “Луна-Глоб” төхөөрөмжийг нисгэх юм.
Ангараг гариг бол Нарны аймгуудын дунд колончлолд таарах цорын ганц гариг аж. Энэ тухай оросын “Энергия” пуужин-сансрын корпорацын ерөнхийлөгч болон ерөнхий зохион бүтээгч Виталий Лапота мэдэгджээ. “Ойрын 50 жилд хүн төрөлхтөний гол зорилго нь Ангараг гариг байх болно” гэж Москвад хуралдаж байгаа Олон улсын аэросансрын их чуулган дээр хэлсэн үгэндээ тэмдэглэв.
Орос улс дэлхийн эрчим хүчний зах дээр тэргүүний байраа хадгалахын тулд, сансрын нарны лазерын технологийг боловсруулах ёстой. Ийм мэдэгдэлийг машин угсралтын төвийн оросын эрдэм шинжилгээний төвийн эрдэм шинжилгээний ажилтан Виталий Мельников Олон улсын аэросансрын их хурал дээр хэлсэн үгэндээ тэмдэглэжээ. Тэрээр 2016 онд АНУ сансарт нарны цахилгаан станц барих гэж буйг сануулав.
Ангараг дээр явагч Curiosity Улаан гариг дээр манай дэлхийн дуу бичлэгийг дамжуулж, түүнийгээ эргүүлэн дамжуулжээ. Өмнө нь ийм төрлийн даалгавруудыг өөр гаригийн гадаргаас нэг ч төхөөрөмж дамжуулж байгаа юм. “Къюорисити”нь өөр гаригийн гадарга дээрээс хүний дуу хоолойг цуурайтуулсан анхны хиймлэ төхөөрөмж боллоо.
Орос улс Украйн, Казахстантай хамтарч гурав-дөрвөн жилийн хугацаанд хэт хүчтэй хүнд жингийн шинэ пуужин тээгчийг Сар руу нисгэх зорилгоор бүтээх боложмтой.
2012 оны 10-р сард ОУСС руу нисэх Drаgon хөлгийн хувийн “арилжааны” анхны нислэг болно. Энэ тухай НАСА гийн тэргүүн Чарльз Болдены хэлснийг иш татан америкийн ХМХ үүд уламжилжээ. 2008 оны 12 –р сард Drаgon капсулын өмчлөгч Space X компани нь НАСА –тай ОУСС –д 12 удаа ачаа хүргэх гэрээг байгуулсан.
Америкийн Ангараг дээр явагч төхөөрөмж Улаан нүдэн гариг дээр амжилттай явсан төдийгүй, мөн өрнөдийн ХМХ-үүдийг шинжлэх ухааны мэтгэлцээнд хүргэсэн нилээд хэдэн сонирхолтой гэрэл зургуудыг эх дэлхий рүү илгээсэн гэж сэтгүүлчид батлан хэлэв. Сэтгүүлчдийн хэлж байгаагаар, зураг дээр яг л нөгөө нисдэг таваг дүрээрээ байжээ.
Алс Дорнодын Владивосток хотоос хол биш оршдог Находка хотод зенит-пуужинт С-400 системын 4-р хороо байрлуулна.Бөөнөөр түргэн үйлдвэрлэж байгаа С-400 систем Оросын агаарын цэргийн хүчийг, ПДХ хүчийг урьд зэвсэглэсэн С-300 системийг орлож, манай орны стратегийн чухал бүс нутгийг агаараас дайрах буюу баллистикын пуужингуудаар буудахаас хамгаалах ёстой.(Аудио)
Америкийн НАСА аэро сансрын агентлаг нь Ангараг гариг дээр анх удаагаа амжилттай аялаж байгаа “Кьюриосити” төхөөрөмжийн гэрэл зургийг нийтэлжээ. Зураг дээр ангараг гариг дээр явагчин явж өнгөрсөн мөр гарчэ. Эрдэмтэд үзэхдээ, туршилтын аялал нь судалгааны модулийн эргэдэг чадвартайг батлаж байгаа гэжээ.
НАСА-гийн мэргэжилтэнүүд өнөөдөр “Кьюриосити”ангараг дээр явагч Ангараг гариг дээр явах чадвартай эсэхийг шалгана гэж мэдэгдэв. “Бид нэг тийм ижил орчныг бүрдүүлж тэст-драйвтай адилхан юмыг явуулна “гэж НАСАгийн “Кьюриосити” ажлыг хариуцсан ажилтан Майк Уоткинс мэдэгдэв. Энэ бүх ажил нь 30 орчим минут болно.
Норвегид цагаан акулыг ажиглах зориулалттай робот бүтээжээ. Ослогоос ирсэн мэдээнд далайн давалгаанаар хөвөх самбар шиг шар өнгийн төхөөрөмжийг Номхон далайн тэнгист тавьжээ. Энэхүү төхөөрөмж нь акулыг 300 метрийн зайнаас барьж хиймэл дагуулаар дамжуулан загас судлачдад илгээдэг байна. Роботыг бүтээгчид нь төхөөрөмжийн туслалцаатайгаар тэнгисийн махчингуудын нууцыг тайлна гэж найдаж байна.
Ямалын арслан зааны цуглуулга нэгээр нэмэгдэв. Баасан гаригт Салехардад /Орос улсын хойд хэсэг/ наймдугаар сард олдсон арслан зааны үлдэгдэлийг хүргэв. Энэ тухай Ямал-Ненецийн автономит тойргийн Шемановскийн нэрэмжит үзэсгэлэн –музейн хэвлэлийн алба мэдээлжээ. Уг олдвор нь Обь голд урьд өмнө үзэгдээгүй усны түвшин багасснаас болж олджээ.
Ангараг гариг дээр буусан америкийн судлагааны “Кьюриосити” төхөөрөмжийн илгээсэн анхны баримтуудаас үзэхэд тэндхийн хөрсөнд усны нөөц маш бага аж. Ийм мэдээллийг “Кьюриосити” дээр байрлуулсан оросын ДАН багажаас авчээ. Сансрын төхөөрөмжийг өнгөрсөн оны 11-р сард хөөгөсөн бөгөөд энэ сарын эхээр Ангараг гариг дээр амжилттай буусан юм.
Great Wall Motor Co. болон Chery Automobile Co. Хятадын автомашины үйлдвэрлэгчид зарагдсан автомашинаа Австралиас буцаан татаж байна. Энэ нь орон нутгийн эрх баригчид эдгээр машины зарим загваруудаас ашиглахыг хориглосон асбестын мөрийг илрүүлснээс болжээ. Энэ тухай Австралийн өрсөлдөөнийг хамгаалах болон хэрэглдэгчдийн эрх ашгийг хамгаалах комисс уламжилжээ. Хятадын үйлдвэрлэгчдийн автомашинд хүний эрүүл мэндэд хортой дэлхийн 55 оронд хориглосон асбест илэрсэнгэж шинжээч тэмдэглэжээ.
Мягмар гаригт АНУ-ын агаарын цэргийн хүчний /АЦХ/ хэт авианы нисдэг төхөөрөмжний туршилт амжилтгүй болов. Үүнтэй холбогдсон мэдээг калифорнийн Wired сэтгүүл “Твиттертдээ” нийтэлжээ. Одоогоор Пентагон ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Цагт 6 мянган км хурдтай X-51 A WaveRider хэт авианы төхөөрөмжийг бүтээх ажлыг аль эрт эхэлсэн. Өмнөх туршилтууд нь мөн амжилтгүй болж байв.
2015 он хүртэл Орос улсад сансрын салбарт 650 тэрбум рублийн хөрөнгө оруулалт хийнэ. Энэ тухай ерөнхий сайд Дмитрий Медведев сансрын байгуулагын тулгамдсан асуудлаар хийсэн зөвлөгөөн дээр мэдэгдэв. Тэрээр хэлэхдээ, сүүлийн жил хагасын хугацаанд сансрын долоон нислэг амжилтгүй болж, арван хиймэл дагуул алдагдсан гээд энэ бүгдийн шалтгааныг олж, буруутай хүмүүст хариуцлагыг үүрүүлэхийг хүсч байна гэлээ.
Орос улсын усанд  шумбагч онгоц олон улсын хууль эрхийн актуудыг зөрчилгүйгээр байлдааны бэлтгэлийн хүрээнд АНУ ын эргүүдийн орчимд өмнөө тавьсан зорилтуудаа амжилттай биелүүлэв. Далавчтай пуужингуудаар тоноглогдсон алсын зайны шумбагч онгоц нь Мексикийн буланд нэг сар аяласан. Энэ тухай америкийн Washington Free Beacon хэвлэл Пентагоны өндөр албан тушаалын хийгээд нэрээ хэлэхийг хүсээгүй нэгэн түшмэлийн хэлснийг иш татан уламжлав.
Москва орчмын Жуковский хотод Орос улсын Агаарын цэргийн хүчний 100 жилийн ойг ёслон тэмдэглэж байна. Цэргийнхэн үзэгч олонд толилуулахаар орчин үеийн болон 20 зууны ховордсон онгоцнууд оролцсон хосгүй шоу-хөтөлбөрийг бэлтгэжээ. Үзэгчдийн дунд Оросын ерөнхийлөгч Владимир Путин хүрэлцэн ирсэн байв.
Дэлхийн хамгийн том мөс хагалагч цөмийн хөлгийг Санкт-Петербургийн “Балтийский” завод барьж байгуулна. Уг ажлыг наймдугаар сард эхлэнэ гэж “Росатомфлот” үйлдвэрийн ерөнхий захирлын орлогч Станислав Головинский хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. Дэлхийд анх удаагаа Хойд мөсөн далайд хөл тавьсан “Арктика” хөлгийн нэрээр шинэ хөлгийг барьж байгуулах санал ирсэн.
Оросын Цэргийн зэвсэгт хүчний /ЦЗХ/ шинэчлэлийн урт хугацааны төлөвлөгөө нь Су-35 болон тавдахь үеийн Т-50 сөнөөгч хоёр төрлийн онгоцтой холбоотой юм. Су-35 сөнөөгч онгоцны цуврал үйлдвэрлэлтийг эхлэх, харин 2015 оноос хойш Оросын ЦЗХ Т-50 тав дахь үеийн сөнөөгч онгоцнуудыг хүлээн авах боломжтой гэж ОХУ-ын ЦЗХ-ний ерөнхий командлагч Виктор Бондарев мэдэгдсэн юм.
Өчигдөр «Кьюриосити» сансрын багажаас анхны өнгөт гэрэл зургийг Ангараг гаригаас дэлхийд уламжлав. Түүнийг америкийн сансрын агентлагийн сайтад нийтлэв. Чулуурхаг улаавтар элсэн цөл гэрэл зурагт тусгагдсан байна. Ар дэвсгэрт нь Гейлан галт уулын цар харагдана. Сансрын багаж буух үеэрээ тоос бужигнуулсан учир гэрэл зураг тод биш байна.
«Кьюриосити» америкийн ангараг луу явагч 5 км өндөр уулын гэрэл зургийг тус гаригийг гадрагаас дэлхийд уламжлав. Энэ аппарат Ангараг гариг дээр амжилттай бууснаас хойш 24 цаг өнгөрсний дараа 6,5 км зайнаас авсан гэрэл зураг эрдэмтдийн эрх мэдэлд шилжсэн гэж өчигдөр Калифорни муж улсын Пасадин дахь тийрэлтэт хөдөлгөөний лабораторийн ажилтнууд мэдээллээ.
Индонезид осолдсон Sukhoi Superjet-100 онгоц техникийн гэмтэл согогийн талаар ямарч асуудалгүй байжээ. Уг онгоцны ослын асуудлаар мөрдөн байцаах ажлыг эрхэлж байсан оросын бүлэг мэргэжилтэнүүд ийм дүгнэлтэнд хүрсэн гэж Худалдаа, аж үйлдвэрийн дэд сайд Юрий Слюсарь “Российская газета” сонинд өгсөн ярилцлагадаа тэмдэглэв. Ингэхдээ тэрээр албан ёсны тайлан гараагүй байхад ослын нөхцөл байдлууд, шалтгааныг дэлгэх эрхгүй гэлээ.
“Бриз” блокуудтай “Протон” хөлгүүдийг нисгэх ажлыг түр зогсоож, энэ төрлийн пуужингийн нислэгүүдийг хойшлуулах боллоо. Ийм арга хэмжээнүүд нь Мягмар гаригийн шөнө хөөргөсөн “Бриз” блоктой “Протон” пуужингийн нислэг амжилтгүй болсон нь ийм дүгнэлт хийхэд хүргэжээ.Шалтгаан нь “Бриз” блокийн ажиллагаанаас болжээ. Пуужин Байконурын сансрын хөлгийн буудлаас хөөрсөн.
«Кьюриосити» ангарагаа явагч Ангараг гаригийн гадрагаас анхны гэрэл зураг дэлхийд уламжлаад байна. НАСА агентлагийн мэдээлснээр аппарат найман сарын нислэг хийгээд Ангараг гариг дээр амжилттай буусны дараагаар энэ үйл явдал боллоо. Ангараг гариг манай гаригаас маш хол байгаа учир дохио бүр 14 минут болоод хүрдэг.
Шуурхай байрлуулах хамтын хучний сургууль Уралд эхлэсэн тухай өнөөдөр ОХУ-ын БХЯ мэдээллээ.Орос, Киргиз, Тажикистаны 1000 гаруй цэргийн албан хаагч Челябинск мужийн «Чебаркуль» буудлагын талбарт хууль бүс зэвсэгт бүлгүүдийн түшиц газрыг бүслэх, газар ба агаараас цохилт өгч, дайсныг устгах сургууль явуулна.
«Кьюриосити» Ангарагаа явагч ба оросын ДАН нейтроны спектрометр бүхий «Ангарагийн эрдэм шинжилгээний лаборатории» гэдэг америкийн сансрын аппарат өнөө өглөө Ангараг гариг дээр буув. «Интерфакс» агентлагийн мэдээлснээр аппарат буусан дохиог Калифорни муж улсын Пасаден хотын Тийрэлтэт хөдөлгөөний лабораторид уламжлажээ.
НАСА хувийн компаниудад ашиглагдахаа больсон шатлл хөлгийг орлох сансрын хөлгүүдийг турших ажилд нь зориулан нэг тэрбум доллар олгоно. Энэ тухай америкийн сансрын байгууллагын албан сын төлөөлөгч мэдэгдэв. Дийлэнхи их 460 сая долларыг “Боинг” сансрын CST -100 сансрын хөлгийг хамтран боловсруулж байгаа “Бигело аэроспейс” компанитай хамт авна.
Америкийн “Кьюриосити” /Curiosity/ сансрын зонд Ангараг агариг дээр буухад бэлэн болоод байна гэж NASA уламжлав. Сансрын төхөөрөмжийн өртөг нь 2,5 сая доллар бөгөөд өнгөрсөн оны 11 –р сард хөөргөсөн. Одоо уг төхөөрөмж Улаан гаригийн орчимд байгаа бөгөөд эрдэмтэд түүнийг буулгах газрыг хйаж, түүний нислэгийн хамгийн оновчтой замыг тооцоолж байна.
Энэтхэг улс Ангараг гариг руу тойргийн станц хөөргөнө. Түүнийг хээргжүүлэх хөтөлбөрийг тус улсын Засгийн газар дэмжив. Төслийн өртөг 80 сая доллар. Ирэх оны 11-р сарын 26 нд уг төхөөрөмжийг хөөргөхөөр төлөвлөж байгаа бөгөөд 2014 оны 9-р сард станц Ангараг гаригт хүрэх ёстой аж. Үүний дараа Энэтхэгийн хөлөг Ангараг гариг дээр очсон зургаа дахь төхөөрөмж болох юм.
Токиогийн технологийн их сургуулийн эрдэмтэд сэлдэг робот зохион бүтээжээ. Робот хүнээс хоёр дахин жижиг, гэхдээ хүнтэй ижил пропорцтой. Роботын чадавхи дэлхийн биеийн тамирын үзүүлэлтүүдэд хараахан хүрээгүй байна, гэхдээ эрдэмтэд түүний хөдөлгөөний шинжилгээ судалгаа тамирчдын техникийг боловсронгүй болгоход тустай болно гэдэгт найдаж байна. Робот нь шинэ сэлэх хослолыг туршиж байна.
Японы “Тойота” концерны удирдлага Хятадын зах зээлээс хойд дугуйн зөлрүүлэгч нум нь согогтой учраас 160 мянган жип машинаа эргүүлэн татах шийдвэр гаргав. Энэ тухай баасан гаригт БНХАУ-ын бараа бүтээгдэхүүний техникийн болон карантины чанарын хяналтын удирдах газраас баасан гаригт уламжлав.
8-р сарын 12-нд Орос улсад эх орны цэргийн  нисэх хүчний 100 жилийн ойг тэмдэглэнэ. 1912 оны зун цэргийн байгууллагуудын асуудлаар тушаал гарч нисэхийн хоёр хэсгийг байгуулжээ. Хожим энэ өдрийг ОХУ-ын ерөнхийлөгчийн зарлигаар Оросын цэргийн агаарын нисэх хүчний албан ёсны өдрөөр тэмдэглэх болсон юм. Оросын цэргийн нисэх хүчний түүх баатралаг, эмгэнэлт зүйлээр дүүрэн.
Сансрын “Прогресс” хөлөг өнөөдөр ОУСС-д амжилттай залгагдлаа. Уг ажиллагаа москвагийн цагаар 5:18 минутад автомат дэглэмээр явагдав. “Прогресс”нь пуужин- тээгч “Союз” хөлгийг хөөргөсөн үеэс зургаан цагийн дараа анх удаагаа станцтай “хурдан схемээр” залгагдсан. Ердийн үед ийм ажиллагаа нь хоёр, гурван өдөр болж байсан.
Ирэх онд Хятад улс дэлхийн дагуулын харанхуй талыг судлахын тулд эрдэм шинжилгээний багажийг Сар луу хөөргөнэ. Энэ нь 2013 онд хятадын ийм 3 дахь судалгаа болно.Урьд хятадын Сарны бурхны нэрээр «Чанъе-1»,»Чанъе-2» гэж нэрлэсэн хоёр аппаратыг 2007 ба 2010 онд хөөргөжээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Наймдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2012
3
9
10
11
13
14
17
20
21
25
27