×
Шинжлэх ухаан,техник Аравдугаар сар 2011
   Хятадын «Шэньжоу-8» сансрын хөлөг бүхий «Их аян-2F» зөөгч пуужинг 11-р сарын 1-нд хөөргөнө. Синьхуа агентлагийн мэдээлснээр сансрын хөлөг Өвөр Монголын өөртөө засах орон дахь Зюцюань сансрын хөлгийн буудлаас хөөрөх юм.
“Сколково” бизнес-сургуулийн залуу эрдэмтэд, хувиараа үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзахдаа Д. Медведев Орос улс инновацд хөрөнгө оруулалтаараа дэлхийд эхний аравт багтлаа гэж хэллээ. ОУ энэ үзүүлэлтээрээ Итал, Канад улсуудыг гүйцэж, Их Британ, Франц улсуудтэй энэ зэрэгцэн дэлхийд 8-р байрт орлоо гэж тэр хэлсэн байна.
    ОУ тив алгасагч баллистик “Булава” пуужингийн туршилтын хөөргөлтийг амжилттай хийлээ. Цагаан тэнгисийн сав газарт байрлаж байгаа “Юрий Долгорукий” стратегийн атомын шумбагч хөлөг онгоцноос энэ хөөргөлтийг үйлдлээ гэж БХЯ мэдээлсэн байна. Энэ пуужин Камчаткын хойгийн Кура талбар дээрх байндаа амжилттай туссан ба энэ жилийн гурав дахь хөөргөлт нь юм.
  Оросын эрдэмтэд нэг сарын дотор элэгний С гепатитийг эдгээх инновацийн бэлдмэлийг зохиов. Одоогоос 20 гаруй жилийн өмнө шинэ бэлдмэлийг боловсруулж эхэлсэн байна. Одоо зөвшөөрлийн бичиг (патент) авсан хийгээд 2012 оноос худалдаж эхлэнэ.
   Тольяттогийн АвтоВАЗ завод цахилгаан хөдөлгүүртэй ELLADA машины туршилтын загварыг Москвад өчигдөр нээгдсэн “РоснанотехЭкспо” үзэсгэлэн дээр үзүүллээ. “Лада Калина” маркын машины суурин дээр цахилгаан хөдөлгүүртэй хоёр загварыг АвтоВАЗ бүтээсэн гэж авто заводын хэвлэлийн төв ИТАР-ТАСС агентлагт мэдээлсэн байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Аравдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2011
1
2
5
8
9
10
11
12
14
15
16
17
22
23
24
25
26
30