×
Шинжлэх ухаан,техник Гуравдугаар сар 2012
Сансрын нисгэгчдийг ОУСС-д байлгах хугацааг зургаан сараас нэг жил хүртэл хоёр дахин сунгахаар төлөвлөсэн гэж Оросын сансрын агентлагийн тэргүүн Владимир Поповкин Нислэгийг удирдах төвд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр мэдээлэв. Мөн хугацааг Ангараг гариг руу  хийх нислэг дууриалгаж хийх туршилтын хүрээнд  хийхээр төлөвлөсөн гэж тэрээр хэллээ. Оросын сансрын агентлаг мөн туршилт 2017-2018 онд хийнэ.
Японы “Хонда” автоконцерн  автомашиныг цахилгаан генераторын нөөц  болгон ашиглаж болох системийг боловсруулжээ. 2008 онд Япон улс АНУ руу цөөн хэдэн тоогоор гаргасан  “FCX Clarity” загварын хөдөлгүүр  түүний суурь болжээ. Шинэ технологи нь хөдөлгүүрийг цахилгаан эрчим хүч гаргахад  боломжтой болгож буй юм.
Өнөөдөр Энэтхэг улс  «БраМос» хэт авианы пуужингаа амжилттай туршив. Пуужинг шинэ хэд хэдэн системээр тоноглосон тухай «БраМос» орос-энэтхэгийн агаар сансрын хамтрасан үйлдвэрийн захирал Сиватхану Пиллаи мэдээллээ. 200-аас 300 кг хүртэл жинтэй байлдааны цэнэг бүхий пуужингийг Орисса мужийн туршилтын талбараас хөөргөсэн байна. Тус пуужинг энэ долоо хоногт 2 удаа туршив.
Энэтхэгээс Орос  улсад захиалсан  зэвсэг, байлдааны техник 10,8 долларын  өртөгтэй гэж  ОХУ-ын Холбооны цэрэг-техникийн хамтын ажиллагааны албаны дэд захирал Вячеслав Зиркан сэтгүүлчдэд мэдээлэв. Өнөөдөр Делид тэрээр зэвсгийн үзэсгэлэнгийн хүрээнд оросын төлөөлөгчдийн хийлгэсэн бага хуралд оролцов.
Оросын Ка-226Т нисдэг тэрэг оролцож буй энэтхэгийн тендер шувтарч байна. Ганц нэгэн нисдэг тэрэг оросынхтой өрсөлдөж мэднэ гэж Орос улсын Холбооны цэрэг-техникийн хамтын ажиллагааны албаны тэргүүн дэд захирал Александр Фомин сэтгүүлчдэд мэдээллээ. Тендерийн захиалга тодорхой төрлийн бүтээгдэхүүнтэй холбоотой байдаг гэж тэрээр онцлов.
Орос улсаас цэргийн 150 гаруй төрлийн бүтээгдэхүүнийхээ загваруудыг DEFEXPO хуурай замын ба тэнгисийн цэргийн зэвсгийн 7-р олон улсын үзэсгэлэнд дэлгэн тавьжээ. Т-90С танкийн шинэ загвар өнөөдөр Энэтэг улсын нийслэл Делид нээгдсэн Ази Номхон далайн бус нутгийн  томоохон зэвсгийн үөзэслэн дээр Орос улсын гол бренд болов. Энэ загварын танк энэтхэгийн армийн бух танкийн дөрөвний нэгийг эзлэж байна.
Энэ сарын 23-нд францын Куру сансрын хөлгийн буудлаас хөөргөсөн «Эдоардо Амальди» европын ачаа тээврийн сансрын хөлгийг өчигдөр орой Олон улсын сансрын станцын оросын хэсэгт залгав. Навигацийн нарийн багажаар тоноглосон сансрын хөлгийг «Од» модультой автомат дэглэмээр залгажээ. Италийн физикч Эдоардо Амальдийн нэрэмжит сансрын ачаа тээврийн  хөлгөөр станцын багийн гишүүдэд барагцаалбал 6,6 тонн ачаа хүргэв.
Оросын ШУА-ийн Газар зүйн хүрээлэнгээс “Байгалийн бүс нутаг: байгаль ба нийгэм” газар орон зайн мэдээллийн суурь цахим атласыг  боловсруулж байна.   Атласд Эрхүү мужаас гадна Буриад улс болон Забайкальскийн хязгаар болон Байгаль нуурын сав газарт   Монгол улсын зарим  нутаг дэвсгэр  орох юм.
Оросын өмнөд хэсгийн Ростов-на Дону хотын эрдэмтэд өвчтөний биеийн байдлыг ажиглах боломжтой эмч нарт зориулсан тусгай бугуйвчийг зохион бүтээжээ. Мэдээлэл солилцоо гар утасны холбооны сувгаар явагдана. Гарын бугуйнд зүүсэн бугуйвч нь тухайн хүний биеийн байдлын тухай мэдээллийг дамжуулна. Бугуйвч нь цусны даралт, судасны цохилт болон бусад үзүүлэлтүүдийг заадаг аж.
Орос улс инженер-техникийн зарчмын хувьд шинэ шийдвэрийг үндэслэсэн 5 дахь үеийн танкийг хунд «Арматын» сууринд зохион бүтээж байна. Энэ хэтийн төлөвтэй байлдааны машиныг алсаас жолоодох систем ба тоон их буугаар зэвсэглэнэ. Туршилтын загвар нь 2015 онд бий болох хийгээд түүнээс хойш хоёр жил өнгөрсний дараа  бөөнөөр үйлдвэрлэж эхлэх юм.
Энэ онд Владивостокод болох Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны форумын дээд хэмжээний уулзалтын бэлтгэлийн хүрээнд орчин цагийн нисэх онгоцны буудал хотод барих юм. Түүнийг 6-р сарын эхээр ашиглалтад оруулна гэж барилгачид мэдээллээ. Энэ нь Оросын Алс Дорнодын хамгийн орчин цагийн нисэх онгоцны буудал болно. Гурван давхар том байшин шилэн мэт гялалзан харагдана.
Умард Солонгос хиймэл дагуулаа дэлхий орчмын тойрог замд гаргах хууль ёсны эрхээсээ татгалзах гээгүйг өнөөдөр тус улсын ЦТАК агентлаг мэдээлэв. Мэдээллийн агентлагийн мэдэгдлээс харахад ямар ч тусгаар улс хиймэл дагуулаа хөөргэх хууль ёсны эрхтэй. Энэ нь эдийн засгийн хөгжлийн чухал үе шат юм.
Нисэгчийн бүхээгийг  радио - идэвхит долгион болон нарны туяанаас хамгаалах  хосгүй   Т- 50 тав дахь үеийн онгоцыг Орос улсад үйдвэрлэв. Агаарын довтолгооноос  хамгаалах дайсны   радарын дохио нисэгчийн  бүхээгт нөлөөлөхгүй, бүхээгний дотор талд тоноглогдсон төхөөрөмжүүд нь тагнуулын цахим системд үл харагдана.
БНАСАУ-ын хиймэл дагуулыг хөөргөх пуужингийн гол эд ангийг улс орныхоо баруун-хойд нутагт байгаа  талбарт хүргэсэн тухай өнөөдөр  японы Киодо мэдээлийн агентлагаас Сеулд дэх диломат эх сурвалжийн мэдээг үндэслэн уламжиллаа. Зөөгч пуужингийн гол хэсэг хэмээн үзсэн тоомхон обьектийг галт тэргээр талбарт хүргэжээ. Тагнуулын хиймэл дагуулаас авсан гэрэл зургуудыг шинжлэн судлаад ийн мэдээлэл авсан юм. Одоогоор пуужингийг босоо байдалд оруулаагуй.
Оросын инженерууд задгай сансарт ажиллах роботыг зохион бүтээж, SAR-400 гэж нэрлэжээ. Энэ нь сансарт ажлуулахаар сүүлийн 20 жилд зохион бүтээсэн оросын анхны робот юм.(Аудио)
Сансрын хог хаягдал ОУСС-ын хажуугаар өнгөрлөө. Одоо багийн гишүүд станцдаа буцана гэж Москва орчмын нислэгийг удирдах төвөөс мэдээлэв. Үүний өмнө цогцолбор оросын хиймэл дагуулын хэмхэрхийтэй мөргөлдөх аюул тулгарсан учир сансрын нисэгчид ОУСС-тай залгасан «Союз» сансрын хөлөгт нүүн шилжсэн юм. Хэмхэрхийг нэлээд оройтож илрүүлсэн учир станц манёвралж зайлсхийх аргагүй болжээ.
ОХУ-ын БХЯ зэвсэгт хүчнийхээ кибераюулгүй байдлын үзэл баримтлалыг боловсруулж эхлэсэн гэж БХ-ын дэд сайд Анатолий Антонов Москвад цэрэг-дипломатын бүлгийнхэнд зориулан хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. «Зэвсэгт хүчний кибераюулгүй байдлын асуудлыг их ач холбогдолтойд үзэж байна.
Олон улсын сансрын станцын багийн  гишүүдийн  өдөр тутмын ажилд зориулан   персонал гар компьютертей болгоно. Энэ тухай  шийдвэр гаргасан  АНУ-ын аэрокосмос сансрын  агентлагаас  /НАСА/мэдээлэв.  Одоо  олон улсын сансрын станцын экспедицид оролцогчид гол ажлуудыг ноутбук дээр хийж буй юм.
Америкийн цахим удирдлагын систем болон автоматжуулалтын салбарын шилдэг тэргүүний корпорацын нэг “Хонивелл Интернешнл”  Москва орчмын “Сколково”-гийн цогцолборт эрдэм-шинжилгээний төв нэгдэж байна. Энэ   гэрээнд Москвад гарын үсэг зурлаа.  Төв нь боловсруулах аж үйлдвэрүүдэд  шинэтгэлийн туршлагуудыг шийдвэрлэх зориулалттай юм.
 Орос улс сансрын салбараа олон улсын хэмжээнд байлгаж, сансар судлалын талаар тэргүүлж буй гурван гүрэн улсын дотор байр сууриа бэхжүүлэх ёстой. Оросын засгийн газраас хэлэлцэж эхлэсэн «2030 он хүртэлх сансрын үйл ажиллагааны хөгжлийн стратегид» ийм гол зорилт тавьжээ. Саяхан Оросын сансрын агентлагаас баримт бичгийн төслийг хэлэлцүүлэхээр орууллаа. «Стратегийн» эх бичгийг хэвлэлд нийтлээгүй байна.
Энэтхэг улс 2007-2011 оны дэлхийн томоохон зэвсэг худалдан авагчдын цэсийг тэргүүлэв. Өнөөдөр зарлан мэлдээлсэн  Стокгольмын олон улсын судлалын хүрээлэнгийн байлдааны техникийн нийлүүлэлтийн тухай илтгэл ийм тоо баримтыг агуулжээ.Дэлхийн зэвсгийн импортын 10 хувь нь Энэтхэг улсад ногдож байгааг илтгэлд заажээ.
Оросын ГЛОНАСС системийн газрын хангах станцуудыг 34 улс оронд байрлуулахаар төлөвлөж байна.  Энэ тухай “Оросын санрсын системүүд” хувьцаат компаний ерөнхий  захирал Юрий Урличич мэдэгдэв. Түүний ярьснаар, одоогийн байдлаар тус байгууллага нь хорь орчим орны нутаг дэвсгэр  дээр станцуудаа байгуулах нөөцтэй болоод байна.  Техникийн хувьд компани нь бэлэн байна гэж Урличич цохон хэлжээ.
АНУ, Их Британи, Австрали, Япон зэрэг арваад орнуудад Apple-The new iPad хамгийн сүүлийн гар компьютер   худалдаанд гарч эхэллээ. Худалдан авагчид  дэлгүүр нээгдэхээс өмнө маш урт дараалалд зогсон хүлээж байна.  Шинэ  iPad өмнөх загваруудаасаа ялгаа нь хамгийн сүүлийн үеийн телевизийг ардаа орхих гайхамшигтай  өргөжүүлсэн дэлгэцтэй гэж үйлдвэрлэгчид батлан хэлж байна.
Оросын «Ярс» гэдэг пуужингийн цоо шинэ цогцолборыг туршив. Мөн туршилт анх удаа өвлийн нөхцөлд Ивановын мужийн туршилтын талбарт хийгдсэн байна. «Ярс» цогцолбор 11 мянган км зайтай байг сөнөөж чадна. Цогцолборын харвах пуужинг дайсны радар мэдрэхгүй. Пуужин бүр нь цөмийн хэд хэдэн цэнэгтэй.
Хоёр орны эрдэмтэд орос-монголын экспедицийг сэргээхээр төлөвлөж байна. Саяхан болсон    эрдэм-шинжилгээний хурал дээр  ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбар болон МУ ШУА-ийн хооронд  орос-монголын хамтарсан экспедиц байгуулахаар төлөвлөж буй  протоколд гарын үсэг зурсан юм. Орос улсын нутаг дэвсгэр дээр гол гүйцэтгэгчид Эрхүүгийн болон Буриадын ШУА-ийн Сибирийн салбарын хүрээлэнгүүд байх юм.
Германд болж байгаа спорт-ангийн зэвсгийн үзэсгэлэн дээр  Австрали болон Польшийн хүчний байгууллагууд  оросын “Ижмаш” компаний “Сайга-12” бууны нилээд хэдэн загварыг захиалав. Энэ нь  1-р сард АНУ-тай байгуулсан  энэ төрлийн зэвсгийн гэрээний дараах  оросын зэвсэг үйлдвэрлэгчдийн  шинэ амжилт боллоо.
Дэлхийн навигацийн хиймэл дагуулын систем (ГЛОНАСС) эрчимтэй хөгжинэ гэж шинжээчид таамаглав.Өнгөрсөн онд оросын хиймэл дагуулын бүлэг төлөвшиж дууссаны үр дүнд навигацийн дохио дэлхийг хамрав. ГЛОНАСС өргөн цар хүрээтэй үйлчилгээ үзүүлж байгаа болохоор  дэлхийн зах зээлд ширүүн өрсөлдөөнээс эмээхгүй байна. Америкийн GPS-тэй  өрсөлдөх гээгуй. Эдгээр хоёр систем хослон бие биеэ өргөжүүлж байна.
Канадын Эдмонтон хотын Альбертын их сургуулиас хамтран ажиллах гэрээний хүрээнд 300 мянган долларын өртөг бүхий шинэ тоног төхөөрөмж, тухайлбал цахим микроскоп, 3D  cканер Эрхүүгийн улсын техникийн их сургуульд нийлүүлнэ. Шинэ төхөөрөмж  олсон гавалын ясыг судлах, цаашдын судалгааны зорилтыг биелүүлэхэд  туслана. Энэ онд их сургуулийн  эрдэмтэд Забайкальский хязгаарын Краснокаменск орчимд малтлага хийнэ.
ОХУ  Монгол улсын  “эрчим хүчний” асуудлыг шийдэхэд  үргэлжлүүлэн туслах болно.  Сибирийн янз бүрийн  бүс нутгийн  эрдэмтэд нь монголын талын захиалгаар шинэ түлш гаргах  технологийг боловсруулаад байна. Тухайлбал, нүүрсний хий болон утаагүй нүүрс гэж нэрлээд байгаа хоёр төрлийн түлш юм.
Арслан зааныг хамтран хувилан олшруулахыг оросын ба өмнөд солонгосын эрдэмтэд оролдоно. Хоёр орны биологийн төвүүдийн төлөөлөгчид Сөүлд энэ тухай хэлэлцээрт гарын үсэг зурав.Тус баримт бичгийн дагуу  эртний амьтны геномыг  хамтран судлана. Одоогоос бараг 4500 мянган жилийн тэртээ сөнөсөн арлслан зааныг хувилан олшруулах нь гол зорилтын нэг юм. Эхлээд эрдэмтэд Якутад хувилан олшруулах биологийн материалыг хамтран эрэнэ.
Саран дээр десант буулгаж, Нарны аймгуудыг судлах  сансрыг эзэмших хөтөлбөрийг Орос улсад боловсрууллаа. Төлөвлөж буйгаар, ойрын 18 жилийн хугацаанд Саран дээр буух нисгэгчтэй нислэг болон тэнд олон өдөр ажиллах экспедицийг буулгах аж.Түүнчлэн, Ангараг гариг дээр судалгааны станцыг байгуулах  юм. Олон улсын сансрын станцын  үр ашигтай ажиллагааг дэмжих үүднээс сансрын  олон удаагийн тээврийн хөлгийг үйлдвэрлэх юм.
Хотыг гэрэлтүүлэх систем харанхүй үед хотынханы аюулгүй  байдлыг хангаж, хотын архитектурын дүр төрхийг тод харуулж, нүдээр ажиглах мэдээллийг хүлэж авахад тус дөхөм үзүүлж байна. Гэвч мөн систем бас зохисгүй талтай. Жишээлбэл асар их хэмжээний цахилгаан эрчим хүч хэрэглэж байна. Дэлхийн олон улс орны мэргэжилтнүүд эл асуудал дээр ажиллаж байна.
Ойрын таван жилд АНУ Орос улсын үйлчилгээг арга буюу ашиглаж, ОУСС руу сансрын нисэгчидээ явуулна. Америкийн талаас үүнд жилд 450 сая доллар төлөх тухай НАСА агентлагийн захирал Чарльз Болден АНУ-ын конгресст хийсэн сонсгол дээр мэдээллээ. АНУ «Шаттл» хэмээх олон удаа ашиглах сансрын хөлөг ашиглахаас татгалзав. Ийн сүүлчийн сансрын хөлөг өнгөрсөн зун нислэг хийлээ.
Оросын анхны робот-сансрын нисэгч ойрын хоёр жилд ОУСС руу явна. Тэнд тэр сансрын хөлгийн ачаа буулгах, задгай сансарт станцын бүрээсийн ан гагнах зэрэг хүнд түвэгтэй биш боловч хүнд аюултай ажил хийнэ. SAR-400 хэмээх робот чөлөөт цагаараа шатар буюу дам тоглож, багийн гишүүдийг зугаацуулна. SAR-400 бол дэлхийд байгаа операторчийн арга ажиллагааг яг дууриалган хийж буй хосгүй боловсруулалт билээ.
Өнөөдөр Москвад  оросын эрдэмтэд болон Олон улсын халуун цөмийн түршилтын реакторыг бүтээх байгууллага хоёр хэлэлцээрт гарын үсэг зурав. Нэгэн хэлэлцээрийн дагуу ионыг бүртгэн онош тавих системийг үйлдвэрлэнэ. Санкт–Петербург дахь Иоффейн нэрэмжит Физик-техникийн хүрээлэн түүнийг үйлдвэрлэнэ. 2 дахь баримт бичгийг хэт дамжуулагчийн туршилтад зориүлжээ.
Одоогоос 100 сая жилийн өмнө амьдарч байсан аврага том нохой бөөсийг хятадын палеонтологчид олсон байна. Эрдэмтэдийн өгүүлэлийг Nature сэтгүүлд нийтэлжээ. Өвөр Монголын нутагт малталт хийх үеэр энэ чулуужсан нохой бөөсийг олсон байна. Гадаад байдлаараа өнөөгийн нохой бөөстэй төсөөтэй 9 чулуужсан шавьжийг олсон байна. Энэ шавьжнууд нь 20 миллиметр хэмжээтэй байгаа нь орчин үеийн нохой бөөснүүдээс 2 дахин том байгаа юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Гуравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2012
1
2
3
5
7
8
10
11
12
15
20
23
31