×
Шинжлэх ухаан,техник 2012
Хар далайн флотын 3 дахь десантын хөлөг онгоц “Новочеркасск” Новороссийскын тэнгисийн цэргийн баазаас хөдлөж сирийн Тартус боомтыг зорилоо. ОХУ-ын ЗХ-ний Жанжин штабын эх сурвалжаас иш татан ИТАР-ТАСС агентлаг ингэж уламжилсан байна. Энэ хөлөг онгоц дээр тэнгисийн явган цэргийн анги нэгтгэл, хэд хэдэн нэгж цэргийн техник байгаа гэж эх сурвалж мэдээлсэн байна.
Хятадын “Бэйдоу” навигацын систем иргэний төдийгүй цэргийн зориулалттай аж. Үүнийг ХКН ын ТХ ны Цэргийн зөвлөлийн дэд тэргүүн, УТТ-ны гишүүн Фань Чанлун хүлээн зөвшөөрсөн. Тэрээр хятадын армийн хиймэл дагуулын навигацын гол системийг шалгасан. Өөрөөр хэлбэл, Бээжин Азийн орнуудад өөрийн навигацын системийг санал болгохоос нэг хохогийн өмнө. Фань Чанлун тэмдэглэхдээ, “Бэйдоу” ихэнхи мэдээллийн системүүдийн суурь болж байна.
2013-2020 онд оросын сансрын салбарыг хөгжүүлэх хөтөлбөрийн санхүүжүүлэлт 2,1 триллион рубльд хүрэх тухай ерөнхий сайд Дмитрий Медведев засгийн газрын хуралдаан дээр мэдээлсэн тухай «Оросын дуу хоолой» радиогийн сурвалжлагч уламжлав. «Хөтөлбөр Олон улсын сансрын станц гэх мэт хэтийн төлөвтэй төслүүдэд бүрэн эрхтэй оролцох, Сар, Ангараг болон Нарны системийн өөр гаригийг судлах боломж олгоно гэж ерөнхий сайд хэлжээ.
Орос улсад анхны газар доорх цахилгаан станцыг барьж байгуулна. Уг барилга нь москвагийн “Сколково” шинэтгэлийн төвийн нутаг дэвсгэр дээр 12 метрийн газрын гүнд байна.Үүнийг байгуулагчид энэхүү объект нь байгаль орчинд огт хор хөнөөлгүй бөгөөд тус станцыг ердөө ганц хүн удирдах болно гэж батлан ярьцгаав.
Оросын эрдэмтэд холбооны хосгүй системийг бүтээгээд байна. Үүнийг ОХУ ын баруун-хойд хэсгийн Карелийн БНУ-ын Петрозаводскийн их сургууль дээр боловсруулжээ. Энэхүү төхөөрөмж нь газар дор хүнд нөхцөлд ажиллах боломжтой юм. Энэ нь уурхайчидтай болон диспетчертэй гар утасны холбоог ашиглан холбоо барихад зориулагджээ. Петрозаводын их сургуулийн мэргэжилтэнүүд Сибирийн Кузбассын нэгэн уурхайд утасгүй холбоог тогтоогоод байна.
ОХУ-ын БХЯ-ны шинэ удирдлага Mistral ангилалын нисдэг тэрэг тээгч хоёр хөлгийг Орос улсад үйлдвэрлэхээс татгалзсан тухай өнөөдөр «Ведомости» сонин бичжээ. Үүний хамт Францад ийм хоёр хөлөг онгоцыг гүйцээж үйлдвэрлэх тухай ОХУ-ын засгийн газрын түшмэл сонинд мэдээлсэн байна.
Өнөөдөр Энтхэгт ойрын зайны нэг шатлалтай “Притхви-2” пуужингийн ээлжит туршилтыг амжилттай ядуулав. “Притхви-2” пуужингийн хамгийн дээд хурд нь цагт 350 км. Энэхүү пуужинг тус улсын зүүн хэсгийн Орисса мужийн Баларос дахь туршилтын талбайнаас хөөргөв. “Класс-класс” ангиллын пуужинг орон нутгийн цагаар 09:21 минутад хөөргөсөн гэж ИАНС агентлаг уламжилжээ.
Өнөөдөр Хятад улсаас түркйин хиймэл дагуулыг амжилттай хөөргөсөн тухай Синьхуа агентлаг мэдээллээ. Хятадын талаас мэдээлснээр GK-2 хиймэл дагуул бүхий Long March 2D зөөгч пуужинг өчигдөр москвагийн цагаар 20 цаг 13 минутад БНХАУ-ын баруун-хойд хэсэгт орших Зюцюань сансрын хөлгийн буудлаас хөөргөжээ.
ОХУ-ын пуужингийн илд бамбай болсон Оросын стратегийн зориулалттай пуужинт цэрэг \ОСЗПЦ\ өнөөдөр 12-р сарын 17-нд ээлжит 53 дахь төрсөн өдрөө тэмдэглэж байна. ОСЗПЦ нь ОУ-ын стратегийн цөмийн хүчний чухал бүрдүүлэгч хэсэг бөгөөд түүний байнгын байлдааны бэлэн байдал нь ОХУ-ын үндэсний аюулгүй байдлыг хангах үндсэн хэрэгсэл юм. Өдөр бүр 6 мянган хүн байлдааны бэлэн байдлын жижүүрт ажиллаж байна.
Оросын стратегийн зориулалттай пуужинт цэрэг \ОСЗПЦ\ өнөөдөр 12-р сарын 17-нд ээлжит 53 дахь төрсөн өдрөө тэмдэглэж байна. ОУ-ын ЗХ-ний бусад анги нэгтгэлүүд дотроос байлдааны ажиллагаанд оролцоогүй цорын ганц анги бол тэд юм. Гэхдээ л хагас зуу гаруй жилийн турш байлдааны бэлэн байдалд байна.
ОУСС-ийн тойрог замыг өнөө үдэш өөрчлөхөөр дахин оролдох болно. ОУСС-ийн тойрог замыг 1 километрээр дээшлүүлэх ёстой юм. Уул нь энэ өөрчлөлтийг 12-р сарын 13-нд хийх ёстой байсан боловч маневр эхлэхэээс хэдхэн минутын өмнө америкийн талын хүсэлтээр хойшлуулсан байна.
Америкийн эрдэмтэд сансрын “Хаббл” телескопын туслалцаатай өмнө нь тодорхойгүй байсан долоон галактикийг нээжээ. НАСА -гийн мэргэжилтэнүүд гаригуудыг “Том дэлбэрэлтийн “дараа үүссэн гэж үзэжээ. Калифорнийн технологийн дээд сургуулийн эрдэмтэд урьд өмнө боломжгүй байсан сансрын гүн рүү орж ажиглалт хийжээ.
Казахстан Байконур сансрын хөлгийн буудлын асуудлаар Орос улстай байгуулсан хэлэлцээрийг хянан үзэх бодолтой байна. Байконур сансрын хөлгийн буудлыг түрээслэх тухай хэлэлцээрийн нөлөөагуулга шавхагдаж дууссан гэж саяхан Казахстаны сансрын салбарын удирдагч Талгат Мусабаев мэдэгдлээ. Орос, Казахстан улсууд сансрын хөлгийн буудлыг хамтран ашиглах ёстой гэж тэрээр үзэж байна. Түрээслэхэд тулгуурлахгүй шинэ хэлэлцээрийг боловсруулах нь зайлшгүй чухал гэж тэрээр хэлжээ.
Одон орон судлаачид тэнгэрийн заадсан дотор онолын хувьд хүмүүс амьдарч болох долоон ертөнцийг илрүүллээ гэж британий “Индепендент” сонин уламжилжээ. Нэг жилийн өмнө хэсэг эрдэмтэд Нарны аймгуудын цаадах хүн амьдарч болохоор ер бусын ертөнцүүдийн каталогийг байгуулсан гэж уг сонинд бичжээ.
NBD Nano /АНУ-ын Бостон/ компани 2014 онд дэлхий дахиныг нэгэн шинэ бүтээлээрээ алмайруулахаар бэлтгэж байна. Энэ бол өөрөө усаа дүүргэдэг шил юм. Эрдэмтдэд энэхүү бүтээлийг санаачлах санааг өөрийн нурууг ашиглан салхинаас цэнэг гаргадаг африкийн Намибийн элсэн цөлийн цох хорхой урам хайрлажээ.
“Ямал-402” сансрын төхөөрөмжийн тооцоот тойрог замд оруулах эхний сургалт өнгөрсөн шөнө боллоо. Энэ тухай “Интерфакс” агентлагт Роскосмосын төлөөлөгч Алексей Кузнецов уламжлав. Тэрээр хэлэхдээ, москвагийн цагаар 02:00 цагт сансрын төхөөрөмжийн хөдөлгүүрийн анхны удаа залгасан. Баллистикчуудын дүгнэснээр, хиймэл дагуул нь шаардлагатай эрч хүчийг авчээ.
“Ямал-402” хиймэл дагуулыг ажлын тойрог замд оруулж болно. Тус хиймэл дагуулын өөрийнх нь хөдөлгүүрээр үүнийг гүйцэтгэж болно гэж энэ нөхцөл байдалтай танил эх сурвалж РИА Новости агентлагт уламжилсан байна. Тооцоолсонтой ойролцоо тойрог замд хиймэл дагуулыг гаргаад байна. Хэрвээ механик гэмтэл гараагүй бол зорилтын дагуу бага зэргийн хязгаарлалттайгаар ашиглаж болох юм гэж эх сурвалж мэдээлсэн байна.
БНАСАУ-ын эрх баригчид Дэлхийн хиймэл дагуул хөөргөх товоо хойшлуулхаар шийджээ. Сансарын технологийн үндэсний хороо өнөөдөр энэ тухай мэдээлсэн байна. “Хэд хдэн шалтгаанаас болоод манай эрдэмтэд хөөргөлтийн товыг хойшлуулаад байна” гэж мэдэгдэлд өгүүлсэн байна. Долоо хоногийн өмнө 12-р сарын 10-22- хооронд эрдэм шинжилгээний хиймэл дагуултай пуужин хөөргөнө гэж БНАСАУ мэдэгдэж байсан юм.
Жуулчдыг дэлхийн дагуулд хүргэх арилжааны байнгын нислэгийг зохион байгуулах төлөвлөгөөтэй байна гээж НАСА агентлагийн мэргэжилтнүүд америкийн «Аполлон-17» сансрын хөлөг Сар луу нислэг хийсний 40 жилийн ойн өмнөхөн зарлан мэдээлэв. «Аполлон» төслийн нислэгийг удирдсан Жонсон Спейс, НАСА агентлагийн эрдэм шинжилгээний хэлтсийн эрхлэгч асан доктор Алан Стерн нар Golden Spike компанийг үндэслэн байгуулжээ.
Гиннесийн дээд амжилтын номын хороо японы IKAROS сансрын аппаратыг дэлхийн анхны нарны дарвуулт аппаратын хувьд хүлээн зөвшөөрсэн тухай өнөөдөр японы хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд уламжлан мэдээллээ. IKAROS аппаратыг 2010 оны 5-р сард японы Танэгасимаас хөөргөсэн билээ. Японы ЖАКСА агаар сансрын агентлагийн мэргэжилтнүүд аппаратын дарвуулыг амжилттай дэлгээд туршилт хийжээ.
Сансар судлалын цаашдын хөгжил тухайлбал Сар болон Саран дээр суурин бааз байгуулахтай холбоотой гэж Оросын сансрын агентлагийн эрдэм шинжилгээний тэргүүлэх нэгэн хүрээлэнгийн удирдагч Геннадий Райкунов үзэж байна. Түүний хэлснээр Олон улсын сансрын станцын чадавхи бараг шавхагдаж дууссан байна. Иймээс өөд урагшлах цаг болсон байна. Эдүгээ ОУСС тойрог замд хийх маш олон туршилтад шаардагдах тоног төхөөрөмжийг арайхан багтааж байна.
Оросын мэргэжилтэнүүд зарлаагүй цөмийн зэвсгийн үйлдвэрлэлийг илрүүлэх шинэ хэрэгсэлийг зохион бүтээж МАГАТЭ-д туслана. Энд плутония-244 изотопын хамгийн ховор дээж бүтээх тухай яригдаж байна. Энэхүү загвараар мэргэжилтэнүүдийн объектуудаас цуглуулсан бодисуудыг тооцоолж гаргаж байх болно. Энэ нь төхөөрөмжийн тоосонцор юм уу, эсвэл МАГАТЭ-д өмнө нь мэдэгдээгүй цөмийн үйл ажиллагаа явуулдаг заводын газар дээрээс авсан хөрс ч байж болох юм.
Хятадын удирдлага сансрын нисэгчдийн «амьдралыг дэмжих экологийн системийг» байгуулахын тулд дөрвөн төрлийн ногоо Ангараг гариг ба Сарнаа ургуулах бодолтой байна. Өнөөдөр орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Бээжин дэх Шинжлэн судлах ба хятадын сансрын нисэгчдийг бэлтгэх төвийн мэдээллийг үндэслэн энэ тухай уламжлан мэдээллээ. Зохих туршилт Бээжинд хийсэн хийгээд одоо 300 шоо метр багтамжтай сав бүтээх төлөвлөгөөг боловсруулж байна.
Ангараг гариг дээрх усан дэлхийнхээс нэлээд « хүнд» байгаа нь илрэв. НАСА агентлагийн эрдэмтэд Curiosity Ангаригаа явагчийн авсан хөрсний сорьцод дүн шинжилгээ хийжээ. Ангараг гаригийн усанд дейтери хэмээх ус төрөгч хүнд изотопын хэмжээ 5 дахин илүү их байна. Ерийн ус төрөгч ба дейтерийн харьцаа Ангараг гаригийн агаар мандал, усан мандалын хувьсалыг илүү сайн мэдэх боломж олгох юм.
Өмнөд Солонгос, Орос улсуудын KSLV-1 пуужин тээгчийн хөөргөлт дор хаяад нэг сараар хойшлогдлоо гэж оросын сансар, пуужингийн салбарынхан “Интерфакс” агентлагт өнөөдөр мэдээлсэн байна. Пуужингийн хөөргөлт11-р сарын 29-нд амжилтгүй болсны дараа солонгосын үйлдвэрийн хоёр дахь шатны бортын системийг дахин шалгах шаардлагатай гэсэн шийдвэр гаргасан байна.
Калашниковын АК-12 шинэ автоматыг ОУ-д туршлаа. Энэ загварын улсын туршилт ирэх оны дунд үед болно. Үүний дараа л энэ автоматыг зэвсэглэлд нийлүүлж болно. Калашниковын автоматыг дэлхийн хамгийн найдвартай буу гэж үздэг юм.
Оросын “Союз-СТ-А” пуужин тээгч францийн хоёрдмол зориулалттай “Плеяды-1Б” хиймэл дагуулыг зорилтот тойрог замд нь амжилттай гаргалаа. Энэ пуужинг москвагийн цагаар 6.02 минутад Францын Гвианын Куру сансарын буудлаас хөөргөсөн гэж Роскосмос мэдээлсэн байна. Хөөрснөөс хойш хэдхэн минутын дараа “Фрегат” хурдасгуурын блоктой тойрог замын блок, пуужин тээгчийн 3 дахь шатаас салсан байна.
Японы цахим техникийн томоохон үйлдвэрлэгч Fujitsu компани гар утаснд хүний арьсны эрүүл мэндийг хянах хөтөлбөрийг боловсруулжээ. Энэ тухай орон нутгийн ХМХ-үүд уламжилжээ. Смартфон нь биеийн аль ч хэсгийн арьсыг шинжлэх юм. Уг программ нь арьсны өнгөний өөрчлөлтийг тооцож, арьсны эрүүл мэндтэй холбоотой зарим тулгамдсан асуудлуудыг илрүүлж чадах аж.
Оросын АН-2 онгоц Тюмень /Сибирь/ хотоос ӨАБНУ хүртэл 15 хоногт 20 мянган км замыг туулахаар төлөвлөж байна. “Тэнгисээс тэнгис хүртэл ”өөрийн төслөө Ютейр нисэх компани зөвлөлтийн иргэний нисэхийн бэлэг тэмдэг болсон олон зорилгот Ан-2 онгоцыг зохион бүтээсний 65 жилийн ойд зориулж байна.
Орос-өмнөд солонгосын KSLV-1 пуужингийн хөөрөлтийг техникийн шалтгаанаар болиулав. Өнөөдөр түүнийг өмнөд солонгосын «Наро» сансрын хөлгийн буудлаас хөөргөх байсан. Гэвч товлосон хугацаанаас 10 минутын өмнө хөөргөх ажиллагааг зогсоов. Урьдчилан мэдээлснээр Өмнөд Солонгост үйлдвэрлэсэн пуужингийн 2 дахь угсраа гэмтсэн байна. Энэ нь өөрийн зөөгч пуужингаар сансрын пуужин дэлхийн орчмын тойрог замд гаргах гэсэн Сөүлийн 3 дахь оролдлого билээ.
Бразили улс хөлөг онгоцон дээр буух сөнөөгч онгоц тоормослоход туслах гол төхөөржийг үйлдвэрлэх технологи авахад нь Хятад улсад тусласан тухай «ИТАР-ТАСС» агентлаг Хонконгийн «Канва» цэргийн мэдээллийн шинжлэлийн агентлагийн эрхлэгч Андрей Чаны мэдээг үндэслэн уламжилжээ. Орос ч Украйн ч ийм технологийг Хятадад хэзээ ч олгоогүйг шинжээч тэмдэглэв. Түүний хэлснээр Бразили тусласан байна.
Хятадын тавцангийн нисэх хүчний сөнөөгч онгоц тус улсын анхны “Ляонин” нисэх онгоц тээгч хөлөг онгоц дээр буусан байна. Энэ тухай Синьхуа агентлаг мэдээлжээ. Оросын Су-33 онгоцны бааз дээр хуулбарлан бүтээсэн “Шеньян J-15” сөнөөгч бөмбөгдөгч онгоцны нисэгч тавцан дээр буух дасгалыг гүйцэтгэсэн байна.
Энэ оны 5-р сард нислэгийн үеэр оросын SSJ-100 онгоц сүйдсэн ч Индонезийн иргэний нисэх хүчний газраас энэ нисэх онгоцонд сертификат олгосон тухай оросын «Ведомости» сонин онгоц үйлдвэрлэгч «Сухойн иргэний нисэх онгоцууд» компанийн мэдээллийг үндэслэн бичжээ. Тэгснээрээ Жакарт оросын SSJ-100 онгоцудыг Индонезид «хязгааргүй» нийлүүлэхийг зөвшөөрөв.
Москва хотод телевизийн хоёр дахь цамхагийг барьж байгуулна. Уг цамхаг алслагдсан дүүргүүдийг болон саяхан нийслэл хотод нэгдсэн нутгуудын радио-телевизийг хамрах юм. Одоогоор Москвагийн телевизийн нэвтрүүлгүүдийг Останкины телевизийн цамхаг хангаж байна. Останкины цамхаг нь 1967 онд баригдасан. Тэр үед энэ нь хамгийн өндөр байгууламжинд ордог байсан төдийгүй, өндөр нь 540 метр юм.
Curiosity Ангараг гариг луу явагч тус гаригийн хөрсний сорьцод дүн шинжилгээ хийх үеэр ямар нэгэн маш сонин содон зүйлийг илрүүлсэн тухай эрдэмтэд мэдээлэв. Гэвч мэргэжилтнүүд чухам юуг олж илрүүлснийг мэдээлэхээс татгалзаж, бас дахин шалгах бодолтой байгаагаа мэдээлэв. Эрдэм шинжилгээний ажлын удирдагч Жон Гортцингерын хэлснээр авсан мэдээ баримт сэтгэл догдлуулсан хийгээд тэдгээр нь түүхийн сурах бичигт дурдагдаж мэднэ.
Оросын «Бриз-М» хурдасгах блок «Экостар-16» америкийн холбооны хиймэл дагуулыг зохих тойрог замд нь амжилттай гаргав. Хурдасгах блок, «Экостар-16» аппарат бүхий «Протон-М» зөөгч пуужинг өчигдөр орой Байконур сансрын хөлгийн буудлаас хөөргөв. Америкийн хиймэл дагуул алсын холбоо харилцааны үйлчилгээ үзүүлж, АНУ-ын нутаг дэвсгэр даяар телевизийн нэвтрүүлэг шууд явуулах боломж олгох юм.
Гаригууд ч бас “өнчирдөг” байна. Тэд түнэр харанхуй дунд ганцаараа тэнэж явдаг байна, учир нь тойрон эргэлдэх однууд ойр хавьд нь байдаггүй юм. Гавайн арлуудад байдаг хэт ягаан туяаны телескопын тусламжтайгаар европын одон орон судлаачид бараг л үзэгдэхгүй мэт ийм нэгэн гаригийг илэрүүлсэн байна. Энэ тэнэмэл гаригийг Чили улсын ууланд байдаг одон орны судлалын төвийнхөн илүү нарийн судалжээ.
Стратегийн зориулалттай пуужинт цэргийн авсаархан цогцолбор \СЗПЦ\ шинэ технологоор өөрийгөө нууцлана. Хөөргөгч төхөөрөг мэтээр өөрийгөө харуулж чадах инженерийн машин ирэх жил тус цэргийн зэвсэглэлд орох болно. Байрлалд байгаа пуужингийн цогцолборуудын хөдөлгөөнийг шинэ машинууд нууцлах чадвартай юм. Тэдгээр нь бодит мөрийг арилгаж хуурамч байрлал болон объектуудад очих хуурамч мөрийг бий болгох юм. СЗПЦ-ийн интернетийн блогт энэ машинуудын фото зургийг тавьсан байна.
Хятад улсаас хүрээлэн буй орчинд хяналт тавих, гай гамшгаас сэрэмжлэх хиймэл дагуулаа тойрог замд гаргав.Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн уламжласнаар хиймэл дагуулыг хойд Шаньси мужийн Тайюань сансрын хөлгийн буудлаас хөөргөв. Сансрын аппарат хятадын мөн ангилалын бүр 3 дахь хиймэл дагуул боллоо.
«Союз» жолоодлогот сансрын хөлгийн буулгах аппарат Казахстанд амжилттай буусан тухай Москва орчмын Нислэгийг удирдах төвийн тайлбарлагч мэдээллээ. Энэ төвөөс «Союз» буух ажиллагааг шууд нэвтрүүлэв. Оросын сансрын нисэгч Юрий Маленченко, НАСА агентлагийн телеелегч Санита Уилльямс, Японы JAXA сансрын агентлагийн сансрын нисэгч Акихико Хошиде нар ОУСС-аас дэлхийд буцаж ирэв. Тэд тойрог замд 126 хоног ажиллажээ.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Дөрөвдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2012
1
3
5
6
8
9
14
15
24
27