×
Шинжлэх ухаан,техник 16 Гуравдугаар сарын 2012
Хоёр орны эрдэмтэд орос-монголын экспедицийг сэргээхээр төлөвлөж байна. Саяхан болсон    эрдэм-шинжилгээний хурал дээр  ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбар болон МУ ШУА-ийн хооронд  орос-монголын хамтарсан экспедиц байгуулахаар төлөвлөж буй  протоколд гарын үсэг зурсан юм. Орос улсын нутаг дэвсгэр дээр гол гүйцэтгэгчид Эрхүүгийн болон Буриадын ШУА-ийн Сибирийн салбарын хүрээлэнгүүд байх юм.
Германд болж байгаа спорт-ангийн зэвсгийн үзэсгэлэн дээр  Австрали болон Польшийн хүчний байгууллагууд  оросын “Ижмаш” компаний “Сайга-12” бууны нилээд хэдэн загварыг захиалав. Энэ нь  1-р сард АНУ-тай байгуулсан  энэ төрлийн зэвсгийн гэрээний дараах  оросын зэвсэг үйлдвэрлэгчдийн  шинэ амжилт боллоо.
Дэлхийн навигацийн хиймэл дагуулын систем (ГЛОНАСС) эрчимтэй хөгжинэ гэж шинжээчид таамаглав.Өнгөрсөн онд оросын хиймэл дагуулын бүлэг төлөвшиж дууссаны үр дүнд навигацийн дохио дэлхийг хамрав. ГЛОНАСС өргөн цар хүрээтэй үйлчилгээ үзүүлж байгаа болохоор  дэлхийн зах зээлд ширүүн өрсөлдөөнээс эмээхгүй байна. Америкийн GPS-тэй  өрсөлдөх гээгуй. Эдгээр хоёр систем хослон бие биеэ өргөжүүлж байна.
Канадын Эдмонтон хотын Альбертын их сургуулиас хамтран ажиллах гэрээний хүрээнд 300 мянган долларын өртөг бүхий шинэ тоног төхөөрөмж, тухайлбал цахим микроскоп, 3D  cканер Эрхүүгийн улсын техникийн их сургуульд нийлүүлнэ. Шинэ төхөөрөмж  олсон гавалын ясыг судлах, цаашдын судалгааны зорилтыг биелүүлэхэд  туслана. Энэ онд их сургуулийн  эрдэмтэд Забайкальский хязгаарын Краснокаменск орчимд малтлага хийнэ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Гуравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2012
1
2
3
5
7
8
10
11
12
15
20
23
31