×
Шинжлэх ухаан,техник 15 Зургаадугаар сарын 2012
6-р сарын 16-нд хятадын гурван сансрын нисгэгч бүхий «Шэньчжоу-9» жолоодлогот сансрын хөлгийг хөөргөхийг Синьхуа хороо албан ёсоор батлав. Хятадын сансрын нисгэгчдийн багийн бүрэлдэхүүнд эмэгтэй анх удаа орох юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хятадын анхны эмэгтэй сансрын нисгэгчийн нэрийг мэдээллээ. 34 настай Лю Ян хошууч, мэдээжээр ХКН-ын гишүүн юм. Тэр нисэгчийн 11жилийн туршлагатай.
Орос улс жижиг түүний дотор 10 кг хүрэхгүй жинтэй нано хиймэл дагуулын төслүүдийг боловсруулж байна. Эдгээр багаж сансарт олонхи зорилтыг үр бүтээлтэй биелүүлж, илүү хөнгөн зөөгч пуужин хэрэглэснээр аппаратыг тойрог замд гаргах ажиллагааны өртөгийг нэлээд хямдруулж байна. Хүчирхэг дамжуулан нэвтрүүлэгч ба түүнийг эрчим хүчээр хангах хүнд хүчирхэг энергийн блок тойрог замд шаардагдана. Олон тонн жинтэй хүнд аппаратыг хэрэглэхгүй байж чадахгүй.
Хятадын анхны сансрын нисгэгч эмэгтэй бямба гаригт “Шэньчжоу-9” жолоодлоготой сансрын хөлгийн багийн бүрэлдэхүүнд ниснэ. Энэ тухай баасан гаригт Синьхуа агентлаг уламжлав. БНХАУ-ын сансрын түүхэнд 33 настай Лю Ян анхны эмэгтэй нисгэгч болох юм. Хөлгийг бямба гаригт Бээжингийн цагаар 18:37 нисгэх юм.
Хятадын «Зяолун» гүн усны багаж өнөөдөр ээлжит цуврал туршилтын явцад Марианы хотгор орчимд 6000 км гүнд хүрчээ. Энэ нь Хятад улсын хувьд шинэ аврага амжилт болсон гэж Синьхуа агентлаг мэдээлэв. Энэ удаагийн цуврал туршилтын үеэр мөн багаж зургаан удаа гүн усанд нэвтрэнэ. «Зяолун» гүн усны багажаа 7000 метр гүнд хүргэхийг хятадын далай судлаачид оролдох юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Зургаадугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2012
1
2
4
7
8
10
11
12
13
17
20
22
25
26
27