×
Шинжлэх ухаан,техник Зургаадугаар сар 2011
    2011 оны эцэс хүртэл тойргийн замын  ГЛОНАСС бүлэглэлийн бүрэлдэхүүнд багтдаг бүх хиймэл дагуулын до 24 хүрэх ажээ.  Үүний дараа энэхүү систем нь бүх дэлхийг эзэмдэх гэнэ. Энэ тухай Орос улсын ЕС Владимир Путин 2012-2014 оны улсын төсвийг бүрдүүлэх хуралдаан дээр мэдэгдлээ. Одоо оросын хиймэл дагуулын системийн чиглүүлэгчээр 23 хиймэл дагуул ажиллаж байна.
Оросын “Сколково” сан инновацийн үйл ажиллагааны хүрээнд дэлхийн компьютерийн аврага компани IBM-тэй хамтран ажиллах боллоо. Санкт-Петербургийн Олон улсын эдийн засгийн форумын үеэр харилцан ойлголцолын тунхаг бичигт гарын үсэг зурсан байна. IBM компанийн 150 хүний бүрэлдхүүнтэй боловсруулалт, судалгааны төвийг байгуулна гэж энэ баримт бичигт заасан байна.
Өнөөдер Оросын шинэ «Сухой Супержет» нисэх онгоц байнгын анхны нислэг хийж,  Олон улсын эдийн засгийн форумд оролцох сайд нарыг Москвагаас Санкт -Петербургад хүргэв. Нислэг 1 цаг гаруйхан үргэлжлэв. Дэд ерөнхий сайд Сергей Иванов, эдийн засгийн хөгжлийн сайд Эльвира Набиуллин нар  анхны зорчигчдын дотор байна. Шинэ онгоц бус нутгийн хооронд ачаа зорчигчдийг тээвэрлэх юм.
  Сансрын “Союз ТМА-02М” хөлөг Олон улсын сансрын станцтай залгагдлаа. Энэ тухай Москва орчимд байрладаг Нислэгийн төвийг удирдах газраас мэдээллээ.   6-р сарын 8-нд Байконуураас хөөрсөн энэхүү хөлөг оросын сансрын нисгэгч Сергей Волков, японы иргэн Сатоси Фурукава болон америкийн иргэн Майкл Фосуума нарыг тойрог замд хүргэв.
  Оросын эрдэмтэд  Арктикийн хамгаалвал зохих тэнгис, эрэг хавийн нутгийг газрын зураг дээр тэмдэглэв. Гараг дэлхийн хойд бүс нутгийн биологийн  төрөл зүйлийн  Атлас Орос улсад бий боллоо. Хэвлэл ан амьтан, ургамал, тэдний нутагшсан болон тархсан газрын 20 гаруй зураг агуулж байна.
    Орос улсын сансрын “Союз” хөлөг өнгөрсөн шөнө Олон улсын сансрын станцыг зорилоо. Түүний бүхээгт Сергей Волков, НАСА-гийн одон орон судлаач Майкл Фоссум болон японы сансрын агентлагийн одон орон судлаач Сатоси Фурукава нар байна. Энэ баг Олон улсын сансрын станцад/ОУСС/  11-р сарын дунд үе хүртэл ажиллаах болно.
Орос улсын “Союз-ТМА” сансрын  хөлөг   Байконураас Олон улсын сансрын станц руу хөөрлөө.   Роскосмос мэдээлснээр уг төхөөрөмж тооцоолж байснаар  тойрог замд орсон байна.
Өмнөд Солонгос улсын Кёнсан-Пухто зүүн мужийн Ёнчхон нисэх онгоцны баазд  анхны эх орны ТА-50 сөнөөгч онгоцыг үзүүллээ. Энэ сөнөөгч онгоцыг “Голден игл” Т-50 сургууль-байлдааны дуунаас хурдан тийрэлтэт онгоцны бааз дээр зохион бүтээсэн юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Зургаадугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2011
1
3
4
5
6
7
11
12
13
14
15
17
19
20
22
23
24
25
27
28
30