×
Шинжлэх ухаан,техник Наймдугаар сар 2011
   Роскосмос тойргийн станцад байнгын амьдралтай экипажийн хөтөлбөрийг  ирээдүйд хааж магадагүй байна.Оросын сансрын агентлаг нь нисгэгчгүй тойргийн станцыг байгуулж, түүнийг эргэж байх  боломжтой хөтөлбөрт  шилжиж магадгүй гэж Роскосмосын дэд  тэргүүн өнөөдөр сэтгүүчдэд мэдэгджээ. Түүний ярьснаар сансрын жолоодлоготой нислэгийн ирээдүй тэр тусмаа станцуудыг эргэх боломжийг  Роскосмосын  ажлын хэсэг боловсруулж байна.
   Олон улсын сансрын станцын оролцогч түнш-орнуудын  хувьд “Прогресс-М-12”ачааны хөлгийн нислэг амжилтгүй болсон нь  100 сая долларын хохирол учруулах нь. Гол хохирлыг Орос улс өөртөө хүлээнэ гэж Интерфаксд Оросын сансрын салбараас мэдээлжээ. Хохирлын нийт дүнд  пуужин тээгчийн, хөлгийн болон хөөрөх үйлчилгээ, пуужингийн түлш, бусад  материалуудын  үнэ  өртөг оржээ.
Алтайн хязгаарт пүрэв гаригийн өглөө сансрын “Прогресс” хөлгийн хэлтэрхийг хайх эрлийн ажлыг сэргээлээ. Цаг агаар муудсан нь эрлийн ажлыг хүндрүүлж байна, тэнд хүчтэй бороотой байна. Сансрын хөлгийн хэлтэрхий Чойский дүүрэгт унажээ. Орон нутгийн иргэдийг нэвтрүүлэхгүйн тулд полицынхан периметрээр зогсон байна  гэж Интерфаксын мэдээнд дурьджээ.
   Олон улсын сансрын төв /ОУСТ/ Сколково-шинэтгэлийн хотод   бий болох юм.  Үүнтэй холбоотой гэрээг Жуковскийд болсон  Олон улсын агаар-сансрын үзэсгэлэнгийн үеэр үзэглэжээ. Олон улсын сансрын төвийг  барьж байгуулахад  Сколково сан, “Энергия” - Оросын пуужин-сансрын корпорац хамтран хөрөнгө оруулна.
“Саптура” шинэ, олон зорилгот бөгөөд ямарч радарт үл харагдах далбаат онгоцыг Энэтхэгийн тэнгисийн цэргийн хүчин ашиглаж эхэллээ. 2010 оны 4-р сараас эхлэн ашиглагдах болсон энэхүү онгоц нь ийм ангиллын хоёрдахь онгоц аж. Энэтхэгийн ТЦХ -ний бүрэлдэхүүн дэхь үндэсний зохион бүтээх товчоонд “стелс” технологиор боловсруулсан таван далбаат онгоц байх юм.
Орос улсад зохиогдсон МАКС-2011 олон улсын нисэх онгоцны үзэсгэлэн өнөөдөр ажлаа өндөрлөв. Урьдчилсан байдлаар тус үзэсгэлэнгийн үеэр байгуулсан гэрээ 10 тэрбум долларт хүрсэн нь, 2009 оны үзүүлэлтээс илүү байгаа аж. Өнгөрсөн жилүүдийн дээд амжилтыг унагажээ. МАКС-2011 үзэсгэлэнд 40 орны 800 гаруй пүүс компаниуд оролцжээ.
   Монгол улс армийн зэвсэглэлдээ Орос улсаас буудлагын зэвсэг худалдан авах болно. Саяхан БН Удмурт улсын нийслэл Ижевск хотод Монголын БХЯ-ны төлөөлөгчид зочилжээ. Ижевскэд Михаил Калашников амьдардаг. Тэр дэлхийд нэрд гарсан автоматыг зохион  бүтээсэн бөгөөд түүний нэрээр дэлхийн шилдэг автомат, винтовк, гарнотомёт, гар буу зэргийг нэрлэсэн байдаг.
   Нисэгчдийг лазерын дайралтаас найдвартай хамгаалах нүдний шилийг Оросын ерөнхий сайд Владимир Путинд Москва орчмын Жуковскийд болж байгаа олон улсын онгоцны үзэсгэлэн дээр танилцууллаа. Энэ шил лазерын туяанаас 96 % хамгааладаг ажээ. Сүүлийн үед оросын нисэгчдийг  лазераар сохлох оролдлого нилээд гарч байгаа юм. 2010 оны хоёрдугаар хагаст ийм тохиолдол  таван удаа гарсан бол, 2011 онд 45 тохиолдол бүртгэгджээ.
    Орос-энэтхэгийн хэт авианы “БраМос” пуужинг хэдэн зуугаар нь худалдан авах захиалгыг Энэтхэг улс Москва орчмын Жуковскийд болж буй Олон улсын онгоцны үзэсгэлэнгийн үеэр хийлээ гэж цэргийн үйлдвэрийн нэгдлийн тэргүүн Александр Леонов мэдэгджээ. “Энэтхэгийн түншүүдтэй гэрээний дүнгийн  тодорхой тоог зарлахгүй гэж тохиролцсон.
   Орос улсад дэлхийд нэртэй  агаарын давшилтаас  хамгаалах цогцолбор С-300-гийн үйлдвэрлэлийг зосгоов. 40 жилийн өмнө тэднийг цэргийн манаанд анх нийлүүлж байжээ. Өнгөрсөн зууны 90-ээд оны дунд үеэс энэхүү систем нь зөвхөн экспортод гарч байв. Одоо тэд 15 орны батлан хамгаалахын албанд зүтгэж байна.
   Хятад улс мягмар гаригт Тайюань сансрын буудлаас тэнгисийн “Хайян-2” пуужин тээгч хөөргөжээ.  “Хайян” пуужингийн цуврал нь усны бохирдолыг  хянах зорилготой бөгөөд тэнгисийн био нөөцийн дагуу  хянах болоод тэнгисийн бохирдолтыг илрүүлэх юм.
   Хэдхэн хоногийн өмнө Монгол улсын  нийслэл Улаанбаатар  хотноо дэлхийн монголч эрдэмтдийн Х их хурал  болж өндөрлөсөн билээ. Энэ хурал урьд өмнийн их хурлуудаас хамгийн олон төлөөлөгчтэй байсан юм. Дэлхийн 30 гаруй орны 400 эрдэмтэн мэргэд их хуралд хуран чуулсан юм. Тэрч бүү хэл бүр холын Африкаас тус их хуралд оролцсон.
   Өнөөдөр Москва орчмын Жуковский хотхонд Олон улсын сансрын болон агаарын хөлгийн “МАКС-2011" үзэсгэлэн 10 дахь удаагаа зохиогдож байна.  МАКС-2011 нь ерөнхий сайдууд оролцож байгаа тоогоороо ч  бүх дээд амжилтуудыг ардаа орхих юм. Энэ жил 200 гаруй  онгоц, нисдэг тэргүүд болон бусад төрлийн нисдэг төхөөрөмжүүд оролцож байна.
   Олон улсын МАКС-2011 онгоцны үзэсгэлэн Орос улсад мягмар гаригт нээгдлээ. Тус үзэсгэлэн нь Москва орчмын Жуковский хотод 8-р сарын 16-21 хооронд зохиогдоно. Арга хэмжээнд дэлхийн онгоцны шилдэг тэргүүний үйлдвэрлэгчид оролцоно.  Үзэсгэлэнгийн зохион байгуулагчид  үзэсгэлэнгийн үеэр 3 тэрбум долларын гэрээ хийхээр төлөвлөж байна гэж Интерфакс агентлаг уламжиллаа.
   Оны эцсээр 25 -30 компани шинэтгэлийн “Сколково” төвийн цөмийн салбарт оролцогч статус авна. Маш сонирхолтой төслүүд ирүүлсэн тэдний нэг хэсэг нь сангаас санхүүжилт авна.  Энэ тухай  “Оросын дуу хоолой” радиод цөмийн технологийн салбарын технологийн захирал Денис Ковалевич   ярилаа.
Воронежийн химийн автоматикийн зохион бүтээх товчооныхон Д-0124 пуужингийн шинэ хөдөлгүүрийг амжилттай туршлаа. Энэхүү хөдөлгүүрийг оросын шинэ пуужин тээгч “Союз-2-1б” гуравдахь шатанд тоноглох бөгөөд ирэх 12-р сард ГЛОНАСС системд зориулсан сансрын аппараттай хамт хөөрөх юм. Энэ тухай Холбооны сансрын агентлагийн тэргүүн Владимир Поповкин  Воронежэд сэтгүүлчдэд мэдэгдэл хийв.
   Хятадын радио инженерүүд цаг уурын сэрэмжлүүлэг дамжуулж байгаа суваг руу шууд шилжидэг хүлээн авагч бүтээжээ. Түүнчлэн, цаг уурчдын мэдээлж байх үед хаалттай байсан хүлээн авагч, автоматаар бие даан ажиллана. Шинэ бүтээлийг Хятадын алслагдсан мужуудад амьдардаг жишээ нь малчдад зориулжээ. Дээрх төхөөрөмж нь хот суурин газраас алслагдсан хүн амд  байгалийн сүйрлийн мэдээг уламжлахад зориулагджээ.
    Орос улсын Агаарын цэргийн хүчин  шинэ техник-сөнөөгч, байлдааны  нисдэг тэргүүдээр нилээд хэмжээгээр нэмэгдэнэ. 2020 он гэхэд 8-14 агаарын цэргийн  бааз шинээр бүрдэнэ.
Орос улсын ГЛОНАСС системийн  тусгай зориулалтын  хиймэл дагуул байгуулна.  Жишээ нь: тэр  гар утас ажилладаггүй газар нутагт    диспетчерт зорчигч тээврийг хянахад болон  жолоочид яаралтай тусламж хэрэгтэй үед тусгай дохио өгөхөд юм уу, хиймэл дагуулын туслалцаатайгаар алга болсон тээврийн хэрэгслийг хайхад хэрэглэгдэх юм.
   8-р сарын 16-нд Москва орчмын Жуковскийд нээгдэх Оросын лизингийн томоохон “Ильюшин финанс Ко” компаний “МАКС-2011” онгоцны салонд шинэ захиалгуудыг хүлээж байна. МАКС-д “Ильюшин финанс Ко”/ИФК/ нэг бус удаа оролцож байгаа юм. Энэ нь онгоц борлуулах зах зээл бөгөөд яваандаа урт хугацаагаар түрээслэгддэг.
   Өнөөдөр Улаанбаатарт  Дэлхийн монголчуудын Х их хурал ажлаа эхэллээ. Манай тусгай сурвалжлагч Ольга Павлович монголын нийслэлээс  дамжуулж байна:         Улаанбаатарын төв хэсэгт ер бусын сонин дүр зургийг харж болох байлаа.
“Сколково” дахь шинэтгэлийн төвд арилжаа, эрдэм шинжилгээний төслүүдийг ижил түвшинд боловсруулдаг юм. Тухайлбал, биоанагаах ухааны салбарын технологийн төслүүдийг богино болон урт хугацаагаар авч болно. Энэ тухай салбарын гүйцэтгэх захирал “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа ийн ярьсан юм: «Биоанагаах ухааны технологийн салбар нь үндсэн дөрвөн чиглэлээр судалгааныхаа ажлыг явуулдаг.
   Орос улсад зохион явагдах Олон улсын онгоцны “МАКС -2011” үзэсгэлэнд 800 компани оролцох ажээ.  Х дахь удаагаа зохиогдоа энэ үзэсгэлэн 8-р сарын 16-21 ний өдрүүдэд Москва орчмын Жуковскийд болно.  Энэ тухай тус арга хэмжээг зохион явуулагчдын нэг  ОАО “Авиасалон” компаний ерөнхий захирал  Владимир Борисов пүрэв гаригт мэдэгдлээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Наймдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2011
1
2
3
6
7
8
12
13
20
23
24
27
28
29
30