×
Шинжлэх ухаан,техник Нэгдүгээр сар 2012
АНУ «Фобос-Грунт» гариг хоорондын автомат станцын ажиллагаа амжилтгүй болсны шалтгааныг илрүүлэх ажиллагаанд оролцохоос албан ёсоор татгалзсан тухай Оросын сансрын агентлагийн дэд дарга Анатолий Шилов сэтгүүлчдэд мэдээллээ. «Оросын сансрын агентлагаас мөн ажиллагаанд оролцох тухай санал албан ёсоор явуулсан боловч АНУ татгалзсан гэж тэрээр хэллээ.
2020 он гэхэд агаар-сансрын батлан хамгаалах цэргийг «Панцирь-С1» зенитийн пуужин-их бууны цогцолбор ба  С-400, «Витязь» цогцолборуудаар бүрэн зэвсэглэнэ гэж БХЯ-ны агаар-сансрын цэргийн асуудал эрхлэсэн төлөөлөгч хурандаа Алексей Золотухин мэдээллээ. Туршилтын талбарт улсын туршилтыг давсан «Панцирь-С» зургаан цогцолбороор Агаарын довтолгооноос хамгаалах бригадын зенитийн пуужингийн хороог зэвсэглээд байна.
Оросын компаниуд алдартай  Ми-8/17 буюу Ми-171 нисдэг тэрэгнүүдийн  шинэ загварыг үйлдвэрлэх ажилдаа ороод байна. Ми -171-А2 нэртэй болсон шинэ техник нь  өмнөх алдартай хөлгүүдийн  арилжааны амжилтыг үргэлжлүүлэх бүрэн боломжтой  юм. Үүний тулд бүх  нөхцөлүүд байгаа.
Оросын «Прогресс» ачаа тээврийн сансрын хөлгийг өнөө шөнө ОУСС-аас салгаад эрдэм шинжилгээний бичил хиймэл дагуулыг тойрог замд гаргах нэг ёсны талбар болгож хувиргана. Мөн сансрын хөлгийг салгахаас өмнө сансрын нисэгчид ОУСС-д  нөөцлөгдсэн хог, ашиглаж дууссан тоног төхөөрөмжийг түүнд ачив. Ачаа тээврийн сансрын хөлөг тойрог замын цогцолборын бүрэлдэхүүнд бараг 3 сар байжээ.
Орос улсаас Ми-17 арван хоёр нисдэг тэрэгнийг энэ оны эхний хагас жил дуустал Афганистанд нийлүүлнэ.Тэгснээрээ ОХУ АНУ-ын БХЯ-аас захиалсан цэрэг-ачаа тээврийн Ми-17В-5 нисдэг тэрэгийг 7-р сар гэхэд нийлүүлж дуусна. Энэ нь бараг 370 сая долларын өртөг бүхий захиалга билээ. Эдгээр нисдэг тэрэгийг Лалын БН Афганистан улсын Үндэсний аюулгүй байдлын хүчнийг бэхжүүлэхээр нийлүүлж байна.
Курган мужийн оршин суугчид “ногоон” эрчим хүчийг аж үйлдвэрийн хэмжээнд анх удаа хүлээж авах оросын хэрэглэгчид болно. Тэнд 50 МВтын хүчин чадалтай салхин сэнсний паркны төслийг хэрэгжүүлэх ажил ид өрнөж байна. Зауралье салхин сэнсний парк нь тус бүсийн орлуулох эрчим хүчний анхны төсөл юм.
Японд туйлын цэвэр экологийн ферм байгуулахтай холбогдуулан тус улсын тал болон ногооны талбайнуудад роботыг өргөнөөр ашиглах шийдвэр гаргав. Роботыг цагаан будаа, эрдэнэ шиш, буурцаг  тариалахад ашиглах аж.   Талбайнуудыг  автомат анжис, робот- таригч  боловсруулж, харин ургацыг робот ачааны машинд найдаж байх юм.   Өнгөрсөн онд байгалийн сүйрэлд нэрвэгдэсэн дүүргүүдэд роботуудыг туршилтын журмаар нэвтрүүлэх гэж байна.
АНУ- ын Цэргийн нисэх хүчин  пүрэв гаригт Ази болон Ойрхи-Дорнодод ашиглагдах нисэгчгүй онгонцы төхөөрөмжүүдтэй холбоо тогтоох үүднээ сансарт пуужин нисгэв. Энэ нь 2007 оноос хойш хөөргөсөн дөрөвдэхь пуужин юм.   Дараагийн пуужинг 2013 онд хөөргөхөөр төлөвлөж байна. Сансрын шинэ төхөөрөмжүүд нь бүтээмж болон арав дахин илүү боломжоороо хуучин пуужингуудаас давуу талтай юм.
Оросын эрдэмтэд Саран дээр удахгүй байгуулах станцад суух болно. Энэ зорилгоор «Луна-Ресурс», «Луна-Глоб» хоёр буулгах аппаратыг 2020 оноос наана тийшээ явуулна гэж Оросын сансрын агентлагийн тэргүүн Владимир Поповкин мэдээлэв. Хүмүүс бараг 20 жилийн дараа дэлхийн дагуулд очиж амрах боломжтой болно гэж шинжээчид үзэж байна.
Оросын гариг хоорондын “Фобос-Грунт ” станц ажиллаж эхлэлгүй  Номхон далайд унав. Ангараг гариг руу чиглэсэн төхөөрөмж замаасаа гарчээ. Эцэст нь уг станц унахаасаа өмнө  хоёр сар гаруй дэлхийн тойрог замаар аяласан юм. Нотлогдоогүй баримтаар “Фобос-Грунт” даваа гаригийн москвагийн цагаар 21 цаг 45 минутад Номхон далайн өмнөд хэсэгт унажээ.
Агаар мандлын нягт давхрагад шатаагүй “Фобос-Грунт” аппаратын зарим хэсэг урьдчилсан байдлаар ням гаригт москвагийн цагаар 21 цаг 45 минутад Номхон далайн ай савд унасан байна. ОХУ-ын БХЯ-ны Агаар, сансарын батлан хамгаалалтын цэргийн төлөөлөгч, хурандаа Алексей Золотухин “Интерфакс” агентлагт ингэж мэдэгдсэн байна.
Хятад улс ойрын үед оросын зэвсгийн экспортоор  дагнахгүй нь байна.  Цэрэг-техникийн  хамтын ажиллагааны жилийн нийт  хэмжээ ойрын жилүүдэд дунджаар 1-1,5 тэрбум доллар байх болно гэж  Стратегийн судалгаа шинжилгээ, технологийн төвийн эрдэм-шинжилгээний ажилтан   Василий Кашин үзэж байна.
Холбооны улсын сансрын агентлаг  2013 онд сансрын төхөөрөмжийн ажлыг ердийн дэглэмд хянах системийг   бүрэн хэмжээгээр шинэчлэнэ.  Энэ тухай  Роскосмос байгууллагын  тэргүүн Владимир Поповкин мэдэгдэл хийсэн юм. Оросын сансрын байгууллагын тэргүүн энэхүү асуудлыг хөндөхдөө “Фобос-Грунт” хөлгийн амжилтгүй хөөрөлттэй холбон ярьсан юм.
Радиолокацийн станцуудыг Оросын гурван бүс нутагт байлдааны жагсаалтад оруулж байна. Пуужингаар ажиглах цогцолборыг боловсронгуй болгож байгаа нь Илрүүлэн олох ба байлдааны удирдлагын сансрын нэгдсэн системийг байгуулахтай холбоотой юм. Ийм бүх станцыг 2012 онд туршихаар төлөвлөсөн гэж БХЯ-ны хэвлэлийн албаны төлөөлөгч Алексей Золотухин мэдээллээ. Хойд Кавказын Краснодарын хязгаар ба Калининград, Ленинградын мужуудад байгаа радиолокацийн станцуудын тухай өгүүлж байна.
Йеменд чулуун зэвсгийн үеийн 200 орчим булш олджээ. Би-Би-Си- гийн мэдээлснээр, тэдгээр тус улсын нийслэл хот Санегаас  баруун-хойд  хэсгийн аль-Махвит  тосгоны ойролцоо  хадан цохионд бунханд байгаа аж. Бунхан бүр хэд хэдэн тасалгаатай юм. Түн дотор занданшуулсан шарил, ахуйн хэрэглээний зарим зүйлүүд  байх  аж.
Энэтхэгийн нийслэлд болж байгаа АвтоЭкспо 2012 Олон улсын авто машины үзэсгэлэнд дэлхийн 23 улсаас 1200 компани оролцож байна. Асаруудад ачааны тэрэг, авто фургон, гэр бүлийн машин, өндөр үнэтэй лимузин зэргийг дэлгэн үзүүлж байна. Гэхдээ энэтхэгийн үзэгчид жижигхэн, хямдхан машинуудыг ихэд сонирхож байна гэж РИА Новости агентлагын сурвалжлагч уламжиллаа. Bajaj RE60 машин энэ удаагийн үзэсгэлэнгийн одуудын нэг болоод байна.
Решетневийн нэрэмжит “Мэдээлэлийн хиймэл дагуулын систем” оросын үйлдвэр ойрын хоёр жилд Индонез улсад зориулсан теле харилцаа холбооны хиймэл дагуулуудыг үйлдвэрлэх болно. Telcom-3 теле харилцаа холбооны хиймэл дагуулыг PT Telecomunikasi Indonesia Tbk индонезийн хиймэл дагуулын холбооны компанийн захиалгаар “Мэдээлэлийн хиймэл дагуулын систем” оросын үйлдвэрт үйлдвэрлэх юм.
Арктикт оросын эрдэмтэд инновацийн туршилт хийж байна. Агаар мандалын үзүүлэлтүүд болон мөсний жинг хэмждэг бие даасан хөвүүр тэмдэгийг “Хойд туйл-39” станцийнхан усанд тавилаа. Цас, мөсний зузаан, агаар мандалын даралт болон температур зэргийн тухай мэдээлэлийг хиймэл дагуулын системээр дамжуулан оросын болон олон улсын мэдээлэлийн санд оруулах болно гэж өндөр өргөрөгийн арктикийн экспедицийн удирдагч Владимир Соколов мэдээлсэн байна.
Оросын гариг хоорондын “Фобос-Грунт” станцын нийт 200 кг жинтэй 20-30 хэсэг тасархай  эх дэлхий дээр  унаж магадгүй байна гэж Роскосмос мэдээллээ. Сансрын төхөөрөмжийн   түлшний бүтэц дэлхийгээс 100 км өндөр зайд агаарын нягт давхаргад шатна.  Үүнд цацрагийн ямарч хор хөнөөл үгүй юм.
Олон улсын сансрын станцын бүхээг дэхь  оросын сансрын “Лада”  хүлэмж дахин төрнө.  Мэргэжилтэнүүд “сансрын эгнээний “- “ “зүрх” гэрлийн эх үүсвэрийг  солино. Аюултай мөнгөн устай хуучин гэрлийн чийдэнг  орчин үеийн эрчим хүч хэмнэх гэрлийн диодоор солино.
“Фобос-Грунт” сансрын төхөөрөмжийн агаарын нягтралтай  давхаргад шатаагүй  хэсэг 1-р сарын 15 нд эх дэлхийд унахыг хүлээж байна гэж  Оросын сансрын цэргийн албан ёсны  төлөөлөгч  Алексей Золотухин  мэдэгджээ.  Тэрээр, Хяналтын төвийн мэргэжилтэнүүд   оросын  сансрын төхөөрөмжийн заалтуудыг тасралтгүй хянаж байгаа гэв.
ОУСС-ийн ашиглалтыг уртасгахад хуучирсан тоног төхөөрөмж биш сансарын хогнууд аюул учруулна. Роскосмосын жолоодлогот хөтөлбөрийн дарга Алексей Краснов “Интерфакс” агентлагт ярилцлага өгөхдөө энэ тухай мэдэгдлээ. ОУСС-ийг аюулгүй байдлаар ажиллуулахад нөлөөлж болох янз бүрийн хувилбаруудыг оросын сансарын агентлаг авч үзэж байна.
2011 он шувтарснаар Олон улсын сансар судлалын жил өндөрлөв. Хүн сансрын уудмыг идэвхтэй эзэмших нь бас сөрөг талтай.Дэлхий орчмын тойрог зам дахь сансрын хог хаягдлын хэмжээ туйлдаа хүрсэн гэж мэргэжилтнүүд ярьцгааж байна. Хог хаягдал тойрог замын сансрын багаж төдийгүй бид бүхэнд аюултай болсон.
Зуу гаруй жилийн өмнө манай дэлхийг харь гаригийнхан аварсан. Сибирийн эрдэмтэн Юрий Лавбин ингэж үзэж байна. Манай дэлхий рүү асар том сүүлт од дөхөж ирхэд харь гаригийн өөрийгөө золиослогч хөлөг дундуур нь орсон байна.
Хятад улс  Сар луу хүн илгээх төлөвлөгөөтэй байгаагаа анх удаа албан ёсоор зарлав. Харин 2020 оноос наана явуулахгүй. The Financial Times сонин зохих баримт бичгээс иш татаж нийтлэсэн байна. Жолоодлогот нислэгээс гадна шинэ шинэ хиймэл дагуул бүтээж, хятадын тойрог замын станц бүтээх ба  эрдэм шинжилгээний ажиллагааг  идэвхжүүлэхийг дурдав.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2012
7
12
14
15
18
19
21
24
26
28
29
30
31