×
Шинжлэх ухаан,техник Дөрөвдүгээр сар 2012
Тэсрэх бодисыг мэдрэж илрүүлэх багажийг удахгуй оросын аюулгуй байдлын албадад дамжуулна. Тэр агаарт тэсрэх бодисын молекулыг мэдрэж илруулнэ. Сибирийн Томск хотын эрдэмтэд Оросын Холбооны аюулгуй байдлын албаны захиалгаар  тус багажийг зохион бүтээжээ.     Оросын ШУА-ийн Сибирийн салбарын гурван хүрээлэнд багажийг нэг зэрэг зохион бүтээсэн байна. Энэ ажил таван жил үргэлжлэсэн хийгээд одоо түүнийг ажиллуулахад бүрэн бэлэн болгосон.
ОУСС-д хөөрхөөр бэлтгэж байгаа шинэ баг дасгал сургуулилтаа дуусаад гараандаа ороход бэлэн боллоо. Оросын иргэд Геннадий Падалка, Сергей Ревин, америкийн иргэн Жозеф Акаба нар ОУСС-ийн ижилхэн хувилбар байдаг Москва орчмын Сансарын нисгэгчдийг бэлтгэх төвд шалгалтаа амжилттай өглөө.
Японы далай судлаачид дэлхийн хамгийн гүнзгий цооног усан дор өрөмдсэн тухай орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ. 7740 метр гүнзгий цооног дэлхийд энэ талаар гаргасан шинэ дээд амжилт боллоо. «Тикю» эрдэм шинжилгээний ажил хийх тусгай хөлөг Хонсю арлаас зүүн зүгт Японы хотгор гэгчэд цооног өрөмдсэн байна.
Дээд зэргийн нарийн технологийн салбарт Япон улстай  харилцан ашигтай хамтран ажиллаж түншлэнэ гэдэгт Орос улс найдаж байна гэж өчигдөр Токиод «Сколково» сангийн ерөнхийлөгч Виктор Вексельберг мэдэгдлээ. Орос улс Японоос технологи, хөрөнгө авах биш «Сколково» төслийг оролцуулан  харилцан ашигтай хамтран ажиллахыг л эрмэлзэж байна гэж тэрээр онцлов.
Өнөөдөр оросын «Паллада» дарвуулт онгоц японы Нагасаки боомтод оров. Тэр  том дарвуулт  онгоцуудын наадамд оролцоно. «Паллада» бол тэнгисийн баяр наадамд оролцох томоохон зургаан дарвуулт онгоцны нэг юм. Өнөөдөр Нагасаки зогсоолд парад болно. Дараа нь үзэгчид эдгээр дарвуулт онгоцоор орох юм.
Өнөөдөр Энэтхэг улс дэлхийг алсаас тандах Risat-1 хиймэл дагуулаа дэлхий орчмын тойрог замд гаргав. Энэтхэгийн хиймэл дагуул бухий PSLV-C19 зөөгч пуужинг Андхра-Прадеш мужийн сансрын хөлгийн буудлаас хөөргөсэн тухай энэтхэгийн телевизийн сувгууд мэдээлжээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн уламжласнаар энэтхэгийн мэргэжилтнүүд Risat-1 хиймэл дагуулыг зохион бүтээж үйлдвэрлэсэн байна.
Орос, Хятадын «Тэнгисийн харилцан ажиллагаа-2012» цэргийн хамтрасан сургууль төгсгөлийн үед шилжлээ. Өнөөдөр хоёр орны байлдааны хөлөг онгоцуудын парад 4-р сарын 22-нд Шар тэнгист эхлэсэн цэргийн сургуулийн дээд цэг болно. Эдгээр хөлөг онгоц парад эхлэхээс хэдхэн цагийн өмнө цэргийн сургуулийн практик үеийн хүрээнд хэдэн арга ажиллагааг сургуулилах юм.
Олон улсын сансрын станц руу нисэх ээлжит багийн гишүүн НАСА агентлагийн сансрын нисэгчдийг Орост бэлтгэлийн өндөр түвшин бишрүүлсэн гэж өчигдөр Жозеф Акаба, Кевин Форд нар Москва орчмын Оддын хотхонд хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. «Сансрын нисэгчдийг бэлтгэх төвд ажиллаж байгаа сургагчдын туршлага, мэргэшил намайг гайхуулсан» гэж Акаба хэлжээ». Урьд нисэгчээр ч, инженерээр ч ажилласан.
Гений инженерийн болон технологийн  тусламжтай хятадын эрдэмтэд загасны тос агуулсан хургыг бий болгожээ. Нэг сарын өмнө Синьзян мужийн эрдэм-шинжилгээний нэгэн төвд эрдэмтэд хурганы чихний  эд эсээс   авч, түүнийгээ Пэн-пэн гэж нэрлэжээ.  Хятадын эрдэмтэд хурганы үр хөврөлд  тослог хүчил бий болгодог  дугуй өт хорхойны гүныг суулгажээ.
Иранд  буулгасан америкийн нисгэгчгүй онгоцны кодыг тайлж чадсан нь Лалын БНУ-ын технологийн дэвшлийг гэрчилж байна. Энэ тухай ираны англи хэл дээр гардаг “Пресс-ТВ” телевизийн суваг Ираны Парламентын Үндэсний аюулгүй байдал болон гадаад бодлогын хорооны тэргүүн Алаэддин Боруджердигийн хэлсэн үгнээс иш татан уламжилжээ.
Одоогоос бараг 26 жилийн тэртээ ЗХУ-д сибирийн гол мөрний урсгалыг эргүүлэх гэгч төслийг хэрэгжүүлэх ажлыг зогсоосон билээ. Энэ нь ХХ зууны инженер, барилгын хамгийн том сүржин төсөл байсан. Гэвч гол мөрнийг гэдрэгээ эргүүлэх асуудлаархи санал шүүмжлэл өнөө болтол үргэлжилж байна. ЗХУ оршиж байсан үед ч одоо ч сибирийн гол мөрөн, нуур улс орны цэнгэг устай томоохон сан байсаар байна.
Орос, хятадын далайчид далайн дээрэмчидтэй тэмцэх хамтын ажиллагаагаа боловсруулах ажилдаа Шар тэнгист орлоо. “Тэнгисийн хамтын ажиллагаа-2012” нэртэй хээрийн сургууль өнөөдөр эхэлсэн ба 4-р сарын 27 хүртэл үргэлжлэх юм. Энэ хээрийн сургуульд нийтдээ 20 гаруй байлдааны хөлөг онгоц, хангамжийн онгоц, нисэх хүчин оролцож байгаа юм. Хоёр орны далайчид хоорондоо орос хэлээр ярих юм байна.
Орос, Хятад улсууд Шар тэнгист хамтарсан хээрийн сургуулиа эхэллээ. Тэнгисийн харилцаа холбооны аюулгүй байдлыг хангахад хамтран ажиллах үйлдлийг сургуулилж байна гэж ОХУ-ын БХЯ мэдээллээ.
Саяхан «Дискавери» америкийн олон удаа ашигладаг сансрын хөлөг Канаверал хошуунаас Вашингтон руу сүүлчийн нислэг хийлээ. Түүнийг үзмэр болгон Смитсоновын хүрээлэнгийн  Үндэсний нисэх хүчин, сансар судлалын музейд  байрлуулна. «Дискавери»  анхны нислэг бүр 1984 онд хийжээ. Түүнээс хойш дэлхий орчмын тойрог замд 39 аялалд оролцсон байна.
Москвад уламжлалт “Нави Тех-2012” байрлал тодорхойлох технологийн үзэсгэлэн зургаа дахь удаагаа нээгдээд байна. Энэ жилийн үзэсгэлэн   оросын хиймэл дагуулын байрлал тодорхойлох ГЛОНАСС системийг ашиглалтанд  оруулсанд зориулагдаж байгаа билээ.
“Сколково” нэг жилийн хугацаанд Өмнөд Солонгос, Японы, тухайлбал, “Самсунг”,”Хитачи” корпорацуудтай хамтын ажиллагаатай бололхоор төлөвлөж байна.  Даоаагийн шатанд хятадын бизнесүүдтэй холбоо тогтоох юм.  Энэ тухай  “Сколково” удирдах зөвлөлийн тэргүүн Виктор Вексельберг сэтгүүчдэд мэдэгджээ.“Бидэнд манай дорно зүгийн түншүүдтэй хоршиж ажиллахад хүнд болоод байна” гэж тэр хэллээ.
Энэтхэгийн сансар судлалын байгууллага сансрын аппаратаа 2013 оны сүүлээр Ангараг гариг руу явуулах төлөвлөгөөтэй байна гэж өнөөдөр байгууллагын төлөөлөгч мэдээллээ. Ирэх оны 11-р сард хөөргөх PSLV-XL  пуужингаар бараг 25 кг эрдэм шинжилгээний тоног төхөөрөмж бүхий сансрын аппаратыг Ангараг гариг орчмын тойрог замд гаргах юм.
«Сколково» инновацийн төвийг зохион байгуулагчид ба удирдагчид дэлхийн томоохон тэргүүлэх технопаркийг байгуулсан туршлага ба алдагдлыг харгалзвал зохино гэж Москвад инновацийн талаархи шинжээчид мэдэгдлээ. Дэлхийд хамгийн амжилттай хөгжлийн байгуулагуудыг байгуулснаараа алдаршсан 13 менежер «Сколково» сангийн урилгаар оросын нийслэлд хүрэлцэн ирлээ.
Өндөр технологийн хөгжил болон Интернет нь өдөр тутмын амьдралд илүүтэй  нэвтрэн орж байна.  Эдгээр ололт амжилтууд  нь хүний хувь заяанд чухал үүрэг гүйцэтгэж байна.   Татарстаны ЗГ  мэдээлийн технологийн тусламжтайгаар хавдарын өвчнөөр өвдсөн хүмүүсийн амьдралыг хөнгөвчилжээ. Тус БН Улсын   Эрүүл мэндийн яамнаас  ийм төрлийн өвчтэй хүмүүсийн нэгдсэн баазыг байгуулжээ.
Энэтхэг улс пүрэв гаригт  нэг тонн хүртэлх цөмийн цэнэглэгч  толгой  тээх хүчин чадалтай  “Агни-5” баллистик пуужин амжилттай туршлаа. Энэтхэгийн ХМХ-үүдийн мэдээлж байгаагаар  Орисса мужийн зүүн эргийн    Уилер арлын полигоноос хөөргөсөн аж.  Пуужин дээд зэргийн хурдаараа хөөрсөн бөгөөд 5 мянган км.
Уралд “Солирын бороо” орж байна.  Ийм нэртэй үзэсгэлэн уралын Екатеринбург хотноо нээгдэв. Жил бүр манай гаригт таван мянга орчим солир унадаг. Солир нь  “метеорит” гэх  тэнгэрийн хамгийн том чулуу гэж орчуулагддаг бөгөөд Намибийн унасан  Гоба солирын жин 66 тонн орчим юм.
Дорнод-сибирийн Красноярск хотын Киренскийн физикийн хүрээлэнгийн эрдэмтэд шингэн кристаллыг  удирдах шинэ аргыг боловсруулжээ. Энэ нь бидэнтэй  өдөр тутамд таарч байдаг компьютерын  болон  телевизийн монитор, цахим номнууд болон   орчин үед ашиглагддаг  шингэн бүтцийн кристаллаас   зарчмын хувьд ялгаатай аж. Сибрийн эрдэмтэд шингэн кристаллыг дэлгэцнээ, тэжээлээс салсан үед   хадгалж сурсан юм.
Оросын зохион бүтээгчид энэ  зун  олон нийтийн анхааралд  хувь хүмүүсийн хөрөнгө мөнгө болон хүчинд бий болсон  эх орны анхны саран дээр явагчийг  толилуулахад бэлэн болоод байна. Уг төхөөрөмж нь  Google Lunar X PRIZE  уралдаанд оролцсон “Селеноход” компаний өмч юм. Уралдааныг 2007 онд зарлажээ.
Хувийн компаниуд 20-30 жилийн дараа гариг хоорондын сансрын хөлөг үйлдвэрлэж эхлэнэ гэж Олон улсын сансрын станц руу аялагчдыг явуулж байгаа Space Adventures компанийн оросын төлөөлөгчдийн газрын тэргүүн Сергей Костенко үзэж байна. «Одоо хувийн корпорацууд ойрын сансар-400 хүртэл км өндөр тойрог замыг эзэмшиж байна.
Нисэгчгүй нисдэг  төхөөрөмжүүд нь нисэхийн хамгийн  хөгжиж байгаа чиглэлүүдийн нэг юм.  Орос улсад тэдгээр нь маш эрэлт хэрэгцээтэй байгаа бөгөөд зөвхөн цэргийн байгууллагуудаар хязгаарлагдаагуй юм. Эдгээр нь бартаатай газар гарсан ослын үр дагаваруудыг арилгахад болон экологийн байдлыг хянах  юм уу аль эсвэл,ой модны харуул манаа болоод хоолойг дамжуулахад хосгүй үүрэг гүйцэтгэж буй юм.
1961 оны 4-р сарын 12-ний өдөр ЗСБНХУ-ын иргэн, Агаарын цэргийн зэвсэгт хүчний хошууч Юрий Гагарин “Восток-1” хөлгөөр хүн төрөлхтөний түүхэнд анх удаа  дэлхийн тойрог замд аялсан юм. Энэ нислэгийн тухай бүх юм тодорхой гэлтэй. Гэтэл  албан ёсны хэвлэлүүд  нэгэн мэдээг албаар орхигдуулж байв.
Оросын эрдэмтэд Нарны гаригуудын системийг цаашид дахин үзэхээр тогтлоо. Одооноос Ангараиг гариг бус, харин Сарыг судлах нь тэргүүн зорилт болоод байна гэж Оросын ШУА ийн  Сансар судлалын хүрээлэнгийн захирал Лев Зеленый     мэдэгдэв.”Фобос” төслийг давтах шаардлагатай гэж ШУА үзэж байна.
Энэтхэгийн агаарын цэргийн хүчнийхэн францын “Дассо” компанид үйлдвэрлэсэн “Мираж-2000” сөнөөгч онгоцныхоо нислэгийг ээн сарын сүүлээр сэргээхээр боллоо. Өмнө нь 3-р сарын эхэнд онгоцны хоёр осол гарсны дараа уг онгоцны нислэгийг зогсоосон. Энэ тухай “Таймс оф Индиа” сонинд тус улсын Агаарын цэргийн хүчний командлагч Норман Анил Кумар Браун уламжилжээ.
Сарыг судлан шинжлэх нь Оросын улсын сансрын  хөтөлбөрийн ойрын арван жилийн зорилт болж байна гэж Оросын ШУА- ийн сансар судлалын хүрээлэнгийн  захирал, академич Лев Зелёный  сансрын нисгэгчдийн өдрийн өмнө  хийсэн мэдэгдэлдээ онцлон тэмдэглэв. Эрдэмтэд  чухамхүү Саран дээр ирээдүйн  Ангараг гариг болон Фобос дээр  хийх олон элементүүдээ боловсруулж үзэхээр төлөвлөж буй юм.
Олон улсын  сансрын станцын баг анх удаагаа оросын үйлдвэрийн хосгүй төхөөрөмж болон “ухаантай өмдийг“ туршлаа. Өмд нь сансрын нисгэгчдийн бие организмыг эх газартаа буцаж болон дэлхийн таталттай учирхад  нь  үр ашигтай бэлтгэх юм.
Япон, солонгосын эрдэмтэд якутын арслан зааныг хувилан олшруулах гайхалтай зорилтыг хамтран биелүүлж болзошгүй. Орос улс мөн ажилд бас оролцоно. Энэ оны 3-р сард Якутскын Зүүн-хойд их сургуулийн эрдэмтэд арслан зааны яс илрүүлэн судлаад хувилан олшруулах зорилгоор өмнөд солонгосын Sooam BRF биотехнологийн сантай  хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулав. Профессор Хван Ву Сук солонгосын талаас төслийг удирдах юм.
Европын сансрын агентлагуудын  хиймэл дагуулуудын  Ангараг гаригаас хийсэн зургуудыг үзээд  эрдэмтэд үзээд, Улаан гариг дээр амьдрал  байж болох юм, гэхдээ дан бактерийн төрлөөр ч биш. Ангараг гаригийн Тарсис хавтгайнаас усаад дүүрсэн  газар дорх салаа хонгилыг  олжээ.  Эрдэмтдийн үзэж байгаагаар,тэдгээр нь уурган  амьдралтай  жирийн орчин болж мэдэх аж.
Оросын сансрын агентлагийн удирдагч Владимир Поповкин, Европын сансрын агентлагийн захирал Жан-Жак Дорден нар Москвад уулзаж, Ангараг гаригийг судлах төслийг хамтран хэрэгжүүлэхээр тохиров. «ЭкзоАнгараг» хэмээн нэрлэсэн төслийн хүрээнд 2016 онд тойрог замын Ангараг гаригийн зонд, 2018 онд Ангарагаа явагчийг хөөргөх юм. Одоогоор энэ нь протокол төдий баримт бичиг билээ. 11-р сард бүрэн төгс хэлэлцээрт гарын үсэг зурахаар төлөвлөжээ.
Удахгүй Алтайн жижиг суурин одот тэнгэрийг ажиглах хамгийн тухтай  газар болно. Сансрын биетүүдийг ажиглах хосгүй төвийг энд байгуулж байна. Тодорхойлолт нь дэлхийн өнөөгийн хамгийн хүчирхэг Гавай дахь америкийн одон орны оргилоос дутуу биш байна. Төвийг чухам энд байгуулах нь тохиолдлын хэрэг биш. Сибирийн зүүн-өмнөд хэсэгт оршдог Алтай бол байгалийн хосгүй өнцөг булан билээ.
Оросын Агаарын довтолгооноос хамгаалах цэрэг хөрш улсуудын пуужингийн туршилтын  хөөрөлтээс хамгаалж мэднэ гэж Оросын Цэргийн нисэх хүчний Зенитийн пуужингийн цэргийн дарга хошууч генерал Виктор Гуменной сэтгүүлчдэд мэдэгдлээ. «Эдүгээ радиолокацийн бүх хэрэгсэл хөрш зэргэлдээ орнуудын пуужинг хөөрөлтийг ажиглан хянах  боломжтой байна.
Эрдэмтэд хэдэн жилийн дараа газар хөдлөлтийн богино хугацааны таамаглалыг илүү лавтай болгож чадна. Энэ чиглэлээр нөр их ажил хийж байна. Орос-британы эрдэм шинжилгээний бүлэг байгалийн гай гамшгийн ялимгүй ч шинж тэмдгийг мэдрэх TwinSat хиймэл дагуулын онцгой системийг байгуулахыг оролдож байна.
Энэтхэг улс  Орос улсаас арван жилийн хугацаатай  лизингээр худалдаж  авсан усан  дор явагч “Чакра
Зүүн сибирийн төв болсон манай гариг дэлхийн хамгийн гүнзгий Байгал нуурт шинжлэх ухааны маш чухал туршилтыг хийх гэж байна. Оросын астро физикчид өөрсдийн зохион бүтээсэн хосгүй усан доорхи телескопын тусламжтайгаар алс холын гариг ертөнцийн тухай мэдээлэл цуглуулах болно. Энэ төхөөрөмжийг оросын 3 хотын эрдэмтэд угсарч байна.
«Ираны «Навид»  дагуул тойрог замд  ажиллагаагаа  2-3  өдрийн  дараа дуусгаж, агаарын дээрхи  давхаргаад шатна»  гэж тус   улсын  сансрын агентлагын төлөөлөгч  Моджтаба  Сарадеги  ИРНА  агентлагт өнөөдөр мэдээлэв.
Нүүрстөрөгч агуулсан ямарч материалын насыг өндөр нарийвчлалтай тодорхойлж чадах багжийг ОУ-д новосибирскийн эрдэмтэд анх удаа зохион бүтээлээ. Дэлхий дахинд жинг хурдасгагч спектрометр маш ховор ба хэрэгцээ нь өндөр юм. Түүнийг шинжлэх ухаан, эмнэлэг, анагаах, спортод ашигладаг юм. Сибирийн спектрометрийн бүтэцэд орсон ноу-хау нь Герман, АНУ, Япон улсуудын жинг хурдасгагч алдартай спектрометрүүдтэй өрсөлдөөд зогсохгүй тэднийг даваж гарах юм.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Дөрөвдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2012
1
3
5
6
8
9
14
15
24
27