×
Шинжлэх ухаан,техник Зургаадугаар сар 2012
Ойрхи-Дорнодын сүүлийн жилүүдийн үйл явдлууд болон оросын цэргийн техник бөгөөд зэвсэгийг худалдан авах гэрээ өссөн нь оросын бүтээгдэхүүн байлдааны чадвартай, дэлхийд эрэлт хэрэгцээтэй байна гэдгийг гэрчилж байна. Энэ тухай “Рособоронэкспорт”-ын ерөнхий захирлын орлогч Игорь Севастьянов “Машин угсралтын технологи -2012” олон улсын II чуулганы үеэр сэтгүүлчдэд мэдэгдэв.
Оросын батлан хамгаалах салбарын үйлдвэрүүд цоо шинэ боловсруулалтуудаа Москва орчмын Жуковскийд «Машины аж үйлдвэрийн технологи-2012» форумын хүрээнд үзүүлж байна. Воронеж хотын «Созвездие» концерны нийт цэргийн анги нэгтгэлийг удирдах автоматчилсан систем форумд сонирхуулсан шинэ бүтээлийн нэг болсон.
Хятад улс оросын С-400 «Триумф» зенит-пуужингийн системийг бусдаас түрүүн худалдан авч болзошгүй. Гадаадад нийлүүлэх мөн зэвсгийн хувилбарыг 2017 он гэхэд зохион бүтээх тухай Москва орчмын «Машины аж үйлдвэрийн технологи-2012» үзэсгэлэнгийн хүрээнд мэдээллийн эх сурвалжаас энэ тухай уламжлан мэдээлэв. Ойрын таван жилд ийм шинэ үеийн цогцолбороор дан оросын армийг зэвсэглэх юм.
Хятадын жолоодлоготой “Шэньчжоу-9” сансрын хөлөг пүрэв гаригт өнгөрсөн 9- р сараас тойрог замд байгаа “Тяньгун-1” модулиас салгагдсан тухай бээжингийн сансрын нислэгийн төвөөс уламжлав. “Шэньчжоу-9” нь багийн гурван гишүүнтэй 6-р сарын 16 ний өдөр “Чанчжэн-2 Ф” пуужинтээгчийн туслалцаатайгаар хөөрсөн юм.
Гурван хүн суулгасан хятадын гүний усны шумбагч аппарат 7 мянга 15 метрийн гүнд шумбаж үндэсний дээд амжилт тогтоолоо гэж орон нутгийн ХМХ-үүд мэдээлсэн байна. Домогт гардаг далайн луу “Зяолунгийн” нэрээр нэрлэсэн гүний усны аппаратын шинэ загварыг Номхон далайн Марианы цутгаланд туршсан байна. Энэ шумбалт нь “Далайн луугийн” 4 дэх удаагийн гүний усны шумбалт юм.
Сибирийн нутаг дэвсгэр дээр пуужин тээгч унасны улмаас экологийн байдалд болон орон нутгийн хүн амын эрүүл мэндэд хүчтэй нөлөөгүй.Ийм дүгнэлтийг Сибирийн районуудын экологийн аюулгүй байдлын асуудлаар Алтайн Бүгд найрамдах улсын Чемал тосгонд зохиогдсон эрдэм-шинжилгээн, арга зүйн бага хуралд оролцогчид гаргажээ. Алтайн БНУ-ын нутаг дэвсгэр нь 40 гаруй жил Байконураас хөөргөсөн пуужингийн шатнуудыг унагадаг газар болгон ашиглагдаж ирсэн юм.
Оросын ба японы эрдэмтэд арслан зааныг хувилан олшруулах салбарт хамтран судалгаа хийнэ. БНЯкут (Саха) улсын ШУА болон японы Кинки их сургуулийн хоорондын зохих хэлэлцээрт өчигдөр Якутскад гарын үсэг зуржээ. 2010 оны зун Лаптевынхны тэнгисийн эрэг дээр анчдын олсон арслан зааны Юки гэсэн тугалыг судлана. Судлагчид эртний амьтны ясанд сайн хадгалагдаж ирсэн чөмөгийн нэг хэсгийг илрүүлжээ.
Индонезид сүйдсэн Сухой Супержет-100 онгоцны техник хэвийн ажиллаж байсан гэж «Нисэх онгоц үйлдвэрлэх нэгдсэн корпорацийн» тэргүүн Михаил Погосян Петербургийн олон улсын эдийн засгийн форумын хүрээнд сэтгүүлчдэд мэдээллээ. Эдүгээ индонезийн ба оросын мэргэжилтнүүд нисэх онгоцны «хар хайрцагууд»-ын бичлэг дээр ажиллаж байна. Сухой Супержет -100 нисэх онгоц 5-р сарын 9-нд Индонезид унав.
Оросын цэргийн заводууд нисэх хүчний нисэгчгүй багажийн системийг боловсруулж эхэллээ.Америкийн Predator-тай төстэй цохилтын нисэгчгүй аппарат үйлдвэрлэх байх гэж шинжээчид ажлыг нууцласан боловч таамаглав. Эдүгээ нисэгчгүй нисдэг аппаратыг хэрэглэх салбар нэлээд өргөжив. Цэргийнхэн ялангуяа нисэгчгүй нисдэг апппаратыг дайсны амьд хүчин, техникт цохилт өгөхэд хэрэглэхийг сонирхож байна.
Өнөөдөр «Дэлхийн энерги» шагнал гардуулах баяр ёслол Петербургийн олон улсын эдийн засгийн форумын хүрээнд боллоо. Оросын ШУА-ийн академич Борис Каторгин, Валерий Костюк хоёр болон Их Британийн профессор Родней Жон Аллам энэ оны 33 сая рубль буюу 1 сая рублийн шагнал хүртчээ. «Дэлхийн энерги» олон улсын шагнал 2003 оноос Орос улсад гардуулж байна.
Олон улсын сансрын станцад ажиллаж Орос улсын сансрын нисгэгч Геннадий Падалка хүн төрөлхтөн ирээдүйд харь гаригийнхантай уулзалдана гэдэгт итгэлтэй байдаг аж. Хятадын Төв телевизийн үзэгчийн асуултанд тэрээр хариулахдаа, хүн төрөлхтөн гариг дэлхий дээр ганцаардмал байж болохгуй гэв. Эрт орой хэзээ нэгэн цагт хүмүүс “үзэл санаа нэгтэй ахан дүүстэйгээ тааралдах “ болно гэжээ.
“Ногоон уураг”гэж нэрлэгддэг амьд организмын биолюминесцентийн гэрэлтэлтээр 2008 онд химийн шинжлэх ухааны Нобелийн шагнал хүртсэн эрдэмтэн Симомура Осаму Сибирийн холбооны их сургуульд \СХИС\ ажиллахаар Красноярск хотод хүрэлцэн иржээ. Ийм мундаг эрдэмтнийг ажиллуулахдаа ямар ч дээд сургууль баяртай байх болно. Оросын их, дээд сургуулиудад дэлхийд нэртэй эрдэмтдийг урьж ажиллуулах боломжийг хангах засгийн газрын грантыг СХИС авч чадсан юм.
Хятад улс багийн бүрэлдэхүүнд нь анх удаа эмэгтэй хүн орсон «Шэньжоу-9» жолоодлогт сансрын хөлгийг хөөргөсэн тухай орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжлав. Хятадын «Чанжэн2F» зөөгч пуужин «Шэньжоу-9» жолоодлогот сансрын хөлөгтэй хамт Зюцюань сансрын хөлгийн буудлаас гараа авчээ. Хятадын Цэргийн нисэх хүчний хошууч Лю Ян хятадын анхны эмэгтэй сансрын нисгэгч боллоо.
6-р сарын 16-нд хятадын гурван сансрын нисгэгч бүхий «Шэньчжоу-9» жолоодлогот сансрын хөлгийг хөөргөхийг Синьхуа хороо албан ёсоор батлав. Хятадын сансрын нисгэгчдийн багийн бүрэлдэхүүнд эмэгтэй анх удаа орох юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хятадын анхны эмэгтэй сансрын нисгэгчийн нэрийг мэдээллээ. 34 настай Лю Ян хошууч, мэдээжээр ХКН-ын гишүүн юм. Тэр нисэгчийн 11жилийн туршлагатай.
Орос улс жижиг түүний дотор 10 кг хүрэхгүй жинтэй нано хиймэл дагуулын төслүүдийг боловсруулж байна. Эдгээр багаж сансарт олонхи зорилтыг үр бүтээлтэй биелүүлж, илүү хөнгөн зөөгч пуужин хэрэглэснээр аппаратыг тойрог замд гаргах ажиллагааны өртөгийг нэлээд хямдруулж байна. Хүчирхэг дамжуулан нэвтрүүлэгч ба түүнийг эрчим хүчээр хангах хүнд хүчирхэг энергийн блок тойрог замд шаардагдана. Олон тонн жинтэй хүнд аппаратыг хэрэглэхгүй байж чадахгүй.
Хятадын анхны сансрын нисгэгч эмэгтэй бямба гаригт “Шэньчжоу-9” жолоодлоготой сансрын хөлгийн багийн бүрэлдэхүүнд ниснэ. Энэ тухай баасан гаригт Синьхуа агентлаг уламжлав. БНХАУ-ын сансрын түүхэнд 33 настай Лю Ян анхны эмэгтэй нисгэгч болох юм. Хөлгийг бямба гаригт Бээжингийн цагаар 18:37 нисгэх юм.
Хятадын «Зяолун» гүн усны багаж өнөөдөр ээлжит цуврал туршилтын явцад Марианы хотгор орчимд 6000 км гүнд хүрчээ. Энэ нь Хятад улсын хувьд шинэ аврага амжилт болсон гэж Синьхуа агентлаг мэдээлэв. Энэ удаагийн цуврал туршилтын үеэр мөн багаж зургаан удаа гүн усанд нэвтрэнэ. «Зяолун» гүн усны багажаа 7000 метр гүнд хүргэхийг хятадын далай судлаачид оролдох юм.
Америкийн NuSTAR тойрог замын дуран авайг сансар луу амжилттай хөөргөсэн гэж НАСА мэдэгдэв. Хөөрөлт өө сэвгүй болсон гэж инженерууд тэмдэглэжээ. Дуран авай рентгений цар хүрээнд ажиллаж, хар толбо гэгчийг судлана.
Ойрын үед хятадад  “Шэньчжоу-9”сансрын жолоодлоготой хөлгийг хөөргөх болно гэж Франц Пресс агентлаг уламжилжээ. Өмнө нь нислэгийг 2012 онд төлөвлөж байсан бөгөөд тодорхой  товыг зарлаагүй  юм. “Шэньчжоу-9” хөлөг сансрын тойргийн “Тяньгун-1” модульд багийн гишүүдийг хүргэх юм. Тэнд тэд нар хилээд хэдэн шинлжлэх ухааны  туршилтуудыг явуулна.
Оросын үйлдвэрлэлийн «Zala» нисэгчгүй нисдэг аппаратаар Оросын Забайкальский хязгаарын хилчдийг зэвсэглэсэн тухай  өнөөдөр ИТАР-ТАСС мэдээлэв. Түүнийг Ижевск хотын завод үйлдвэрлэж байна. Аппарат хилийн хамгаалж байгаа хэсгийг өдөр шөнөгүй хянан шалгах боломж олгож байна. Нисэгчгүй нисдэг аппаратаас дүрс бичлэгийг өөрийгөөс нь 20 км зайтай орших компьютерийн дэлгэцнээ дамжуулахыг мэдээлэд тэмдэглэжээ.
Америкийн одон орон судлаач Дональд Петтит олон улсын сансрын станцаас лхагва гаригийн шөнө  цолмон нарыг тойрч байх үеийн зургийг авчээ. Цолмон Нартай ойр байрлаж байгаа болохоор түүний Нарыг тойрох аялал дэлхийгээс хархад нилээд хэдэн цаг үргэлжлэх ажээ. Цолмон Нар руу аялах явдал нь одон орны амьдралд маш ховор үзэгдэл бөгөөд 243 жилд нэг  гардаг  юм. Гэрэл зураг
5-р сарын дундуур хятадын тав дахь үеийн сөнөөгч онгоцны нислэгийн  дараа дэлхийн тагнуулын албадуудад ажил нэмэгдэв.  J-20  сөнөөгч онгоц нь америкийн  F-22 Raptor  онгоцтой ив ижил болсон юм. Хоеулаа “стелс” технологийг  идэвхитэй ашиглаж байгаа бөгөөд тэдгээрийг удирдахдаа оюуны хиймэл элементүүдийг  өргөн ашиглаж байна.
Нарны энергиэр ажиллаж байгаа швейцарын Solar Impulse нисэх онгоц тив хоорондын анхны нислэгээ амжилттай дуусгав. Онгоц өчигдөр өглөө Мадридаас нисч гараад Гибралтарын хоолойг дамжин Марокко улсын нийслэл Рабатад буужээ. Нисэх онгоц 830 км замыг 19 цаг 8 минутын дотор туулав. Зохион бүтээгчдийн хэлснээр бол тэгснээр нарны энергиэр урт нислэг хийх  талаар  аврага амжилт тогтоосон юм.
Японы хэсэг эрдэмтэд өмнө нь нээснээс илүү хол  Дэлхийгээс алслагдсан  галактикийг илрүүлээд   байна.  Холбогдох мэдээллийг орон нутгийн ХМХ үүд тараажээ.  Нээлт нь  гэрлийн 12,91 тэрбум жилийн зайтай аж.  Японы эрдэмтэд Дэлхийгээс алслагдасан однуудыг үргэлжлүлэн судлах төлөвтэй байна.
Лалын БН улсыг үндэслэн байгуулагч аятолла Рухолла Мусави Хомейнигийн нэрээр нэрлэгдэх шинэ сансарын буудал барих ажил Иран улсад дуусах гэж байна. Тус улсын БХЯ-ны сайд Ахмад Вахиди ИРНА агентлагт бямба гаригт энэ тухай мэдээлсэн байна. Сансарын буудал барих ажлын гүйцэтгэл 80%-тай байна гэж тэр хэлжээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Зургаадугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2012
1
2
4
7
8
10
11
12
13
17
20
22
25
26
27