×
Шинжлэх ухаан,техник Хоёрдугаар сар 2012
2012 онд Virgin Galactic компани дэлхий орчмын тойрог замд SpaceShip Two сансрын аялал жуулчлалын хөлгийн туршилтын анхны нислэг хийлгэх төлөвлөгөөтэй байна. Британийн «Дейли телеграф» сонины мэдээлснээр арилжааны анхны аялал сансарт бүр 2013-2014 онуудад хийх боловч 500 орчим хүн нислэгт оролцох бодолтой байна. Тус компани агаар мандалд 30 гаруй нислэгийг амжилттай зохион байгуулжээ.
Хятад улс Су-35 сөнөөгч онгоц, С-400 «Триумф» зенитийн пуужингийн системийг Орос улсаас худалдан авах бодолтой байна гэж Оросын Холбооны цэрэг-техникийн хамтын ажиллагааны албаны 1-р орлогч захирал Александр Фомин  сэтгүүлчдэд мэдээллээ. Түшмэлийн хэлснээр бол эдүгээ оросын талаас эл асуудлыг судлан боловсруулж байна. Хэлэлцээр байгуулах тухай ярихад эртдэнэ.
Нисэгчгүй нисдэг аппарат зэвсэгт хүчний орчин цагийн зэвсгийн нэг хэсэг боллоо. Энэ онд ийм аппаратуудыг Оросын хүчний байгууллагуудад шилжүүлнэ. ТТГ-ын нисэгчгүй нисдэг аппаратуудын тусламжтайгаар Пакистаны нутаг дэвсгэрийг буудах ажиллагааг зогсооход Вашингтоныг итгүүлэх хүсэлт Исламабадаас Лондонд тавьжээ. Саяхан ийм аппаратыг сирийн тэнгэрт ажигласан байна. ТТГ-ын нисэгчгүй нисдэг аппаратууд Пакистан, Йемен, Самали улсууд байна хэмээн үзсэн  террористуудын баазуудад цохилт өгч байна.
Сочид болох Олимпийн наадам,Владивостокт болох АНДЭЗХАБ-ын дээд хэмжээний уулзалтын эсрэг усан дорос явуулах ажиллагааг цахилгаан нууц их буунуудын тусламжтайгаар няцаана.ДХЯ-ны мэдлэгт орох систем 110 метрийн холд байгаа гэмт хэрэгтнүүдийг дүлийрүүлэх чадвартай.Тус яамныхан ийм хэрэгслийг ирээдүйд улс орны чухал бусад барилга байгууламжийг хамгаалахын тулд ашиглаж болно гэж үзэж байна.(Аудио)
Оросын сансрын агентлаг 2016, 2018 онд  Ангараг гариг руу  шинжилгээний аппаратуудыг явуулах «ЭкзоМарс» европын төсөлд нэгдэх төлөвлөгөөтэй байна. Тус агентлаг 3-р сарын эхээр Европын сансрын агентлагтай хэлэлцээ хийснийхээ дараа энэ тухай албан ёсоор мэдээлнэ. Тэр үед  мөн төсөлд Орос улсаас гүйцэтгэх үүрэг тодроно. Саяхан НАСА төсөвий нь багасгасан учир төслөөс гарав.
Орос улс 2011-2014 онуудад  6 тэрбум рублийг  /200 сая доллар/ шинэтгэлийн төвүүдийн санхүүжилтэнд зарцуулна. Эдгээр хөрөнгийн тал хэсгийг Новосибирскийн шинжлэх ухааны Академийн хотхон хүртэх юм.  Оруулсан хөрөнгө богино хугацаанд өртөгөө нөхөж, новосибирскийн Академийн хотхон 2015 он гэхэд  41 тэрбум рублийн   /1 сая 400 мянган доллар/орлого олно.
Ойрын саруудад Орос улсын  Агаарын цэргийн  хүчнийхэн Су-34 байлдааны бөмбөгдөгч    онгоцоор хангагдана. 2011 онд уг онгоц  улсын туршилтыг амжилттай давсан юм. 32  цуврал онгоц үйлдвэрлэх  улсын захиалга  хэрэгжиж эхэллээ.
Орос улсаас Вьетнамын анхны АЦС барих Ниньтхуан мужийн нутаг дэвсгэрт 40 цооног өрөмдөөд байна гэж  «Росатом» Оросын улсын атомын энергийн корпорацын их барилгын хөтөлбөрийн захирал Сергей Бояркин мэдээллээ.  Янз бүрийн хэмжээний  хэд хэдэн хүүхэлдэйгээс бүрэлдсэн оросын «Матрёшка» тоглоом Вьетнамд улам өргөн дэлгэрч байна.
Оросын ШУА-ийн Сибирийн салбар болон МУ-ын ШУА өнгөрсөн жил 26 хамтарсан төслийг боловсруулсны 16 нь Эрхүүгийн эрдэм-шинжилгээний төвүүдийн оролцоотой болсон  юм. Энэ тухай ОХУ-ын  ШУА-ийн Сибирийн салбарын  Эрхүүгийн тооцоолон бодох төвийн захирал Игорь Бычков,  Эрхүү мужийн  захирагч Дмитрий Мезенцев болон МУ-ын ШУА-ийн ерөнхийлөгч Б. Энхтүвшинтэй хийсэн уулзалтынхаа үеэр мэдэгдэв.
«Хамтрасан төслүүдийг хэрэгжүүлэх хүрээн дэх Оросын ШУА-ийн  Сибирийн салбар ба Монгол улсын ШУА-ийн хамтын ажиллагааны үр дүн, хэтийн төлөв» сэдэвт бага хурал Эрхүүд  ажиллаж байна. Бага хуралд оролцогчид 2010 онд байгуулсан Монгол улсын ШУА ба Оросын ШУА-ийн Сибирийн салбарын шинжилгээний ангийн үйл ажиллагааг дүгнэж байна.
Олон улсын сансрын станцын  багийн гишүүдийн тэнд ажиллах хугацааг өнөөгийн 6 сараас нэг жил буюу түүнээс илүү  урт хугацаагаар сунгах хэрэгтэй. Урт удаан  нислэг хийх нь сансар эзэмших замаар хүн төрөлхөтний хийх ээлжит алхамыг турших боломж олгоно гэж Оросын сансрын агентлаг үзэж байна. Энэ нь дэлхий орчмын доод тойрог замын цаана гарах алхам билээ.
SES-4 голландын холбооны хиймэл дагуул бүхий оросын «Протон-М» зөөгч пуужинг Байконураас амжилттай хөөргөв. Энэ нь 1995 онд «Протон»-ыг арилжааны үндсэн дээр ашиглаж эхлэснээс хойш 70 дахь удаагийн хөөргөлт боллоо.Голландын хиймэл дагуулыг өнгөрсөн оны шувтаргаар сансар луу явуулах байсан. Гэвч техникийн шалтгаанаар хоёр удаа хойшлуулжээ.
Энэ онд оросын армийг ПДХ алсын ажиллагаат «С-400» «Триумф-Гайхамшигт ялалт» цоо шинэ цогцолбороор зэвсэглэх тухай Оросын Цэргийн нисэх хучний еренхий командлагч Александр Зелин мэдээллээ. Тууний хэлснээр бол С-400 цогцолбор захиргаа-улс тер,эдийн засаг, цэргийн барилга байгууламжуудыг хамгаалах зорилготой. Цогцолборын пуужингууд 400 км зайнаас ямар ч ангилалын нисдэг аппаратыг  онож устгах чадвартай.
Сансарт анхлан мөр гаргагчдын хүсэл удахгүй биелэгдэнэ.Сибирийн Красноярск хотын эрдэмтэд хүний амьдрах нөхцлийг тусдаа оршин хангах системийг бүтээхэд дөхөв. Ийм тусдаа орших биологийн системгүйгээр сансрын цаашдын эзэмшлийг бодож болохгүй хийгээд тэдгээрийг сансрын өөр биетэд хүн оршин суух баазыг байгуулахад хэрэглэнэ. Энэ нь цаг үеэ олсон асуудал билээ. Ийм бааз Саран дээр удахгүй 2020 онд бий болно.
 Кабелийн ба хиймэл дагуулын телевизийн технологийн олон улсын үзэсгэлэн Москвад ажиллаж байна. Оросын ба гаададын 500 орчим компани телевизийн ирээдүйг хэлэлцэхээр оросын нийслэлд ирлээ. Тоот нэвтрүүлэг ба Стратеги-2015 хамгийн өргөн хэлэлцэх  сэдэв болсон. 2015 он гэхэд  оросын айл бүр үнэ төлбөргүй 18 тоот суваг ба НD чанарын нэгэн сувгийн нэвтрүүлгийг хүлээж авах боломжтой болно.
Оросын таван залуу эрдэмтэн ерөнхийлөгчийн  2011 оны шагнал хүртэв. Тэд 35 нас хүрээгүй боловч ШУ-ны тулгуур салбаруудад инновацийг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан тул шагнагджээ. Ерөнхийлөгчийн шагналыг 4 дэх удаагаа хүртээж байгаа хийгээд шагнал гардуулах ёслол уламжлал ёсоор 2-р сарын 8-нд ШУ-ны өдөр Кремльд болдог юм. 200 гаруй эрдэмтэн энэ оны шагнал эзэн болохыг зорьжээ.
Өнөөдөр оросын эрдэмтэд ШУ-ны өдөр мэргэжлийн баяраа тэмдэглэж байна. 1724 оны 2-р сарын 8-нд 1 Пётр хааны захирамжаар ШУА-ийг Орост үндэслэн байгуулжээ. Орос улсаас олон улсын ШУ-д асар их хувь нэжмэр оруулсан. Манай орон биомандлын тухай сургаалыг бусдаас түрүүн боловсруулсан хийгээд ЗХУ дэлхийн анхны хиймэл дагуулыг хөөргөж, атомын станцыг дэлхийд анх удаа ашиглалтад оруулсан юм.
Орос улсын Анагаахын шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын Эм судлалын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн оросын эрдэмтэд элэгний циррозыг эмчлэх гайхамшигтай эмийг бүтээх ажлаа үргэлжлүүлж байна. Томск болон новосибирскийн мэргэжилтнүүдийн гаргаж авсан нэгдэл энэ эмийн үндэс суурь нь болсон байна. Энэ нэгдэл дэлхийд хаана ч байхгүй юм.
БНАСАУ нисгэгчгүй дайрагч онгоц боловсруулах ажилдаа орлоо гэж өнөөдөр өмнөд солонгосын Йонхап агентлаг уламжиллаа. Ойрхи Дорнодын аль нэг улсаас худалдаж авсан америкийн нийсгэгчгүй онгоцны суурин дээр түүнийг боловсруулж байгаа юм байна. Саяхан Хойд Солонгос улс Ойрхи Дорнодын нэг улсаас MQB107D “Streakers” америкийн үйлдвэрийн нисгэгчгүй хэд хэдэн онгоц  худалдаж авсан мэдээ байна.
Одон оронд аялал хийхийг хүсэн мөрөөдөж байгаа хүн бүрийн хувьд сансрын нисгэгч болж Сар луу нийслэг хийх боломж одоо бий. «Роскосмос» агентлаг, сансрын нисгэгчдийг бэлтгэдэг Юрий Гагарины нэрэмжит төв сансрын нисгэгчдийн шинэ отрядад элсүүлэх явдлыг зарлав. Энэ отряд тодорхой зорилт биелүүлж Сар луу хүрэх нислэгийн бэлтгэлийг хийнэ.(АУДИО)
«Ангараг гариг-500» гариг хоорондын нислэгийг дууриалгаж хийх туршилтыг Олон улсын сансрын станцад давтаж болзошгүй гэж Оросын сансрын агентлагийн тэргүүн Владимир Поповкин мэдэгдлээ. Одоо америкийн НАСА, европын ЕКА агентлагуудтай зөвлөлдөж байна гэж тэрээр мэдээлэв.
Нэр хүнд, боловсролын чанараар Орос улсад хоёрт ордог  Санкт-Петербургийн улсын их сургуульд «Балтын шинжлэх ухааны-инженерийн тэмцээн» 8 дахь удаагаа явагдаж байна. Энэ нь Бүх оросын сурагчдын  шинжлэх ухааны нээлтийн жил дутмын яармаг билээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29
Хоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2012
1
3
6
7
9
10
11
12
14
17
19
20
23
26
27
28