×
Шинжлэх ухаан,техник 15 Хоёрдугаар сарын 2012
«Хамтрасан төслүүдийг хэрэгжүүлэх хүрээн дэх Оросын ШУА-ийн  Сибирийн салбар ба Монгол улсын ШУА-ийн хамтын ажиллагааны үр дүн, хэтийн төлөв» сэдэвт бага хурал Эрхүүд  ажиллаж байна. Бага хуралд оролцогчид 2010 онд байгуулсан Монгол улсын ШУА ба Оросын ШУА-ийн Сибирийн салбарын шинжилгээний ангийн үйл ажиллагааг дүгнэж байна.
Олон улсын сансрын станцын  багийн гишүүдийн тэнд ажиллах хугацааг өнөөгийн 6 сараас нэг жил буюу түүнээс илүү  урт хугацаагаар сунгах хэрэгтэй. Урт удаан  нислэг хийх нь сансар эзэмших замаар хүн төрөлхөтний хийх ээлжит алхамыг турших боломж олгоно гэж Оросын сансрын агентлаг үзэж байна. Энэ нь дэлхий орчмын доод тойрог замын цаана гарах алхам билээ.
SES-4 голландын холбооны хиймэл дагуул бүхий оросын «Протон-М» зөөгч пуужинг Байконураас амжилттай хөөргөв. Энэ нь 1995 онд «Протон»-ыг арилжааны үндсэн дээр ашиглаж эхлэснээс хойш 70 дахь удаагийн хөөргөлт боллоо.Голландын хиймэл дагуулыг өнгөрсөн оны шувтаргаар сансар луу явуулах байсан. Гэвч техникийн шалтгаанаар хоёр удаа хойшлуулжээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29
Хоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2012
1
3
6
7
9
10
11
12
14
17
19
20
23
26
27
28