×
Шинжлэх ухаан,техник 3 Гуравдугаар сарын 2011
Парис хотноо  “Сколково” сан Францын эрчим хүчний “Astom” болон Европын аэросансар,  хамгаалалтын концерн  EADS хооронд хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурсан баримт бичиг нь Орос-Франц хоёрын хамтын ажиллагааны  баялаг түүхийн үргэлжлэл юм.
Орос улс «Дозор-100» нисэгчгүй нисдэг цоо шинэ загварын аппаратаа  Москвад «Олон зорилтот нисэгчгүй цогцолбор» үзэсгэлэнд дэлгэн тавьжээ. Франц, Швед, Грек, Их Британи, Испанийн компаниуд үзэсгэлэнд оролцов. ХХ1 зуунд нисэгчгүй багаж хэрэглэх хүрээ нэлээд өргөжинэ гэж шинжээчид таамаглаж байна.Эдүгээ цэргийнхэн ийм аппаратыг тагнан турших ажиллагаандаа хэрэглэж байна.
Франц улсад   “Сколково” төслийг ихэд сонирхож байна гэж Оросын засгийн газрын шадар сайд Александр Жуков мэдэгдэв. Тэрээр Парисд европын ЕАДС концерн болон  оросын шинэтгэлийн төв “Альстом”ын хооронд хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын үеэр үг хэлэхдээ ийнхүү тэмдэглэв.
Орос улсын санал болгож буй олон улсын аэросансарын систем нь дэлхийн хэмжээнд  улс орнуудыг  болон  олон улсын хамтын нийгэмлэгт тулгарч болох аймшигт сүйрлээс сэргийлэх ач холбогдолтой юм. Энэ төслийг 11 орон сонирхоод байна.
Орос улсад хоёр дахь загварын тав дахь үеийн  сөнөөгч  онгоцыг амжиллтай туршлаа. Комсомольск –на-Амуре хотын /ОХУ-ын Алс-Дорнод/ онгоцны талбайгаас хөөрч агаарт 2  цаг орчим  байсан аж.  Онгоцны туршин-нисэгч Сергей Богданы мэдээлсэнээр онгоцны бүх  систем  сайн ажилласан байна. “Стелс” технологийн шинэ систем нь эсрэг талын радарт үл харагдадаг байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Гуравдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2011
1
4
5
8
9
10
12
14
15
19
20
21
22
26
27
28
30