×
Шинжлэх ухаан,техник Гуравдугаар сар 2011
1981 оны 3-р сарын 22-нд Монгол улс сансарт нисгэгчээ илгээсэн дэлхийн арав дахь орон болсон юм. Сансарын  “Союз-39” хөлгийн бүрэлдэхүүнд: багийн ахлагч Владимир Жанибеков  болон сансарын нисгэгч,  судлаач   Жүгдэрдэмидийн Гүррагчаа.
Оросын «Союз» сансрын хөлгөөр америкийн сансрын нисгэгчдийг наанадаж 2016 он хүртэл Олон улсын сансрын станцад тээвэрлэнэ. Америкийн Space shuttle хөтөлбөрийг бүрэн зогсоонтой холбогдуулан ийм шийдвэр  гаргажээ. Ингээд дан оросын хүчээр Олон улсын сансрын станцын багийн гишүүдийг сэлгэнэ.
“Сансарт ниснэ гэдэг бол тийм нэг  амар зүйл биш. Түүнийг юутай ч зүйрлэхийн аргагүй. Пуужин манай хөлөг онгоцыг хөөргөн сансарын тойрог замд авчирж хөдөлгүүрүүд ажиллахад  Монголын бүх агт морьдыг нэгэн зэрэг тавьсан ч манай сансарын уудамд юу ч болохгүй тийм их чимээ гардаг.” Ийнхүү анх сансарт ниссэн тухайгаа монголын анхны сансарын нисгэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа тэмдэглэн үлдээжээ.
Санкт-Петербург хотын зүрх судасны эмч нар эрүүл зүрхний нууцыг нээлээ. Бүх зүйл маш энгийн байна, хамгийн гол нь хүн эрүүл ёсоор амьдарч өөдрөг үзэлтэй байх ёстой юм байна. Баяр баясгалантай, гомддоггүй хүмүүс зүрх судасны өвчнөөр хоёр дахин бага өвддөг байна. Алмазовын нэрэмжит зүрх судас, цус, эндокринологийн холбооны төвийн мэргэжилтнүүд ийм дүгнэлтэд хүрсэн байна.
Оросын дөрвөн сансарын нисгэгч,  америкийн  хоёр одон орон судлаачдыг өнөөдөр Олон улсын  сансарын станцд ажиллах багийн үндсэн болон орлох гишүүнээр баталлаа. Гагарины нэрээр нэрлэсэн “Союз ТМА-21” хөлгийг  3-р сарын 30 ны өдөр Байконураас хөөргөх юм. Нислэгийг сансарт анх хүн ниссэний хагас зуун жилийн түүхт ойд зориулж байгаа аж.
 «Эртний тээрмийн дэргэд» гэдэг олон улсын наадам дэлхийн хойд нутгийн эртний тээрэм хадгалагсдан Архангельс мужийн эртний Кимжа с үү ринд болно.
Сар гаригийг эзэмших оросын хөтөлбөр тодорхой агуулагаар баяжлаа. Энэ зууны 20-иод онд Дэлхийн дагуул руу нислэг үйлдэх асуудлыг Роскосмост одоо хэлэлцэж байна. Харин 30-аад онд судалгааны бааз байгуулах болно. Саяхан Сарны туйлын ойролцоо мөс хэлбэртэй усны нөөц илэрүүлсний дараа сарны сэдэв гойд сонирхол татах боллоо. Байдлыг судлахын тулд тийшээгээ оросын автоматжуулсан төхөөрөгийг хөөргөнө.
Хоёр багийн гишүүд Оддын хотхонд шалгалтын сургууль хийж байна. Нэгэн нь энэ сарын шувтаргаар «Союз» сансрын хөлгөөр Олон улсын сансрын станцад очиж, тэнд хагас жил ажиллана. Тус багийн гишүүд маш хариуцлагатай үүрэг гүйцэтгэнэ. Юрий Гагарины нислэгийн 50 жилийн ойтой холбогдон сансрын сэдэв нийтийн анхаарлын төвд байх болно.
Парис хотноо  “Сколково” сан Францын эрчим хүчний “Astom” болон Европын аэросансар,  хамгаалалтын концерн  EADS хооронд хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурсан баримт бичиг нь Орос-Франц хоёрын хамтын ажиллагааны  баялаг түүхийн үргэлжлэл юм.
Орос улс «Дозор-100» нисэгчгүй нисдэг цоо шинэ загварын аппаратаа  Москвад «Олон зорилтот нисэгчгүй цогцолбор» үзэсгэлэнд дэлгэн тавьжээ. Франц, Швед, Грек, Их Британи, Испанийн компаниуд үзэсгэлэнд оролцов. ХХ1 зуунд нисэгчгүй багаж хэрэглэх хүрээ нэлээд өргөжинэ гэж шинжээчид таамаглаж байна.Эдүгээ цэргийнхэн ийм аппаратыг тагнан турших ажиллагаандаа хэрэглэж байна.
Франц улсад   “Сколково” төслийг ихэд сонирхож байна гэж Оросын засгийн газрын шадар сайд Александр Жуков мэдэгдэв. Тэрээр Парисд европын ЕАДС концерн болон  оросын шинэтгэлийн төв “Альстом”ын хооронд хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын үеэр үг хэлэхдээ ийнхүү тэмдэглэв.
Орос улсын санал болгож буй олон улсын аэросансарын систем нь дэлхийн хэмжээнд  улс орнуудыг  болон  олон улсын хамтын нийгэмлэгт тулгарч болох аймшигт сүйрлээс сэргийлэх ач холбогдолтой юм. Энэ төслийг 11 орон сонирхоод байна.
Орос улсад хоёр дахь загварын тав дахь үеийн  сөнөөгч  онгоцыг амжиллтай туршлаа. Комсомольск –на-Амуре хотын /ОХУ-ын Алс-Дорнод/ онгоцны талбайгаас хөөрч агаарт 2  цаг орчим  байсан аж.  Онгоцны туршин-нисэгч Сергей Богданы мэдээлсэнээр онгоцны бүх  систем  сайн ажилласан байна. “Стелс” технологийн шинэ систем нь эсрэг талын радарт үл харагдадаг байна.
Москва орчмын Наукоград Сколково хотхонд биологийн цуглуулга хадгалах төв байгуулагдлаа. Ийм санаачлагыг ОХУ-ын Олон нийтийн танхим   гаргажээ.Тэд Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведевт бичсэн захидалд: Орос улс нь ургамалын  болон бичил биетний генетикийн банкаар  дэлхийд тавдугаар байр эзэлдэг. Оросын салангад цуглуулгуудын ихэнх нь хяналт, санхүүжилтээс болоод сүйрлийн ирмэгт ирээд байгаа юм.
Оросын эрдэмтэд Нарны системийг 2050 он хүртэл эзэмших  гурван хөтөлбөрийг эх орныхоо сансар сулдлалын ойд зориулан боловсруулсан тухай Оросын сансрын агентлагийн тэргүүн Анатолий Перминов «Оросын дуу хоолой» радио ярилцлага өгөхдөө мэдээлэв. Эрдэмтэдийн санаачилсан сансрын уудмыг эзэмших хөтөлбөрүүд цар хүрээгээрээ ч, өртгөөрөө  ч ялгаатай байна.
Орос Улсад сансарын үйл ажиллагааны 2035 он хүртэлх хөтөлбөрийг боловсруулж дууслаа. Тэрээр Сар, Марс болон бусад холын гаригуудын шинжилгээ-судлагааг харуулах юм гэж “Роскосмосын” тэргүүн Анатолий Перминов “Оросын дуу хоолойд” өгсөн ярилцлагадаа тэмдэглэв. Тэрээр хамгийн сонирхол татаж буй төслөөр Марс руу  хийх   сансарын нисгэгчдийн нислэгийг нэрлэв.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Гуравдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2011
1
4
5
8
9
10
12
14
15
19
20
21
22
26
27
28
30