×
Шинжлэх ухаан,техник Тавдугаар сар 2012
Оросын эрдэмтэд түлэгдэлтийг эмчлэх  шинэ эм бүтээжээ. Шинэ бүтээл нь шархыг гурав дахин түргэн иларшуулахын хамт шарх сорвигүй эдгэрүүлдэг байна. Эм нь нано- ширхэгүүдээс  болон  хавчны төрлийн хясаанаас олборлодог хитозаны үндсэн дээр бий болжээ.  Шинэ бүтээл нь нимгэн даавуу шиг харагдах бөгөөд энэ нь эд эсийг  шуурхай сэргээхэд нөлөөлдөг аж.
ОУСС-ад ажиллаж байгаа сансрын нисэгчид Dragon сансрын хөлгийг станцаасаа амжилттай салгав. Өнөөдөр Dragon доошлож эхлэнэ. Тус сансрын хөлөг Номхон далайд Өмнөд Калифорниас хэдэн зуун бээр зайтай буух юм. Dragon ОУСС-аас 600 гаруй кг ачааг дэлхийд тээвэрлэнэ. Энэ нь ОУСС-д ачаа  тээвэрлэж хүргэсэн хувийн анхны сансрын хөлөг билээ.
Залуучуудад сайн боловсрол олгож тэдэнтэй зөв ажиллах нь технологийн зэвсэгийн  болон батлан хамгаалахын хөгжлийн  гол нөхцөл  юм. Үүнд би итгэлтэй байна гэж “Ока” болон “Искандер-М” пуужингуудын цогцолборуудыг зохиосон нэрт зохион бүтээгч  Сергей  Непобедимый  ярьж байна.
Буриадын нийслэл Улаан Үдийн «Байгал» нисэх онгоцны буудал азийн гадаад орнуудаас Орост орох агаарын шинэ хаалга болов.
Японы томоохон  гар утасны “Софтбанк”  оператор худалдаанд цацрагийн идэвхижилтийг хэмжиж үзэх боломжтой смартфон гар утас гаргана. Энэ тухай мягмар гаригт компаний төлөөлөгч мэдэгдэв.  Гар утасны шинэ загварт  цацраг хэмжих боломжтой  бэсрэг   датчикаар тоноглох аж.  Үүний тулд дозиметрийн дэглэмийг залгаж   тусгай гар утасны хавсралтыг оруулах ёстой аж.
Оросын сансрын агентлаг Сар руу тэнд судалгаа шинжилгээний бааз байгуулах зорилгоор жолоодлогот  нислэг хийхээр төлвлөж байна. Ирээдүйн нислэгийн тухай 5-р сарын 22-24 ны өдрүүдэд Вашингтонд явагдсан Олон улсын сансрын бага хурал дээр / Global Space Exploration Conference/ тодорхой болсон юм.
Америкийн «Спейс-экс» компани «Дрэгон» анхны сансрын хөлөгөө ойрын гурван жилд хөөргөх төлөвлөгөөтэй байна. Калифорнийн компанийн ерөнхий захирал, үндэслэн байгуулагч Элон Маск арилжааны зорилгоор хөөргөсөн сансрын хөлөгий нь Олон улсын сансрын станцтай амжилттай залгасны үр дүнд зориулсан хэвлэлийн бага хурал дээр энэ тухай мэдээлэв.
Японы эрдэмтэд Нарны диаметрийн тухай  нарийн мэдээ авчээ. Мэргэжилтэнүүдийн явуулсан судалгааны дагуу тус улсын одон орны хүрээлэн нарын диаметр 1 сая 392 мянга 20 км аж.  Эрдэмтдийн тайлбарласнаар, тэдэнд Азийн ихэнхи нутгийн  болон Хойд Америкийн  оршин суугчдын ажигласан цагриг маягийн  хиртэлт тус нэмэр болсон ажээ.
5-р сарын 22-нд хөөргөсөн сансрын анхны хувийн ачааны  “Дрэгон” хөлөг олон улсын сансрын станцад /ОУСС/ америкийн Harmony модультай  залгагдах ёстой юм. Хөлөг нь олон улсын сансрын станцад ус, хүнсний бүтээгдэхүүн болон зарлагын материалуудыг аваачна.
Индонезийн PT Dirgantara Indonesia нисэх онгоц үйлдвэрлэгч «Сухой Супержет-100» онгоц сүйдснээс хойш оросын «Сухойн иргэний нисэх онгоцууд» компанитой цаашид хамтрана ажиллана гэж өнөөдөр Tribunnnews.com мэдээний Интернет-портал индонезийн улсын компанийн ерөнхийлөгч Буди Сантосойн хэлснийг үндэслэн мэдээллээ.
Тувад “Төв болон Хойд Азийн ард түмний  нүүдлийн  соёл иргэншил: түүх, өнөөгийн байдал, шийдвэрлэх асуудлууд “ олон улсын  III бага хурал ажлаа эхлүүлэв. Тува улс гурав дахь удаагаа  нүүдэчдийн соёл иргэншилийн эрдэм шинжилгээний  арга хэмжээг зохион явуулж байна.
Мягмар гаригт Канаверал хошууны сансрын хөлгийн буудлаас хөөргөсэн Dragon хувийн сансрын ачаа тээврийн хөлөг ОУСС-тай радио холбоо тогтоож түүнд ойртож байна. Сансрын хөлгийг зохион бүтээсэн SpaceX компанийг үндэслэн байгуулсан Элон Маск энэ тухай блогдоо мэдээлжээ. Эхлээд сансрын хөлөг 2,5 км ОУСС-ын доогуур ниснэ. 5-р сарын 25-нд нарийн манёврлаж станцад ахин ойртох юм. Мен өдөр түүнийг станцтай залгана.
«МоторЭкспоШоу» сибирийн томоохон үзэсгэлэн өнөөдөр Красноярскад нээгдэв. Оросын ба дэлхийн тэргүүлэх авто үйлдвэрлэгчид 100 гаруй төрлийн  суудлын ба ачааниы машин дэлгэн тавьжээ. БМВ, «Хёндэ», «Мицубиши», «Мерседес», «Пежо», «Фольксваген», «Киа», «Рено», «Ситроен» зэрэг европын ба азийн компаниудын автомашинуудыг сибирийн хотод авчиржээ.
Нарны энергиэр нисэх швейцарын жолоодлогот нисэх онгоц  өнөө өглөө тив хоорондын анхны нислэг хийж эхэллээ. 63,4 метр далавчтай  онгоц Швейцарээс Мароккод хүрч, Мадридад түр буух ёстой. «Солар импалс» үйлдвэрлэгч компанийн ажилтнуудын хэлснээр бол нислэг амжилттай болвол нарны энеригиэр нисэх онгоц нислэгийн хугацаагаар аврага амжилт  тогтооно.
  Нарны эрчим хүчээр ажиллах    “Нарны эрч хүч”   онгоц 2,5 мянган км туулж   Европоос Африк тив рүү олон улсын хамгийн урт нислэг хийхэд бэлэн болоод байна. Төслийн хэвлэлийн нарийн бичгийн даргын уламжилснаар, онгоц пүрэв гаригийн  өглөө швейцарийн Пайерн хотын  цэргийн онгоцны буудлаас Марокко нисэх аж.
Орос ба европын орнууд Сар, Ангараг гариг руу нислэг хийхийг оролцуулан алсын сансрыг эзэмших өргөн цар хүрээтэй төлөвлөгөөг боловсруулж байхад АНУ төсвийн хөрөнгийг хэмнэж, сансар эзэмших  үнэтэй хөтөлбөрөөс татгалзаж байна. Өчигдөр Вашингтонд олон улсын сансрын симпозиумын хүрээнд явагдсан санал шүүмжлэл үүнийг тусган харуулав.
Японы томоохон автомашины покрышкины үйлдвэрлэгч “Бриджстоун” компани  тэдгээрийг оросын багваахай цэцэгээр хийхийг зорьж байна. Энэ ургамлаас каучук гаргаж авах замаар тус компани “орос багваахай цэцгийг” ашиглах төлөвтэй байна. Чухамдаа энэхүү  жижигхэн шар цэцэг каучукийг үйлдвэрийн аргаар гаргаж авахад илүү таарч байгаа аж.
АНУ-аас Афганистаны аюулгүй байдлын хүчинд худалдан авсан Ми-17 нисдэг тэргүүдийг үйлчлэх техникийн төвүүдийг байгуулахад Орос улс бэлэн байна гэж өнөөдөр «Рособоронэкспорт» компанийн дэд ерөнхий захирал Александр Михеев мэдэгдлээ. Америкийн талаас худалдснаас хойш үйлчлэх хөтөлбөрийн тухай асуудал тавьсан гэж тэрээр тайлбарлан хэлжээ.
Америкийн Space Exploration Technklogies компаний   “Дрэгон” хөлгийн Олон улсын станц руу нисэх туршилтын нислэгийг ээлжит удааг хойшлон  5-р сарын  22-нд  болгов. “Фэлкон” пуужинтээгч сансрын төхөөрөмж  нь өнөөдөр Канаверал булангаас нисэх ёстой юм. Гэтэл  сүүлийн хэдэхэн хоромд  пуужингийн доод шатын хөдөлгүүрүүдийн нэгний өндөржүүлсэн даралтын улмаас хөөрөлтийг зогсоожээ.
Дэлхийд нэртэй  японы автомашины үйлдвэрлэгч Bridgestone корпорац  хээрийн багваахай цэцэгнээс ердийн каучук гаргах технологийг боловсруулжээ.Үүнийг энэ цэцгийн навчны  үндэснээс  боловсруулах замаар гаргаж авсан тухай баасан гаригт японы ХМХ-үүд тус корпорацаас хийсэн мэдэгдэлээс иш татан уламжилжээ.
Японы  сансрын /JAXA/ агентлагаас   H2A дөрвөн хиймэл дагуултай   пуужин  хөөргөсөн тухай японы NHK уламжлав.  Пуужинг өнөөдөр Японы баруун-өмнөд хэсгийн Танэгасима сансрын буудлаас хөөргөжээ.  Тогтоосон цагт 670 гаруй км өндөрт  олон зорилтот өмнөд-солонгосын хиймэл дагуулаас пуужин   салжээ.
Нисдэг тэрэгний «HeliRussia 2012» хэмээх олон улсын анхны үзэсгэлэн энэ өдрүүдэд Москвад ажиллаж 18 орны, тэдгээрийн дотор Орос,Энэтхэг, Их Британи, Франц, Колумби, АНУ зэрэг улсуудын 200 гаруй компании оролцож байна.(АУДИО) Гэрэл зураг
Оросын эрдэмтэд хэт хөнгөн аппаратаар Байгал нуурыг шинжлэн судлана. Эдгээр аппаратыг 2013 оны зун Швейцариэс авчирнэ. Өнгөрсөн онд оросын «Мир-1», «Мир-2» гун усны аппаратууд Женевийн нуурыг судласан билээ. Одоо швейцарын техникээр оросын Байгал нуурыг судлах гэж байна. Швейцарын мэргэжилтнүүд хэт хөнгөн нисдэг аппаратаар Женевийн нуурыг судлажээ.
Москвагийн Дорно-дахины судлалын хүрээлэнд МУ-ын хөдөлмөрийн баатар, Монголын төр нийгмийн зүтгэлтэн, ШУА-ийн анхны ерөнхийлөгч Б.Ширэндэв болон түүхийн ухааны доктор, профессор Санж Дылыков нарын  мэндэлсний 100 жилийн ойг ёслон тэмдэглэв. Тэд нэг оны, нэг өдөр хилийн хоёр талд төрсөн аж. Б.Ширэндэв 1912 оны 5-р сарын 15-нд  Монгол улсын одоогийн  Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд төржээ.
АНУ –ын засгийн эрх баригчид дэлхийн хамгийн их үнэтэй  тав дахь үеийн F-22   сөнөөгч онгоцыг ашиглалтанд хязгаарлалт тавьжээ. Нисэгчид түүгээр нисэхээс татгалзаж байгаа аж. Учир нь  онгоцны бүхэгийн системийн кислородын үүсгүүрт гэмтэл гарсны улмаас нислэгийн дараа нисэгчдийн бие организм  бүгчимдэж, амь нь тэмцэдэг  байна.
Орос улсад  түргэн цэнэглэх цахилгаан машины анхны станц 5-р сарын 15 –нд Москвад  “Мицубиси Рольф Юг”  дилерийн төвд  нээгдэв.  Үүний өмнө цахилгаан машиныг цэнэглэхийн тулд 4 -8 цаг шаардагдаж байсан бол одоо Мицубиси станцад энэ үйлчилгээнд ердөө 20 минут шаардагдана.
Вьетнамын “VINASAT-2” сансрын хиймэл дагуул  тойрог замд амжилттай гарлаа.  БНСВУ-ын түүхэн дэхь хоёр дахь харилцаа холбооны хиймэл  дагуул нь Францын Гвианы Куру сансрын буудлаас лхагва гаригийн шөнө хөөрчээ. Энэ хиймэл дагуулыг хөөргөсөн явдал нь “Вьетнам улсын сансрын орон зайд тусгаар тогтносныг гэрчилж буй юм” гэж БНСВУ-ын ерөнхий сайд Нгуен Тан Зунг мэдэгдэв.
Оросын Астрахань хотын эрдэмтэд шинэ бүтээлээ - агаарт шууд дүрс зохиох «ДисплАир» дэлгэцгүй дисплейг өргөн олонд үзүүлж танилцуулав. «ДисплАир» ямар ч контентыг агаарт  тусган дүрслэж мэднэ. Дүрс зураг экологийн талаар цэвэр аюулгүй байна. Агаарт дүрс зураг гаргах үзэл санаа аль хэдийнэ үүсч хилийн чанадад дэлгэрсэн билээ. Гэвч гадаадын үйлдвэрлэгчийн технологи зохисгүй хэдэн талтай.
Өнөө өглөө «Союз ТМА-04М» жолоодлогот сансрын хөлөг бүхий «Союз ФГ» зөөгч пуужин Казахстан дахь Байконур сансрын буудлаас нисч гарав. Олон улсын сансрын станцад удаан ажиллах ээлжит багийн гишүүд сансрын хөлгөөр явлаа. Оросын сансрын нисгэгч Геннадий Падалка, Сергей Ревин хоёр болон америкийн сансрын нисгэгч Жозеф Акаба нар багийн бүрэлдэхүүнд оржээ.
Японы Pioneer  корпорац автомашины нүүрний шилэнд хөдөлгөөний  чиглэлийн мэдээллийг дамжуулах зүг чиг тодорхойлогчийг боловсруулжээ.  Компаний төлөөлөгчийн уламжилснаар, шинэ бүтээл нь нимгэн,  өнгөгүй  пластик гөлөм байх бөгөөд лазерын туслалцаатай дүрсийг дамжуулах аж.  Уг гөлмийг автомашины  жолоочийн суудлын өмнөх нүүрний шилэнд бэхлэх юм. Уг чиглүүлэгчийн тусламжтай жолооч  замаас анхаарлаа салгахгуйгээр чиглэлээ лавлах боломжтой юм.
5-р сарын 9 нд нисгэгчтэй “Шэньчжоу-9” хөлгийг тойрог замд гаргахаар зориулагдсан Хятадын пуужин тээгч “Чанчжэн-2F” пуужинд шаардагдах туршилтуудыг явуулсны дараа “Цзюцюань” сансрын хөлгийн буудалд  хүргэжээ. Энэ тухай хятадын нисгэгчтэй сансрын хөтөлбөрийн албан   ёсны төлөөлөгч сэтгүүлчдэд уламжлав. Одоогийн байдлаар пуужинг хөөрөх талбай шаардлагатай тэстүүдийг явуулахаар  угсарч байна.
Алтайн хатагтайн зандашуулсан шарил бол сүүлийн жилүүдэд оросын археологчдын олж илрүүлсэн хамгийн чухал олдворын нэг билээ. Энэ зун түүнийг Горно-Алтайск хотын Анохины нэрэмжит Үндэсний музейд байрлуулна. Баруун Сибирийн өмнөд хэсэгт оршдог хот бол ОХУ-ын бүрэлдэхүүнд ордог БНАлтай Улсын нийслэл юм. 1993 онд залуу эмэгтэйн занданшуулсан шарилыг  Монголын хил орчимд Алтай нурууны Укок тэгш өндөрлөгийн скифийн үеийн  булшнаас олжээ.
Орос-францын хамтрасан агаарын лаборатори дэлхийн агаарын дулааралыг эсэргүүцэх сибирийн ой модны боломжийг үнэлэх юм. Түүнээс гадна бүс нутгийн агаар мандал ба дулааны тэнцвэрийг агаараас анх удаа  нарийн магадлан шинжлэнэ. Судалгааны зорилго сибирийн тайга Амазонкын ногоон ой модны нэгэн адил «дэлхийн уушигны» үүрэг хэрхэн биелүүлж байгааг ойлгоход оршино.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Тавдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Тавдугаар сар 2012
1
2
3
6
7
8
9
11
12
13
14
20
21
27
28