×
Шинжлэх ухаан,техник 27 Гуравдугаар сарын 2012
Оросын өмнөд хэсгийн Ростов-на Дону хотын эрдэмтэд өвчтөний биеийн байдлыг ажиглах боломжтой эмч нарт зориулсан тусгай бугуйвчийг зохион бүтээжээ. Мэдээлэл солилцоо гар утасны холбооны сувгаар явагдана. Гарын бугуйнд зүүсэн бугуйвч нь тухайн хүний биеийн байдлын тухай мэдээллийг дамжуулна. Бугуйвч нь цусны даралт, судасны цохилт болон бусад үзүүлэлтүүдийг заадаг аж.
Орос улс инженер-техникийн зарчмын хувьд шинэ шийдвэрийг үндэслэсэн 5 дахь үеийн танкийг хунд «Арматын» сууринд зохион бүтээж байна. Энэ хэтийн төлөвтэй байлдааны машиныг алсаас жолоодох систем ба тоон их буугаар зэвсэглэнэ. Туршилтын загвар нь 2015 онд бий болох хийгээд түүнээс хойш хоёр жил өнгөрсний дараа  бөөнөөр үйлдвэрлэж эхлэх юм.
Энэ онд Владивостокод болох Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны форумын дээд хэмжээний уулзалтын бэлтгэлийн хүрээнд орчин цагийн нисэх онгоцны буудал хотод барих юм. Түүнийг 6-р сарын эхээр ашиглалтад оруулна гэж барилгачид мэдээллээ. Энэ нь Оросын Алс Дорнодын хамгийн орчин цагийн нисэх онгоцны буудал болно. Гурван давхар том байшин шилэн мэт гялалзан харагдана.
Умард Солонгос хиймэл дагуулаа дэлхий орчмын тойрог замд гаргах хууль ёсны эрхээсээ татгалзах гээгүйг өнөөдөр тус улсын ЦТАК агентлаг мэдээлэв. Мэдээллийн агентлагийн мэдэгдлээс харахад ямар ч тусгаар улс хиймэл дагуулаа хөөргэх хууль ёсны эрхтэй. Энэ нь эдийн засгийн хөгжлийн чухал үе шат юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Гуравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2012
1
2
3
5
7
8
10
11
12
15
20
23
31