×
Шинжлэх ухаан,техник 30 Гуравдугаар сарын 2012
Сансрын нисгэгчдийг ОУСС-д байлгах хугацааг зургаан сараас нэг жил хүртэл хоёр дахин сунгахаар төлөвлөсэн гэж Оросын сансрын агентлагийн тэргүүн Владимир Поповкин Нислэгийг удирдах төвд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр мэдээлэв. Мөн хугацааг Ангараг гариг руу  хийх нислэг дууриалгаж хийх туршилтын хүрээнд  хийхээр төлөвлөсөн гэж тэрээр хэллээ. Оросын сансрын агентлаг мөн туршилт 2017-2018 онд хийнэ.
Японы “Хонда” автоконцерн  автомашиныг цахилгаан генераторын нөөц  болгон ашиглаж болох системийг боловсруулжээ. 2008 онд Япон улс АНУ руу цөөн хэдэн тоогоор гаргасан  “FCX Clarity” загварын хөдөлгүүр  түүний суурь болжээ. Шинэ технологи нь хөдөлгүүрийг цахилгаан эрчим хүч гаргахад  боломжтой болгож буй юм.
Өнөөдөр Энэтхэг улс  «БраМос» хэт авианы пуужингаа амжилттай туршив. Пуужинг шинэ хэд хэдэн системээр тоноглосон тухай «БраМос» орос-энэтхэгийн агаар сансрын хамтрасан үйлдвэрийн захирал Сиватхану Пиллаи мэдээллээ. 200-аас 300 кг хүртэл жинтэй байлдааны цэнэг бүхий пуужингийг Орисса мужийн туршилтын талбараас хөөргөсэн байна. Тус пуужинг энэ долоо хоногт 2 удаа туршив.
Энэтхэгээс Орос  улсад захиалсан  зэвсэг, байлдааны техник 10,8 долларын  өртөгтэй гэж  ОХУ-ын Холбооны цэрэг-техникийн хамтын ажиллагааны албаны дэд захирал Вячеслав Зиркан сэтгүүлчдэд мэдээлэв. Өнөөдөр Делид тэрээр зэвсгийн үзэсгэлэнгийн хүрээнд оросын төлөөлөгчдийн хийлгэсэн бага хуралд оролцов.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Гуравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2012
1
2
3
5
7
8
10
11
12
15
20
23
31