×
Шинжлэх ухаан,техник Есдүгээр сар 2011
    ОУ-ын БХЯ  нөөц нь хэт ихэссэн тул Калашниковын АК-74 автомат буунаас татгалзахаар шийдсэн байна. Жанжин штабын дарга Николай Макаровын хэлснээр манай улсад байгаа дайчлагын нөөц нь хэрэглээнээс 10 дахин их байгаа юм. ОУ-ын цэргийн агуулахуудад зөвлөлтийн үеэс хуримтлагдсан хэдэн сая нэгж автомат буу байгаа гэж шинжээчид үнэлэж байна.
    Оросын эрдэмтэн Григорий Перельманы нэг сая долларын шагнал шинжлэх ухааны дэвшилд тус дөхөм үзүүлнэ. Францын Пуанкаре хүрээлэнд энэ хөрөнгөөр залуу математикчдэд тусгай алба байгуулна. Оросын эрдэмтэн Григорий Перельман Пуанкаре таамаглалыг нотлосноороо төдийгүй ер бус зангаараа дэлхий даяар алдаршав. 2006 онд тэрээр дэлхийн математикийн дээд шагнал - Филдсийн медалийг хүлээж авахаас татгалзав.
Орос-украины «Зенит» пуужингаар европын «Atlantic Bird-7» хиймэл дагуулыг тойрог замд гаргав. Сансрын аппаратыг Номхон далай дахь экваторын «Одиссей» хөвөгч тавцангаас хөөргөсөн байна. Алсын холбоо харилцааны хиймэл дагуул бараг 5 тонн жинтэй бөгөөд 15 жил ажиллах ёстой. Үйл ажиллагаа нь Ойрхи Дорнод түүний дотор Персийн булангийн улсууд болон Хойд, Баруун-хойд Африкийг хамрана.
    Тагнуулын зориулалттай “Когаку-4” хиймэл дагуулыг амжилттай хөөргөлөө гэж өнөөдөр Япон улсын JAXA агаар сансарын агентлаг мэдэгдлээ. БНАСАУ-ын пуужингийн  хөтөлбөрийн хөгжлийг ажиглахын тулд Токио урьд нь ийм 3 хиймэл дагуул хөөргөсөн гэж РИА Новости агентлаг сануулаж байна. “Когаку-4” хиймэл дагуулын техникийн үзүүлэлт, орбитын параметрийн талаар мэдээлэхгүй байна.
    Оросын пуужин тээгч “Протон-М”, Казахстан улсын Байконурын сансарын буудлаас амжилттай хөөрлөө. ОХУ-ын БХЯ-ны албан ёсны төлөөлөгч Алексей Золотухин энэ тухай РИА Новости агентлагт мэдээлсэн байна. ОУ-ын БХЯ-ны сансарын аппараттай “Протон-М” пуужин тээгч лхагва гаригт москвагийн цагаар 02:47 минутад амжилттай хөөрсөн гэж тэр ярьсан байна. Пуужингийн хөөргөлт горимын дагуу явагдсан байна.
   Оросын эрдэмтэд ширээний лазерын коллайдерын ажиллаж байгаа загварыг зохион бүтээв. Хэтдээ энэ авсаархан багаж том андрон коллайдероос цэнэгт бөөмсийг илүү эрчимтэй хурдасгана.  Тус багажийг швейцарын том колайдероос илүү өргөн хэрэглэх бололтой. Оросын ШУА-ийн Лебедевийн нэрэмжит Физикийн хүрээлэнгээс ширээний коллайдер зохион бүтээхийг санаачилжээ. Төслийг хэрэгжүүлэхийн тулд Москвагийн УИС-ийн туршигчидтай хамтран лаборатори байгуулж, авсаархан хурдасгуурын загварыг бүтээжээ.
   Сибирийн Томск хотын эрдэмтэд түймрийг шилээр унтраах санал дэвшүүлэв. Гал унтраах үр дүнтэй шинэ хэрэгслийг Онцгой байдлын яамтай хамтран туршсан байна.
    Саяхан москва орчмын Жуковск хотод болж өнгөрсөн Агаар сансарын “МАКС-2011” үзэсгэлэн дээр үзүүлсэн “Луч” нэртэй нисгэгчгүй нисдэг аппарат шуугиан тарилаа. Түүнийг “Вега” концерн үзүүлсэн юм. Энэ нисгэгчгүй аппарат нь дунд зайн үйлчилгээнд хамрагдаж байгаа юм. Ингэснээр ОУ нисгэгчгүй нисэх хүчний зарчмын цоо шинэ чиглэлийг хөгжүүлж эхэллээ гэсэн үг.
    Хажуугаас нь харах юм бол энэ нь жирийн загас барихтай ижил юм. Завин дээрх хэдэн хүн нуурын гүнээс ямар нэгэн юмыг маш шаргуу татан гаргаж байна. Барьсан юмаа тэд маш сайн харж үзээд ямар нэг зүйлийг идэвхитэй хэлэлцэж байна. Харин завин дээр байгаа эрчүүд нь нуурын гүнээс ховор загас барьж байгаа загасчид биш биофизикийн хүрээлэнгийн эрдэмтэд юм.
   Оросын “Союз” хөлөг өгөгдсөн казахстаны тал нутагт  буулаа. Олон улсын сансрын станц /ОУСС/ дээр хагас жил гаран ажилласан 28-р экспедицийн гишүүд: оросын иргэн Андрей Борисенко, Александр Самокутяев, америкийн иргэн Рональд Гэран нар эх дэлхийдээ  буцаж ирэв. Одоо сансарт туршлагатай гурван нисгэгч ажиллаж байна.
    «Сколково» инновацийн төвийн ирээдүйн түншүүд барьж байгуулж байгаа Технопаркад ажлын байраа сонгон авч байна. Барилгын ажил 2013 оны сүүлч, 2014 оны эхээр дуусана. Ажлын байр төдийгүй эрдэм шинжилгээний ажил хийх туршилт-зохион бүтээгчдийн тоног төхөөрөмж бүхий лабораториуд «Сколково» технопаркад байх болно.
   Москвагийн  “Внуково” онгоцны буудалд Олон улсын “Jet Expo” ажил хэрэгч нислэгийн  үзэсгэлэн нээгдлээ. Энд нислэгийн үеээр бизнесийн тав тухтай яриа, хэлэлцээ явуулан,  амрах ч боломжтой юм. Тухайлбал, Францын “Аэробус” Airbus A-318  байна. Энэ онгоцыг өөрөөр “далавчит гэр” гэж нэрлэж болохоор аж.
  . Оросын сансрын нисгэгч Андрей Борисенко америкийн нисгэгч Майкл Фоссумд станцын удирдлагыг шилжүүллээ. Тэр одооноос олон улсын станцын багийг 11-р  сарын дунд үе хүртэл даргалах юм. Үүнтэй зэрэгцэн багийн дугаар өөрчлөгдөж, одооноос 28 биш, 29 дуугаартай болжээ. Сансрын тойрог замд Фоссумагийн хамт оросын сансрын нисгэгч Сергей Волков болон японы нисгэгч  Сатоси Фурукава нар үлдэх юм.
    Холбооны сансрын агентлагаас Холбооны сансрын хөтөлбөрт багтсан сансрын аппаратуудыг даатгах саналыг засгийн газарт хэлэлцүүлэхээр оруулж байна. «Прогресс» сансрын ачаа тээврийн  хөлөг бүхий «Союз-У» зөөгч пуужинг хөөргөх үеэр осол гарсаныг нийтээр мэднэ. Зөөгч пуужингийн 3 дахь угсрааны хөдөлгүүрийн техникийн гэмтлээс болж ачаа тээврийн хөлгийг алдав.
   Оросын нисгэгчтэй сансрын шинэ хөлгийг 2018 оноос туршиж эхэлнэ гэж Оросын пуужин-сансрын “Энергия”  корпорацын  ерөнхийлөгч Виталий Лапота мэдэгджээ. Шинэ сансрын хөлгийн загварыг Жуковскийд болсон Олон улсын сансрын салоны үзэсгэлэн дээр “Энергия” корпораци гаргаж тавьсан юм.  Шинэ хөлөг сансрын нисгэгчтэй болон нисгэгчгүй дэглэмийн үед асуудлыг шийдэж чадах юм.
   Одоо дэлхийд хэдэн аравхан тоо толгой үлдээд байгаа Алс дорнодын ирвэсүүд эрдэмтэн, экологчдын байнгын хяналтад байх болно. “Леопардовый” дархан цаазат газарт байдаг устаж үгүй болж байгаа энэ араатангуудад хиймэл дагуулын хүзүүвч зүүлээ. Дэлхий дээр үлдээд байгаа ирвэсүүд дотроос Алс Дорнодын ирвэсүүд хамгийн ховор нь юм. Энэ ирвэсүүд нь Алс Дорнодод үлдээд байгаа цорын ганц төрөл юм.
   Уралын Нижний Тагил хотноо Russian Expo Arms Олон улсын зэвсгийн VIII үзэсгэлэн нээгдлээ. Оросын болон гадаадын 300 гаруй байгууллагын цэргийн техникийн болон зэвсгийн шинэ  загваруудыг харуулжээ. Оролцогчид хээрийн туршилтын үеэр хуягт техникуудын хөдөлгөөн болон чанарыг үнэлэх боломжтой юм. Шилдэг технологийг ашигласан үзүүлэх буудлагууд нь илүү гайхал төрүүлэх болно.
    Мэдээлэл телекоммуникацийн технологт оросын эрдэмтэд хувьсгал хийнэ. Санкт-Петербургийн механик, оптик мэдээлэлийн технологийн их сургуулийн саяхан нээгдсэн лабораторт оптикийн чип бүтээх ажил өрнөж байна. Энэ чипийг бүтээснээр хүн төрлөхтөн үл үзэгдэгч болох боломжтой юм.Оптикийн компьютер бүтээх нь мэргэжилтнүүдийн гол зорилго юм.
   “Энергия” нэгдлийн зохион бүтээж байгаа сансарын жолоодлогот шинэ тээврийн хөлгийн туршилтыг ОУ 2018 онд эхлэнэ гэж Холбооны сансарын агентлагын орлогч дарга Виталий Давыдов Москвад сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгдлээ. Ирээдүйтэй жолоодлогт тээврийн системийг зохион байгуулах ажлыг өнөөдөр зогсоогоогүй байна гэж тэр тэмдэглээд: «Ирээдүйд дэвшилттэй төслүүд дээр нухацтай ажиллах ажлын хэсгүүдийг бид байгуулаад байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Есдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2011
2
3
4
6
10
11
12
14
17
22
24
27
28
30