×
Шинжлэх ухаан,техник 26 Дөрөвдүгээр сарын 2012
Өнөөдөр оросын «Паллада» дарвуулт онгоц японы Нагасаки боомтод оров. Тэр  том дарвуулт  онгоцуудын наадамд оролцоно. «Паллада» бол тэнгисийн баяр наадамд оролцох томоохон зургаан дарвуулт онгоцны нэг юм. Өнөөдөр Нагасаки зогсоолд парад болно. Дараа нь үзэгчид эдгээр дарвуулт онгоцоор орох юм.
Өнөөдөр Энэтхэг улс дэлхийг алсаас тандах Risat-1 хиймэл дагуулаа дэлхий орчмын тойрог замд гаргав. Энэтхэгийн хиймэл дагуул бухий PSLV-C19 зөөгч пуужинг Андхра-Прадеш мужийн сансрын хөлгийн буудлаас хөөргөсэн тухай энэтхэгийн телевизийн сувгууд мэдээлжээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн уламжласнаар энэтхэгийн мэргэжилтнүүд Risat-1 хиймэл дагуулыг зохион бүтээж үйлдвэрлэсэн байна.
Орос, Хятадын «Тэнгисийн харилцан ажиллагаа-2012» цэргийн хамтрасан сургууль төгсгөлийн үед шилжлээ. Өнөөдөр хоёр орны байлдааны хөлөг онгоцуудын парад 4-р сарын 22-нд Шар тэнгист эхлэсэн цэргийн сургуулийн дээд цэг болно. Эдгээр хөлөг онгоц парад эхлэхээс хэдхэн цагийн өмнө цэргийн сургуулийн практик үеийн хүрээнд хэдэн арга ажиллагааг сургуулилах юм.
Олон улсын сансрын станц руу нисэх ээлжит багийн гишүүн НАСА агентлагийн сансрын нисэгчдийг Орост бэлтгэлийн өндөр түвшин бишрүүлсэн гэж өчигдөр Жозеф Акаба, Кевин Форд нар Москва орчмын Оддын хотхонд хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. «Сансрын нисэгчдийг бэлтгэх төвд ажиллаж байгаа сургагчдын туршлага, мэргэшил намайг гайхуулсан» гэж Акаба хэлжээ». Урьд нисэгчээр ч, инженерээр ч ажилласан.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Дөрөвдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2012
1
3
5
6
8
9
14
15
24
27