×
Шинжлэх ухаан,техник 21 Зургаадугаар сарын 2012
Оросын ба японы эрдэмтэд арслан зааныг хувилан олшруулах салбарт хамтран судалгаа хийнэ. БНЯкут (Саха) улсын ШУА болон японы Кинки их сургуулийн хоорондын зохих хэлэлцээрт өчигдөр Якутскад гарын үсэг зуржээ. 2010 оны зун Лаптевынхны тэнгисийн эрэг дээр анчдын олсон арслан зааны Юки гэсэн тугалыг судлана. Судлагчид эртний амьтны ясанд сайн хадгалагдаж ирсэн чөмөгийн нэг хэсгийг илрүүлжээ.
Индонезид сүйдсэн Сухой Супержет-100 онгоцны техник хэвийн ажиллаж байсан гэж «Нисэх онгоц үйлдвэрлэх нэгдсэн корпорацийн» тэргүүн Михаил Погосян Петербургийн олон улсын эдийн засгийн форумын хүрээнд сэтгүүлчдэд мэдээллээ. Эдүгээ индонезийн ба оросын мэргэжилтнүүд нисэх онгоцны «хар хайрцагууд»-ын бичлэг дээр ажиллаж байна. Сухой Супержет -100 нисэх онгоц 5-р сарын 9-нд Индонезид унав.
Оросын цэргийн заводууд нисэх хүчний нисэгчгүй багажийн системийг боловсруулж эхэллээ.Америкийн Predator-тай төстэй цохилтын нисэгчгүй аппарат үйлдвэрлэх байх гэж шинжээчид ажлыг нууцласан боловч таамаглав. Эдүгээ нисэгчгүй нисдэг аппаратыг хэрэглэх салбар нэлээд өргөжив. Цэргийнхэн ялангуяа нисэгчгүй нисдэг апппаратыг дайсны амьд хүчин, техникт цохилт өгөхэд хэрэглэхийг сонирхож байна.
Өнөөдөр «Дэлхийн энерги» шагнал гардуулах баяр ёслол Петербургийн олон улсын эдийн засгийн форумын хүрээнд боллоо. Оросын ШУА-ийн академич Борис Каторгин, Валерий Костюк хоёр болон Их Британийн профессор Родней Жон Аллам энэ оны 33 сая рубль буюу 1 сая рублийн шагнал хүртчээ. «Дэлхийн энерги» олон улсын шагнал 2003 оноос Орос улсад гардуулж байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Зургаадугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2012
1
2
4
7
8
10
11
12
13
17
20
22
25
26
27