×
Шинжлэх ухаан,техник Долоодугаар сар 2012
ОУСС-ын нэгдсэн цогцолборт ордог Оросын ачааны “Прогресс”хөлөг онгоц мягмар гаригт станцаас салж “чөлөөт нислэг хийхээр одов. Ойрын гурван долоо хоногт хөлөг  тойрог замын лаборатор хэлбэрээр ашиглагдана. Орчны орон зайг судлахаар нилээд хэдэн цуврал туршилтуудыг төлөвлөөд байна.
Энэтхэг улсын ЗХ-нийг зэвсэглэхэд зориулж Хятад улс өөрийн боловсруулсан байлдааны нисдэг тэргийг санал болгоход бэлэн байна. Хятадын цэргийнхний мэдэгдлээс иш татан Хинду сонин энэ тухай мэдээлсэн байна. Тунчжоу дахь нисдэг тэргэний 4-р хороонд гадаадын сэтгүүлчид айлчлах үеэр хятадын нисдэг тэрэгний техникийг Энэтхэг улсад нийлүүлэх төлөвийн тухай яриа гарсан байна.
Ачаа тээврийн “Прогресс” сансарын хөлөг өнөөдөр ОУСС-аас салж чөлөөт нислэгт шилжинэ. Энэ хөлгийг Номхон далайд шууд живүүлэхгүй юм. Гурван долоо хоног үргэлжлэх бие даасан нислэгийнхээ үеэр энэ хөлөг сансарын хөлгүүдийн хөдөлгүүрийн ажиллагаанаас үүсэж байгаа ион мандалын ойр хавийн ижил бус орчны хэлбэрийн хамаарлыг тодорхойлох үйл ажиллагаа явуулах “Радар Прогресс” туршилтад оролцох юм.
ОУ 2012 оны намар Энэтхэг улсад 42 ширхэг Су-30МКИ сөнөөгч онгоц нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурна гэж Эрхүүгийн нисэх хүчний заводын ерөнхий захирал Александр Вепрев сэтгүүлчидэд мэдээлсэн байна. Эрхүүгийн нисэх хүчний заваод 2012 онд ОХУ-ын БХЯ-нд сургалт-байлдааны зориулалттай Як-130 онгоцыг нийлүүлнэ гэж тэр нэмж хэлсэн байна.
Залгалтын шинэ системийг туршиж байгаа оросын ачааны “Прогресс” хөлөг хоёр дахь удаагийн оролдлогоороо ОУСС-тай холбогдсон байна. Урьдах загвараа бодвол хөнгөн илүү нарийвчлалтай “Курс-НА” шинэ аппаратын тусламжтайгаар ойртолт болон залгалтыг үйлдсэн байна. Шинэ аппаратыг янз бүрийн дэглэмд шалгаж үзэх нь маневрын зорилго байсан юм.
7-р сарын 21-нд японы өмнөд Танэгасима сансрын хөлгийн буудлаас хөөргэсэн «Цагаан өрөв тас» ачаа тээврийн сансрын хөлгийг өнөөдөр ОУСС-тай залгасан тухай Москва орчмын Нислэгийг удирдах төвөөс мэдээллээ. Америкийн нэгэн сансрын нисэгчийн удирдлагаар канадын «механик гар» гэгчийн тусламжтайгаар ачаа тээврийн сансрын хэлгийг залгав.
Японы «Тойота» авто концерн 2012 оны эхний хагас жилийн ур дүнгээр дэлхийн хамгийн том авто үйлдвэрлэгч ахин болов. Өнөөдөр компанийн төлөөлөгчдийн мэдээлснээр энэ завсар «Тойота» дэлхий даяар 4 сая 970 мянган машин худалджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс гуравны нэгээр илүү их байна.
Хятад улсаас Tianlian I-03 дамжуулан нэвтрүүлэх хиймэл дагуулыг орон нутгийн цагаар 23 цаг 43 минүтэд Сичан сансрын хөлгийн буудлдаас хөөргөсэн тухай Синьхуа агентлаг мэдээллээ. Энэ нь Хятадын дамжуулан нэвтрүүлэх системийн 3 дахь хиймэл дагуул билээ. Анхны хиймэл дагуулыг 2008 оны 4-р сард, 2 дахь нь өнгөрсөн оны 7-р сард хеергэжээ.
Япон, Орос улс сансрын тулгамдсан асуудлыг хамтран шийдвэрлэх төлөвтэй байна. Энэ тухай Роскосмосын дэд тэргүүн Сергей Савельев Японд айлчах явцдаа мэдэгджээ. Оросын төлөөлөгчид японы сансрын ачааны хөлгийг /”Коонотори-3”/ олон улсын сансрын станцад хөөргөх үед байлцсан ажээ. Роскосмос болон Японы сансрын агентлаг ДЖАКСА хооронд энэ намар хоёр асуудлыг чухалчлан авч хэлэлцэхээр тохиролцсон.
Янз бүрийн зориулалттай оросын хоёр, белорусс, канад, германийн тус бүр нэг, бүгд таван хиймэл дагуултай “Союз-ФГ” пуужин тээгч Казахстан улсын Байконурын сансарын буудлаас хөөрсөн байна. ОУ-д бүтээсэн “Канопус” аппарат цаг уурчид болон газар зүйчидэд мэдээлэл дамжуулах ба түймэр болон бусад байгалын гамшгийн голомтыг хайх болно.
Оросын зохион бутээгчид саад тотгорыг тойрох боломж нисэгчгүй аппаратад олгох шинэ системийг зохион бүтээжээ. «Туяа»(Луч) зохион бутээгчдийн товчооны мэргэжилтнууд орон зайд чиг баримжаагаа олоход туслах техникийн хараа гэгчээр нисэгчгүй аппаратыг тоноглов. Ийн хараатай нисэгчгүй багаж томоохон саад, жижиг объектийг «хараж», нисэгчгүй аппаратад ямар аюул тулгарсныг тогтооно.
Япон улс H-IIB нисэгчгүй пуужин тээгчийг “Конотори” ачааны хөлгийн хамт бямба гаригт Танэгасима сансрын буудлаас хөөргөв. Хөлөг Олон улсын сансрын станц руу явжээ. Хөлгийн бүхээгт хүнсний зүйл, хувцас болон тойрог замд хийх шинжилгээ судалгаа явуулахад зориулагдсан төхөрөөмжүүд байна. Хөлөг 7-р сарын 27 нд Олон улсын сансрын станцад очихоор төлөвлөжээ.
Орос улс Саран дээр буух жолоодлоготой хөлөг онгоц боловсруулах ажилдаа ороод байна. Туршилтын нислэгүүдийг 2015 оноос эхлэх аж. Үүний зэрэгцээ оросын эрдэмтэд Саран дээр буух болон тэндээс хөөрөх, тойргийн замуудын хооронд чирэх, тойргийн замын төхөөрөмжүүдэд техникийн үзлэг хийхэд зориулагдсан хөлөгийг бүтээхийг хүсч байна. Сарыг судлан шинжлэх санаа эрт дээрээс Оросын мэргэн ухантнуудыг эзэмдэж байсан билээ.
Оросын үйлдвэрлэлийн угсраа бүхий өмнөд солонгосын KSLV-1 хөнгөн ангилалын «Наро» зөөгч пуужинг 10-р сард хөөргөхээр төлөвлөсэн тухай Газар дээрх сансрын дэд бүтцийг ашиглах төвийн ерөнхий захирал Александр Фадеев «Интерфакс» агентлагад мэдээлэв. Оросын «Энергомаш» нэгдэл зөөгч пуужингийн угсраагийн хөдөлгүүрийг зохион бүтээж үйлдвэрлэснийг тэрээр тэмдэглэв. Төслийг хамтран боловсруулжээ.
Филиппины засгийн газар 2013 онд гадаадаас цэргийн 10 шинэ нисдэг тэрэг авхаар төлөвлөж байна гэж сингапурын Straits Times сонины сайтан дээр нийтэлжээ. Филиппины Цэргийн нисэх хүчний дэд хурандаа Мигэль Околын ярьснаар, Орос улаас гадна боломжтой нийлүүлэгчээр Их Британь, Итали, Франц болон Өмнөд Африкийг сонирхож байна гэжээ.
Орос улс Энэтхэгийн зөвшөөрлөөр «Сар-Неец» орос-энэтхэгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацааг 2013 оноос хойшлуулсан тухай өнөөдөр Оросын сансрын агентлагийн тэргүүн Владимир Поповкин сэтгүүлчдэд мэдээллээ. Өнгөрсөн оны 11-р сард «Фобос-Херс» төсөл дампуурсан учир Сарны судлалын төслүүдийг хэрэгжүүлэх хугацааг хянаж үзсэн гэж тэрээр хэлжээ.
Тажикистан улс оросын 201-р цэргийн баазыг 2014 оноос хойш улс орондоо байлгах тухай гэрээний оросын хувилбарыг зөвшөөрсэн гэж өнөөдөр ОХУ-ын хуурай замын цэргийн ерөнхий командлагч Владимир Чиркин мэдэгдлээ. Гэрээгээр мөн цэргийн баазыг 49 жил Тажикистаны нутаг дэвсгэрт үнэ төлбөргүй байлгахыг батлав.
Сансрын гурван нисгэгчтэй “Союз ТМА-05М” сансрын хөлөг Олоон улсын сансрын станцад Энэ тухай мягмар гаригийн өглөө Москва орчмын сансрын нислэгийг удирдах төвөөс сэтгүүлчдэд хийсэн хэвэлэийн бага хурал дээр мэдэгдэв. Залгалдах үеийг Сансрын нисэлгийг удирдах төвийн том дэлгэцнээ харуулжээ.
Эрдэмтэд хоёр гаригийн хооронд хуримтлагдсан харанхуй материэр бүрдсэн “гүүр” байгааг нотлох баталгааг анх удаагаа гарган авлаа. Ихэнхи эрдэмтдийн үзэж байгаагаар энэхүү холбоос нь од, гаригсийн ердийн харагдахуйц бодит материйг өөртөө барьж байдаг ертөнцийн “араг ясны” агуу их сүлжээний нэг хэсэг байж мэдэх юм.
ОУСС-д очих шинэ багынхантай “Союз ТМА-05М” хөлөг “Союз-ФГ” пуужин тээгчээс салж завсарын тойрог замд орсон байна. Роскосмос компанийн төлөөлөгч энэ тухай РИА Новости агентлагт мэдэгджээ. “Союз ТМА-05М” хөлөг 7-р сарын 17-нд москвагийн цагаар 8 цаг 52 минутад ОУСС-тай автомат горимоор залгагдах ёстой юм.
НАСА-гийн сансрын лабораторын телескопууд Нарны аймаг дээр хүчтэй дэлбэрэлт гарсныг бичиж авчээ. Тэдгээрийг хүчтэй дэлбэрэлтийн дээд зэргийн “ Х “ангилалд оруулж байгаа аж. Өнөөдөр нарны хүчтэй идэвхжилтийн улмаас Дэлхий дээр хүчтэй шороон шуурга болох аж. Манай дэлхийн цахим төхөөрөмжүүд болон тойрог замд ямар нэгэн заналхийлэл үгүй аж. Юуны өмнө энэ нь зүрх-судасны өвчтэй хүмүүсэд хамааралтай юм.
Маргааш оросын Юрий Маленченко, америкийн Сунита Уильямс, японы Акихико Хисидэ нар «Союз ТМА-05М» сансрын хөлөг дээр гарна. Өчигдөр Байконурт Улсын комисс ОУСС руу явах багийн ийм бүрэлдэхүүнийг батлав. Роман Романенко, Крис Хадфилд, Томас Машберн нар орлох багийн бүрэлдэхүүнд орсон.
Алсын сансрыг судлах «Спектр-Р» сансрын багаж газар дээрх дуран авайнуудтай хамт ажиллаж, алсын галактикын газрын зургийг зохиосон тухай Оросын сансрын агентлаг ба Лавочкины нэрэмжит Үйлвэрлэл-эрдэм шинжилгээний нэгдлийн хэвлэлийн албанаас мэдээлжээ. Галактикын цөмийн газрын зураг зохиох туршилтыг анх удаа хийжээ.
Орос улс шинэ ОУСС байгуулах асуудлаар тохиролцохгүй бол өөрийн тойрог замын станцыг бүтээхэд техникийн талаар бэлэн байна гэж өнөөдөр Оросын сансрын агентлагийн удирдпагч Владимир Поповкин «Интерфакс» агентлагад мэдээллээ.
Орост ИЛ-76 ачаа тээврийн их даацтай онгоцны үйлдвэрлэлийг сэргээж байна. Тэдгээрийг 2014 онд бөөнөөр үйлдвэрлэхээр төлөвлөжээ.ЗХУ-д ИЛ-76 ачаа тээврийн их даацтай онгоцыг Ташкентын заводод угсарч байсан. 90 хувь орчим эд ангий нь Орос улсад үйлдвэрлэж байв. Үйлвэрлэлийн ийм бүтцийг зөвлөлтөөс хойшхи үед ч хэвээр хадгалав.
“Фарнборо-2012” Олон улсын нисэх хүчний үзэсгэлэн Лондоны дагуул хотод “Оросын баатаруудын” нислэггүйгээр эхэллээ. Энэ үзэсгэлэнгийг үзэгчид сүүлийн олон жилүүдэд анх удаагаа ОУ-ын нэртэй нисэгчдийн бүлгийн нислэгийг үзэж чадахгүй нь. Британын ЭСЯ-наас виз авах ёстой оросын төлөөлөгчдийн асуудал сүүлчийн мөчийг хүртэл тодорхойгүй байлаа.
«Төв Азийн экологийн систем: судлал, хадгалалт, оновчтой ашиглалт» сэдэвт олон улсын Увс Х1 сиспозиум Тувад ажиллаж эхэллээ. Симпозиумыг Тувагийн Олон улсын Увс шим мандалын судлалын төв ба Оросын ШУА-ийн Сибирийн салбарын 20 жилийн ойд зориулжээ. Орос, Монгол улсын эрдэмтэд Кызылд цугларав.
«Сэлбэн зохиосон авиа» ер бусын үзэсгэлэн Москвагийн Политехникийн музейд нээгдэв. Энд өнгөрсөн зууны эхний хагаст оросын жужигчин, зохион бүтээгч Владимир Поповын зохион бүтээсэн театрын авианы 100 гаруй машины нарийн хуулбарыг дэлгэн тавьжээ.Тэр үед эдгээр багажийг театрын жүжиг, киноны авиаг зохиоход хэрэглэж байсан. Эдүгээ тэдгээрийг сэргээж үзэгч олны анхааралд толилуулав.
Өнөөдөр Европын цөмийн судлалын төвийн эрдэмтэд шинэ бөөмсийг нээсэн тухай зарлав. Гэвч Хиггсийн бозон гэгчийг нээсэн гэж тэд одоогоор итгэлтэй хэлж чадахгүй байна. Туршилт хийж байгаа хэсэг эрдэмтний нэг Жо Инкандела энэ тухай Европын цөмийн судлалын төвийн семинар дээр мэдэгдлээ.
2012 оны эхний хагаст Хятад сансрын 10 хөөрөлт хийж тэргүүний байр эзлэсэн тухай өнөөдөр «Интерфакс» агентлаг оросын «Энергомаш» үйлдвэрлэл-эрдэм шинжилгээний нэгдлийн мэдээллийг үндэслэн уламжлав. 9 хөөрөлт хийсэн Орос хоёрт, 8 хөөрөлттэй АНУ гуравт тус тус оров. Arianespace компани 3, Япон, Энэтхэг, Иран, БНАСАУ ба Sea Launch компани тус тус 1 хөөрөлт хийжээ.
2012 оны эхний 6 сард өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулж үзвэл орос улсын гадаад нийлүүлэлт 14 % өссөн бөгөөд энэ нь 6,5 тэрбум долларт хүрээд байна. Эдгээр тоо баримтуудыг Оросын ерөнхийлөгч Владимир Путин даваа гаригт цэрэг-техникийн тулгамдсан асуудлаар хийсэн хуралдааны үеэр хэлсэн үгэндээ тэмдэглэсэн юм. Путин мэдэгдэхдээ, оросын зэвсэгийг экспортлох захиалга 43 тэрбум долларын түвшинд байна гэлээ.
Мансууруулах бодис болон хууль бус эмийг шил, хуванцар эдлэлийн цаанаас нэвт мэдрэх чадвартай гайхамшигтай лазерийн багажийн ОУ-д бүтээлээ. “ИнСпектр” гэдэг нэртэй болсон энэ багаж спектрийн шинжилгээний горимоор ажилдаг ба нэг секундийн дотор ачааны дотор байгаа зүйлийг гадна талаас нь тодорхойлож чадах юм.
Олон улсын багтай оросын жолоодлогот “Союз” хөлөг өнөөдөр москвагийн цагаар 08:48 минутад ОУСС-аас автомат горимоор салсан байна. Оросын сансарын нисгэгч Олег Кононенко, НАСА-гийн одон орон судлаач Дональд Петтит, Европын сансарын агентлагын одон орон судлаач Андре Кейперс нарын суусан буугч аппарат москвагийн цагаар 12:15 минут орчимд казахстаны Жезказган хотоос зүүн урд 150 километр орчимд газардах ёстой юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Долоодугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2012
6
7
8
12
13
16
23
24
27