×
Шинжлэх ухаан,техник Арванхоёрдугаар сар 2011
Дэлхийн зэвсэглэлийн худалдааны судалгааны төвийн /ДЗХСТ/ үзэж байгаагаар Орос, Энэтхэгийн хоорондын цэргийн арилжаа  2011 оны цэргийн гэрээнүүдийн хамгийн эхний байранд явж байгаа аж. Москва Энэтхэгийн Тэнгисийн усан цэргийн хүчнийхэнд 10 жилийн хугацаатай “Нерпа” атомын усан дор явагч хөлөг онгоцыг шилжүүлсэн юм. Гэрээний нийт дүн 650 сая доллар.
“Меридиан” хиймэл дагуул осолдсон ч гэсэн Роскосмос америкийн холбооны “Глобалстар-2” 6 хиймэл дагуулыг 12-р сарын 28-нд хөөргөнө гэж тус байгууллага бямба гаригт мэдээлсэн байна.
Өнөөдөр Иран улс Ормузын хоолойн зүүн хэсгээс Адены булан хүртэл тэнгисийн цэргийн томоохон сургуулилт хийж эхлээд байна. “Велаят-90” нэртэй энэхүү сургуулилт нь 10 хоног үргэлжлэх аж. Сургуулилтанд цэргийн усны дээрх болон усан дор явагч онгоцнууд, нисэгчгүй онгоцнууд болон эргийн хамгаалалтын их бууны анги нэгтгэлүүд оролцож байгаа тухай Би-би-си уламжлав.
Орос-Казахстаны нанотехнологийн сан байгуулах эцсийн шатны  баримт бичигт гарын үсэг зурах ёслол өнөөдөр Астанад боллоо. Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев болон Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев нарын тохиролцооны дагуу  “хоёр улсын  шинэтгэлийн хөгжлийг хамтын ажиллагааг үргэлжлүүлэх “зорилгоор  тус сан байгуулагдав.
Дэлхийн хамгийн том коллайдерыг Япон улсад барих болно. Энэ нь цэнэглэгдсэн жижиг хэсгүүдийн хурдасгагч юм.Энэ тухай  өнөөдөр орон нутгийн ХМХ-үүд мэдээлжээ. Төсөл нь 10 тэрбум долларт үнэлэгдэж байна. Барилгын ажлыг 2020 оны дунд үеэр  дуусгахаар төлөвлөж байна.
 Microsoft үүсгэн байгуулагчдын нэг Пол Аллен сансарт хөөргөх болон ачаа зөөх хүчирхэг сансрын нисэгчгүй хөлөг байгуулахаар шийджээ.  Тэрээр сансарт  хиймэл дагуул хөөргөх  болон эрдэм шинжилгээний төхөөрөмжтэй пуужингуудыг  Олон улсын сансрын станцад   зориулан бүтээхээр төлөвлөж байгаа аж. Нисэгчгүй аврага хөлөг Boeing747 онгоцын зургаан хөдөлгүүртэй байх юм.  Түүний далавчны урт 117 метр аж.
Антарктидад норвегийн иргэн, дэлхийн нэрт тойрон аялагч, Өмнөд туйлд 100 жилийн өмнө аяласан Руаль Амундсены мөсөн   цээж баримлыг нээв. Өнөөдрийн 40 хэмийн хүйтэнд болсон арга хэмжээнд хэдэн зуун хүн цугларчээ. Тэдний дунд норвегийн ерөнхий сайд Йенса Столтенберг  байлаа.
Оросын  зүг чиг байрлалыг мэдээлэх ГЛОНАСС системийн тойргийн замын бүлэг бүрэн бүрэлдэхүүндээ хүрлээ. Дэлхийн гадаргууг 100 хувь зүг чиглэлийн дохиоллоор хангах  нийт 24 сансрын төхөөрөмжийг тойрог замд оруулжээ. Энэ тухай Интерфакс агентлагт Оросын БХЯ-ны  агаарын болон сансрын батлан хамгаалалтын  хэвлэлийн төлөөлөгч  хурандаа Золотухин мэдэгджээ.
Казахстаны Байконур сансарын буудлаас ням гаригт хөөрсөн оросын “Протон-М” пуужин тээгч израилийн “AMOS-5” холбооны хиймэл дагуул, оросын “Луч-5А” дахин дамжуулагч хиймэл дагуулуудыг  зорилгот сансарын тойрог замд гаргасан байна. Энэ удаагийн хөөргөлт  “Протон-М” пуужин тээгчийн энэ жилийн 9 дэх, бүх түүхийнх нь 372 удаагийнх болжээ. Гэрэл зураг
Анхны арилжааны ачааны хөлөг Олон улсын сансрын станцад /ОУСС/ хөөрөхөөр бэлтгэж байна.  АНУ ын сансрын  агентлагийн мэдээлснээр америкийн Dragon хөлөг  2-рс арын 7 нд Канаверал булангийн сансрын буудлаас  ОУУС хөөрөхөөр төлөвлөж байгаа аж.  Энэ бол туршилтын нислэг байх юм.
Арслан зааныг сэргээх дээр үеийн мөрөөдөлдөө хүрэх нэгэн  алхмыг эрдэмтэд хийгээд байна. Орос улсын  Якутын /Саха/ музейн  палеонтологчид болон японы генетикчид  Японы  Кинкийн  их сургуулийн профессор Акира Иританий удирдлаган дор  арслан зааныг хувилах ажлыг  хийж байна.
Орос улс 2011 оны эцсээр Индонезитэй Су-30 МК 2 сөнөөгч онгоц нийлүүлэх гэрээ байгуулахаар төлөвлөж байна. Энэ тухай өнөөдөр “Рособоронэкспорт” компаний дэд тэргүүн Виктор Комардин РИА Новости агентлагт өгсөн ярилцлагадаа тэмдэглэжээ. Тэрээр Малайзид болж байгаа “Лима-2011” олон улсын зэсвгийн үзэсгэлэн дээр оросын төлөөлөгчдийн тэргүүлж байгаа юм.
Орос-японы эрдэмтэд Саха улсын  Арслан зааны музейгээс Япон улсын Кинкийн их сургуульд зууны туршилт явуулахаар шийдээд байна. Тэд дараа жил сибирийн мөнх цэвдэгт амьдарч байсан арслан зааны яснаас  арслан зааныг хувилахаар шийджээ. Арслан зааны гуяны яснаас олдсон чөмөг нь тус амьтны генетикийн үндэс болох бөгөөд  түүхээс өмнөх үеийн амьтныг гаргаж авахаар тэд зорьж байна.
НАСА-гийн эрдэмтэд манай гаригийн нарны системийн цаана ус байж болохыг уламжилжээ. НАСА-гаас  мэдээлэхдээ, мэргэжилтнүүдийн сонирхож байгаа гариг нь  тойрог замын одон орон судлах  “Кеплер” төхөөрөмжийн туслалцаатайгаар эх дэлхийгээс 600 жилийн зайтай ус байж болохыг мэдээлжээ. Одон орон судлаачдын тооцоолсноор, дээрх гариг нь өөрийн одноосоо төдийлөн хол бус, төдийлөн ойрч бус  байгаа аж.
“Майкрософт” компанийг үндэслэн байгуулагч Билл Гейтс шинэ үеийн атомын реакторыг хамтран бүтээх хэлэлцээрийг Хятадын үндэсний цөмийн нэгдэлтэй хийж байна. “Саут Чайна морнинг пост” сонин өнөөдөр энэ тухай мэдээллээ. Цэвэр уранаар ажиллах чадвартай реакторын тухай ярьж байна.
Агаарын-сансрын батлан хамгаалах  /АСБХ/ цэргийн  командлалын байранд анхны харуулын цэргийн бүлэг өнөөдөр шинэ  албандаа орлоо гэж Интерфакс агентлаг уламжилжээ.  Орос улсад байгуулагдсан АСБХ цэрэг  нь ПДХС болон агаараас эсэргүүцэх хамгаалалтын асуудлыг шийдвэрлэхээр хариуцлагыг хүлээсэн “гэж АСБХ-ын командлагч дэслэгч-генерал Олег Остапенко командлалын байрны ээлжийн ахлах жижүүрийг илтгэсний дараа цохон тэмдэглэв.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Арванхоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2011
2
3
4
8
11
15
17
18
19
20
22
23
26
27
29
30
31