×
Шинжлэх ухаан,техник 8 Хоёрдугаар сарын 2012
 Кабелийн ба хиймэл дагуулын телевизийн технологийн олон улсын үзэсгэлэн Москвад ажиллаж байна. Оросын ба гаададын 500 орчим компани телевизийн ирээдүйг хэлэлцэхээр оросын нийслэлд ирлээ. Тоот нэвтрүүлэг ба Стратеги-2015 хамгийн өргөн хэлэлцэх  сэдэв болсон. 2015 он гэхэд  оросын айл бүр үнэ төлбөргүй 18 тоот суваг ба НD чанарын нэгэн сувгийн нэвтрүүлгийг хүлээж авах боломжтой болно.
Оросын таван залуу эрдэмтэн ерөнхийлөгчийн  2011 оны шагнал хүртэв. Тэд 35 нас хүрээгүй боловч ШУ-ны тулгуур салбаруудад инновацийг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан тул шагнагджээ. Ерөнхийлөгчийн шагналыг 4 дэх удаагаа хүртээж байгаа хийгээд шагнал гардуулах ёслол уламжлал ёсоор 2-р сарын 8-нд ШУ-ны өдөр Кремльд болдог юм. 200 гаруй эрдэмтэн энэ оны шагнал эзэн болохыг зорьжээ.
Өнөөдөр оросын эрдэмтэд ШУ-ны өдөр мэргэжлийн баяраа тэмдэглэж байна. 1724 оны 2-р сарын 8-нд 1 Пётр хааны захирамжаар ШУА-ийг Орост үндэслэн байгуулжээ. Орос улсаас олон улсын ШУ-д асар их хувь нэжмэр оруулсан. Манай орон биомандлын тухай сургаалыг бусдаас түрүүн боловсруулсан хийгээд ЗХУ дэлхийн анхны хиймэл дагуулыг хөөргөж, атомын станцыг дэлхийд анх удаа ашиглалтад оруулсан юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29
Хоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2012
1
3
6
7
9
10
11
12
14
17
19
20
23
26
27
28