×
Шинжлэх ухаан,техник Хоёрдугаар сар 2011
Хиймэл дагуулийн “ГЛОНАСС” системийн холбоо Владивосток хотын тээвэрт ажиллаж эхэллээ. Уг төхөөрөмжийг тус хотын 80 орчим автобус, троллейбус, трамвай болон арилжааны тээвэр хийдэг хэдэн арван машинуудад байрлуулжээ.  ГЛОНАСС системийг нэвтрүүлсэнээр диспетчерүүд хөдөлгөөний график, хурдны дэглэм болон түлшний зарцуулалтыг хянах боломжтой болж байгаа юм. Тээврийн шинэчлэлийн дараагийн шатны ажил бол зорчигчдын тасалбарыг цахим системд оруулдах явдал аж.
Хүнсний аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэх болон шинэ вакцин бий болгохын тулд Олон улсын биотехнологийн төв байгуулах нь зүйтэй юм гэсэн санааг   Оросын  ШУА-ийн Сибирийн салбарын  Физиологи- биохимийн хүрээлэнгээс дэвшүүлээд байна.  Төвд, Орос, Монгол, Хятад болон Япон улсын эрдэмтэд ажиллана.
Орос Улсад Нарны аймгийг судлах сансарын аппаратыг зохион бүтээж байна. Ингэснээр оддын зураг авалт нь  гайхалтай өндөр хэмжээнд  явагдах боломжтой юм. Уг төсөл нь “Сансарын суурь судалгаанд зориулсан сансарын бага оворын төхөөрөмжүүд” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байна.
ГЛОНАСС системийг Арктикад туршиж байна. Оросын эргээс Хойд туйлыг далайн хөвөгч мөсөөр дамжин Канадын эрэг хавийн нутагт хүрэх  «Туйлын цагариг» экспедицийн үйл ажиллагааны явцад түүнийг турших юм. Оросын газар зүйн нийгэмлэгийн далбаа бүхий дэлхийг тойрох аялал  Хойд Газрын Дунд олтригт эхлэнэ.
Орос Улсын “Яндекс” болон “Касперскийн Лаборатор” хоёр компани нь АНУ-ын Fast Company сэтгүүлийн хийсэн судалгаагаар дэлхийн шинэтгэлийн компаниудын “ТОП-50” багтжээ. “Яндекс” Оросын хайлтын компани рейтингийн  26-д оржээ. Сэтгүүлийн төлөөлөгчдийн тайлбарлаж буйгаар , Яндекс нь дэлхийд нэртэй “Google”тэй өрсөлдөхүйд төдийлөн олон бус компаниудын нэг юм.
2-р сарын 17-нд москвагийн тэнгэрт туршисан пуужингийн буудлага үүнийг баталлаа. Онцгой гипердууны хурдтай  буюу секундэд 550 метрийн зайд хурдлах байг тус техник төвөггүй устгажээ. Цаашид шинэ техникийг шалгах явцад буудлагын үеэр дуунаас хурдан болон баллистик байг тус тус  тавьж байх юм.
”Сколково” шинэтгэлийн төв нь швейцарийн “Технопарк Цюрих"-ийн” шинжээчидтэй хамтран  ажиллана. Ингэснээр 30 гаруй компанийг нэгтгэсэн сколковын төсөл техникийн хөгжлийн хөрөнгө оруулалтын зах зээлийн тэргүүлэгчдын нэгтэй түншлэхээр боллоо. Швейцарийн мэргэжилтнүүд шинэ технологийг нэвтрүүлэх арилжааны системийг байгуулахаар зорьж байна.  АНУ, Израиль болон бусад орнуудын шилдэг технологитой танилцсаны үр дүнд Цюрихийн энэ загвар шалгарчээ.
Новосибирскийн эрдэмтэд зорчигчдод үзлэг хийж, тэсрэх бодис, сэжигтэй  эд зүйлийг агшин  зуур олж илрүүлэх сканер зохион бүтээжээ. Шинэ төхөөрөмж Новосибирскийн Толмачёво олон улсын нисэх онгоцны буудал, Санкт- Петербургийн Пулковод ажиллаж байгаа бөгөөд олон улсын зах зээлд эрэлт хэрэгцээтэй байна.
НАСА нарны аймгийн  нүсэр том хоёр  идэвхжилтийг бүртгэн авчээ. Тэдгээр нь оддын байршилд нэг хоногийн зайтай болж өнгөрчээ. Хоёр дахь нилээд хүчтэй гялбаа нь 2-р сарын 14 ны үдэш болсон бөгөөд хүчтэй гал гадагш хаясан аж.
Ангараг гараг руу нислэг хийх туршилтад оролцогчид өчигдөр хамгийн гол ажиллагааг сургуулилж,  Ангараг гараг дээр анх удаа гарав. Тэд нийт гурван удаа гарах ёстой. Оросын ШУА-ийн  Москвагийн анагаах ухаан-биологийн хүрээлэнд хийж буй «Ангараг 500» туршилтын мөн хэсэг Москва орчмын нислэгийг удирдах төв дахь том дэлгэцнээ тусгагдсан хийгээд 200 сэтгүүлч түүнийг ажиглав.
  Энэ долоо хоногт Орос улсад сансрын жолоодлогот нислэгийг анх үндэслэн байгуулсан эрдэмтний нэг академич Мстислав Келдышын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэжээ. Гоц авъяастай математикч, баллистик энэ эрдэмтэн дэлхийн анхны хиймэл дагуул, Юрий Гагарины ниссэн сансрын хөлөг болон харь гаригт ниссэн автомат станцуудын тойрог зам, тийрэлтэт хүчийг тооцоолон гаргасан юм.
Ангараг гариг руу хийх нислэгийг дууриалгасан туршилтад оролцогчид гариг дээр  буух ажиллагааг өдөө сургуулилж байна. «Ангараг-500» туршилтын шинэ үе өнөөдөр Москвагийн Анагаах ухаан-биологийн хүрээлэнд эхлэнэ. Туршилтад оролцогчдыг хоёр хэсэгт хуваана.  Орос, Итали, Хятадын төлөөлөгчид буух модульд шилжисний дараа түүнийг салгах юм.
АНУ, Францын залуу астрономчид радио телескопоос харь гаригийн соёл иргэншилд илгээж буй илгээлтэд зориулж нийтлэг код хэл боловсруулахыг санал болгожээ. Энэ нь бидний илгээж буй дохио хүлээн авагчдад хүрвэл түүнийг ойлгох боломжийг дээшлүүлэх болно гэж тэд үзэж байна. Харь гаригийн ертөнцөд бидний илгээж буй дохионууд улам бүр ойлголт муутай болоод байна хэмээн зохиогчид  нь үзэж байна.
Сар хичнээн их нууцыг хадгалж байна вэ? гэсэн асуултад эрдэмтэд одоогоор  нэг ижил утгаар хариулахгүй байна. Гэвч мөн гараг дээр ус байгааг лавтай мэднэ. Сарны гадрагыг  нарийн судлах ЛЕНД сансрын  нейтронон багажийг зохион бүтээсэн оросын залуу  эрдэмтэн Максим Макроусов, Антон Санин нар  үүнийг нотлов.
 Оросын шинжлэх ухааны хамтын нийгэмлэг ерөнхийлөгчийн зарлигаар 1999 онд  тогтоосон мэргэжлийн баяр - Оросын Шинжлэх ухааны өдрийг өнөөдер тэмдэглэж байна. 1 Пётр эзэн хааны зарлигаар Петербургийн Шинжлэх ухааны академийг 1724 оны 2-р сарын 8-нд байгуулсан аж.
Наадмыг зохион байгуулж буй ОХУ-ын боловсролын яам, Москвагийн УИС  Шинжлэх ухааны форумын арга хэмжээнүүдийг  улс даяар 10-р сар хүртэл үргэлжлүүлэхээр төлөвлөжээ. ШУ-ны наадам дэлхийн олон оронд явагддаг. Их Британи мөн наадмын уламжлалын эхлэл тавьсан.
Ирэх хичээлийн жилд монголын оюутнууд сибирийн Омск хотын их дээд сургуулиудад суралцах буюу дадлага хийхээр ирж болзошгүй. Одоо Омскийн захирлуудын зөвлөл Монгол улсад зохион явуулах Омскын их дээд сургуулийн өдрүүдийг бэлтгэж байна. Зөвлөлийн болон Омскийн худалдаа - аж үйлдвэрийн танхимын хамтрасан тусгай хуралдааныг түүнд зориулжээ.
Орос улс Ангараг гараг руу  жолоодлогот нислэг хийхэд хэрэглэх хэт хунд пуужин  ба  сансрын хөлгийн үзэл баримтлалыг боловсруулав. Дөрвөн хүнтэй  баг Ангараг гараг руу 25 жилийн дараа нислэг хийнэ гэж Хруничевын нэрэмжит улсын сансрын үйлдвэрлэл-эрдэм шинжилгээний төвийнхөн үзэж байна.
Цаг уурын  байдлыг урьдчилан мэдээлэх амьтан удахгүй москвагийн нэгэн цэцэрлэгт хүрээлэнд суурьшана. Экологчид энэ ер бусын үүргийг биелүүлэхэд цаг уурын байдлаас биеий нь байдал ихээхэн шалтгаалдаг амьтныг сонгож авна. «Тарваганы нэг өдөр» гэдэг америкийн киног сая сая үзэгч мэднэ. Телевизийн сэтгүүлч  АНУ-ын гол Фил гэдэг тарваганы аьдралыг  ажиглахаар Пенсильванийн багахан  хотод очжээ.
Ирээдүйд сансрын жуулчид оросын «Союз»  хөлгөөр  Сар руу нисч чадна гэж Оросын сансрын агентлагийн жолоодлогот хөтөлбөрийн удирдагч Алексей Краснов  мэдээллээ. Жуулчид Сарыг «Союз» сансрын хөлгөөр тойрон нисч дэлхийд буцах төслийг  техникийн талаар хэрэгжүүлж болно гэж тэрээр үзэж байна.
«Сар-9» гараг хоорондын автомат станц одоогоос 45 жилийн тэртээ дэлхийд анх удаа Сарны гадраг дээр Шуурган далай орчимд зөөлөн бууж, Сарны анхны гэрэл зургуудыг уламжиласан билээ. Тэгснээр Дэлхийн дагуулыг судлах хүрээнд ахиц дэвшил гарсан нь эргэлзээгүй.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28
Хоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2011
1
6
9
11
14
17
20
22
23
26
27