×
Шинжлэх ухаан,техник 29 Гуравдугаар сарын 2012
Оросын Ка-226Т нисдэг тэрэг оролцож буй энэтхэгийн тендер шувтарч байна. Ганц нэгэн нисдэг тэрэг оросынхтой өрсөлдөж мэднэ гэж Орос улсын Холбооны цэрэг-техникийн хамтын ажиллагааны албаны тэргүүн дэд захирал Александр Фомин сэтгүүлчдэд мэдээллээ. Тендерийн захиалга тодорхой төрлийн бүтээгдэхүүнтэй холбоотой байдаг гэж тэрээр онцлов.
Орос улсаас цэргийн 150 гаруй төрлийн бүтээгдэхүүнийхээ загваруудыг DEFEXPO хуурай замын ба тэнгисийн цэргийн зэвсгийн 7-р олон улсын үзэсгэлэнд дэлгэн тавьжээ. Т-90С танкийн шинэ загвар өнөөдөр Энэтэг улсын нийслэл Делид нээгдсэн Ази Номхон далайн бус нутгийн  томоохон зэвсгийн үөзэслэн дээр Орос улсын гол бренд болов. Энэ загварын танк энэтхэгийн армийн бух танкийн дөрөвний нэгийг эзлэж байна.
Энэ сарын 23-нд францын Куру сансрын хөлгийн буудлаас хөөргөсөн «Эдоардо Амальди» европын ачаа тээврийн сансрын хөлгийг өчигдөр орой Олон улсын сансрын станцын оросын хэсэгт залгав. Навигацийн нарийн багажаар тоноглосон сансрын хөлгийг «Од» модультой автомат дэглэмээр залгажээ. Италийн физикч Эдоардо Амальдийн нэрэмжит сансрын ачаа тээврийн  хөлгөөр станцын багийн гишүүдэд барагцаалбал 6,6 тонн ачаа хүргэв.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Гуравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2012
1
2
3
5
7
8
10
11
12
15
20
23
31