×
Шинжлэх ухаан,техник Долоодугаар сар 2011
   Япон улс Хятад улсын тэнгисийн цэргийн хүчний хөгжлийн  хөтөлбөртэй холбоотой мэдээллийг  илүүтэй сонирхож байна. Энэ тухай пүрэв гаригт Токиод болсон хэвлэлийн бага хурал дээр японы сайд нарын кабинетын ерөнхий нарийн бичгийн дарга Юкио Эдано мэдэгдэв. Эдано  Япон улс Хятад улсын Зэвсэгт хүчний шинэчлэлийг ажиглах болно гэж хэлжээ.
Израиль улс холын  зайны баллистик пуужин амдах ПДХ шинэ системийн туршилт хийлээ. Пүрэв гаригт Израилийн радиогийн мэдэлснээр, “Хец-3” систем нь дайсны онгоцыг орлуулж тавьсан байг амжилттай устгажээ. Цогцолборууд нь үй олноор устгах зэвсэгтэй  баллистик пуужингуудыг  газраас 100 км дээр агаарын болон  сансрын орон зайн дунд амдан устгах ажээ.
  Чингис хааны ач хүү Есүнхэйн шарилыг Өвөр Байгалийн хязгаарын Приаргуньский районд олсон гэж оросын археологчид үзэж байна. Нэрд гарсан Хархорин балгасаас холгүй олж илрүүлсэн шарил их жанжины хамаатных байж магадгүй гэж  эрдэмтэд үзэж байна. Алс Дорнодын холбооны их сургууль, Оросын ШУА-ийн Алс Дорнодын салбарын  археологийн хамтрасан экспедици тэнд ажиллаж байна.
   Японы одон орон судлаачид сансрын тойрогт замд нийт өнгөрүүлсэн хугацаагаараа гуравдугаар байранд оржээ.  Энгэ үзүүлэлтээрээ япончууд Орос, АНУын дараа орж байсан Германыг гүйцэд түрүүлжээ. 7-р сарын 24-ний байдлаар Японы одон орон судлаачид нийт 494 хоногийг сансарт өнгөрүүлжээ. Энэ тухай сансар судлалын JAXA  агентлаг мэдээлжээ.
  Хятад улс хурдан нейтроны тогоог туршилтаар ашиглах болсон  тухайгаа зарлажээ. Тогоог эрчимхүчний сүлжээнд холбож  өнөөдөр орон нутгийн цагаар 10 цагт амжилттай залгалаа. Энэхүү тогоог ашиглалтанд оруулсан явдал нь тус улсын цөмийн эрчим хүчний хөгжилд чухал ач холбогдолтой юм гэж Синьхуа агнетлаг мэдээлжээ.
   Америкийн олон удаа ашиглагдах сансрын шаттл  “Атлантис”  хөлөг  нь дөрвөн одон орон судлаачийн хамт 13 хоногийн нислэгээ амжилттай дуусгав. Энэ тухай Үндэсний  сансар судлалын  агентлаг мэдэллээ. Энэ бол  “Атлантис"-ийн сансрын хамгийн сүүлийн нисэлэг байв.
    «Спейс шаттл» хөтөлбөрийг тегсгех «Атлантис» сансрын хөлөг өнөөдөр Олон улсын сансрын станцаас салаж, дэлхий рүү зүглэсэн тухай америкийн НАСА агаар сансрын агентлаг мэдээллээ. Энэ сансрын хөлөг 7-р сарын 21-нд Флоридад бууна. Хөлгийн багийн дөрвөн гишүүн станцад 7-р сарын 10-аас хойш байсан.
   Оросын квантын төв «Сколково» инновацийн хотхоны анхны түншийн нэг боллоо. Тус төв улс орноо ХХ  зуунд хөгжүүлэх технологийн суурь тавих зорилттой. Квантын технологи өнгөрсөн зууны сүүлээр бий болсон компьютерийн адил үр нөлөө соёл иргэншилд үзүүлнэ гэж эрдэмтэд үзэж байна. Квантын физикийн нээлтүүд дэлхий ба түүний эдийн засагт удаа дараа эргэлт гаргасан билээ.
   Орос улс АЦС-ын шинэ төрлийг барьж байгуулахад бэлэн боллоо. Эхний эрчим блок нь хар тугалга-ягаанжингийн дулаан тээгчтэй хурдан нейтронууд нь Улъяновск мужид суурьлуулахад бэлэн болоод байна. Хурдан нейтронтой тогоонууд нь хамгийн аюулгүйд тооцогддог ажээ. Хурдан нйтеронуудыг ашигласан  туршилтын төхөөрөмжүүд нь  өнгөрсөн зууны 50-иад онд бий болсон бөгөөд хөрөнгө санхүүгийн асуудлаас болоод төсөл нь зогссон юм.
Америкийн эрдэм шинжилгээний Dawn зонд Нарны системийн хэр хэмжээгээрээ хоёрт орох Веста жижиг гарагийн тойрог замд амжилттай гарав. Dawn Ангараг,Бархасвадь  гарагуудын хооронд орших жижиг гарагуудын гол бусийн анхны хиймэл дагуул болсон. Энэ зонд 2025 онд жииг гараг руу хийх сансрын нисэгчдийн нислэгт чухал мэдээ баримтыг цуглуулна. Хожим Dawn 2015 онд Церерт хүрнэ.
   Германы алдарт  агаарын “Люфтганза” компани дэлхийд анх удаа био түлш хэрэглэж эхэлсэн тухайгаа зарлав.  Шинэ түлшээр анх Гамбург-Франкфуртын чиглэлд нисэх “Эрбас “ А-321 онгоцыг цэнэглжээ. "Люфтганза"-гийн тусгай мэдээлэл баасан гаригт лондонд таржээ.
  Оросын  пуужин-сансрын  «Энерги»  корпораци хиймэл дагуулыг тойрог замд засварлах сансрын хөлөг бүтээж байна. Түүнчлэн мөн сансрын хөлөг дэлхий орчмын тойрог замыг хэрэглэж дууссан аппарат ба сансрын хог гэгчээс цэвэрлэх юм. 2015 онд шинэ сансрын хөлгийг «Восточный» сансрын хөлгийн буудлаас нисгэгчгүй дэглэмээр хөөргөнө.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Долоодугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2011
1
2
3
4
5
8
16
20
22
23
24
27
29
30
31