Воронежийн химийн автоматикийн зохион бүтээх товчооныхон Д-0124 пуужингийн шинэ хөдөлгүүрийг амжилттай туршлаа. Энэхүү хөдөлгүүрийг оросын шинэ пуужин тээгч “Союз-2-1б” гуравдахь шатанд тоноглох бөгөөд ирэх 12-р сард ГЛОНАСС системд зориулсан сансрын аппараттай хамт хөөрөх юм. Энэ тухай Холбооны сансрын агентлагийн тэргүүн Владимир Поповкин Воронежэд сэтгүүлчдэд мэдэгдэл хийв.