×
Шинжлэх ухаан,техник 2011
Дэлхийн зэвсэглэлийн худалдааны судалгааны төвийн /ДЗХСТ/ үзэж байгаагаар Орос, Энэтхэгийн хоорондын цэргийн арилжаа  2011 оны цэргийн гэрээнүүдийн хамгийн эхний байранд явж байгаа аж. Москва Энэтхэгийн Тэнгисийн усан цэргийн хүчнийхэнд 10 жилийн хугацаатай “Нерпа” атомын усан дор явагч хөлөг онгоцыг шилжүүлсэн юм. Гэрээний нийт дүн 650 сая доллар.
“Меридиан” хиймэл дагуул осолдсон ч гэсэн Роскосмос америкийн холбооны “Глобалстар-2” 6 хиймэл дагуулыг 12-р сарын 28-нд хөөргөнө гэж тус байгууллага бямба гаригт мэдээлсэн байна.
Өнөөдөр Иран улс Ормузын хоолойн зүүн хэсгээс Адены булан хүртэл тэнгисийн цэргийн томоохон сургуулилт хийж эхлээд байна. “Велаят-90” нэртэй энэхүү сургуулилт нь 10 хоног үргэлжлэх аж. Сургуулилтанд цэргийн усны дээрх болон усан дор явагч онгоцнууд, нисэгчгүй онгоцнууд болон эргийн хамгаалалтын их бууны анги нэгтгэлүүд оролцож байгаа тухай Би-би-си уламжлав.
Орос-Казахстаны нанотехнологийн сан байгуулах эцсийн шатны  баримт бичигт гарын үсэг зурах ёслол өнөөдөр Астанад боллоо. Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев болон Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев нарын тохиролцооны дагуу  “хоёр улсын  шинэтгэлийн хөгжлийг хамтын ажиллагааг үргэлжлүүлэх “зорилгоор  тус сан байгуулагдав.
Дэлхийн хамгийн том коллайдерыг Япон улсад барих болно. Энэ нь цэнэглэгдсэн жижиг хэсгүүдийн хурдасгагч юм.Энэ тухай  өнөөдөр орон нутгийн ХМХ-үүд мэдээлжээ. Төсөл нь 10 тэрбум долларт үнэлэгдэж байна. Барилгын ажлыг 2020 оны дунд үеэр  дуусгахаар төлөвлөж байна.
 Microsoft үүсгэн байгуулагчдын нэг Пол Аллен сансарт хөөргөх болон ачаа зөөх хүчирхэг сансрын нисэгчгүй хөлөг байгуулахаар шийджээ.  Тэрээр сансарт  хиймэл дагуул хөөргөх  болон эрдэм шинжилгээний төхөөрөмжтэй пуужингуудыг  Олон улсын сансрын станцад   зориулан бүтээхээр төлөвлөж байгаа аж. Нисэгчгүй аврага хөлөг Boeing747 онгоцын зургаан хөдөлгүүртэй байх юм.  Түүний далавчны урт 117 метр аж.
Антарктидад норвегийн иргэн, дэлхийн нэрт тойрон аялагч, Өмнөд туйлд 100 жилийн өмнө аяласан Руаль Амундсены мөсөн   цээж баримлыг нээв. Өнөөдрийн 40 хэмийн хүйтэнд болсон арга хэмжээнд хэдэн зуун хүн цугларчээ. Тэдний дунд норвегийн ерөнхий сайд Йенса Столтенберг  байлаа.
Оросын  зүг чиг байрлалыг мэдээлэх ГЛОНАСС системийн тойргийн замын бүлэг бүрэн бүрэлдэхүүндээ хүрлээ. Дэлхийн гадаргууг 100 хувь зүг чиглэлийн дохиоллоор хангах  нийт 24 сансрын төхөөрөмжийг тойрог замд оруулжээ. Энэ тухай Интерфакс агентлагт Оросын БХЯ-ны  агаарын болон сансрын батлан хамгаалалтын  хэвлэлийн төлөөлөгч  хурандаа Золотухин мэдэгджээ.
Казахстаны Байконур сансарын буудлаас ням гаригт хөөрсөн оросын “Протон-М” пуужин тээгч израилийн “AMOS-5” холбооны хиймэл дагуул, оросын “Луч-5А” дахин дамжуулагч хиймэл дагуулуудыг  зорилгот сансарын тойрог замд гаргасан байна. Энэ удаагийн хөөргөлт  “Протон-М” пуужин тээгчийн энэ жилийн 9 дэх, бүх түүхийнх нь 372 удаагийнх болжээ. Гэрэл зураг
Анхны арилжааны ачааны хөлөг Олон улсын сансрын станцад /ОУСС/ хөөрөхөөр бэлтгэж байна.  АНУ ын сансрын  агентлагийн мэдээлснээр америкийн Dragon хөлөг  2-рс арын 7 нд Канаверал булангийн сансрын буудлаас  ОУУС хөөрөхөөр төлөвлөж байгаа аж.  Энэ бол туршилтын нислэг байх юм.
Арслан зааныг сэргээх дээр үеийн мөрөөдөлдөө хүрэх нэгэн  алхмыг эрдэмтэд хийгээд байна. Орос улсын  Якутын /Саха/ музейн  палеонтологчид болон японы генетикчид  Японы  Кинкийн  их сургуулийн профессор Акира Иританий удирдлаган дор  арслан зааныг хувилах ажлыг  хийж байна.
Орос улс 2011 оны эцсээр Индонезитэй Су-30 МК 2 сөнөөгч онгоц нийлүүлэх гэрээ байгуулахаар төлөвлөж байна. Энэ тухай өнөөдөр “Рособоронэкспорт” компаний дэд тэргүүн Виктор Комардин РИА Новости агентлагт өгсөн ярилцлагадаа тэмдэглэжээ. Тэрээр Малайзид болж байгаа “Лима-2011” олон улсын зэсвгийн үзэсгэлэн дээр оросын төлөөлөгчдийн тэргүүлж байгаа юм.
Орос-японы эрдэмтэд Саха улсын  Арслан зааны музейгээс Япон улсын Кинкийн их сургуульд зууны туршилт явуулахаар шийдээд байна. Тэд дараа жил сибирийн мөнх цэвдэгт амьдарч байсан арслан зааны яснаас  арслан зааныг хувилахаар шийджээ. Арслан зааны гуяны яснаас олдсон чөмөг нь тус амьтны генетикийн үндэс болох бөгөөд  түүхээс өмнөх үеийн амьтныг гаргаж авахаар тэд зорьж байна.
НАСА-гийн эрдэмтэд манай гаригийн нарны системийн цаана ус байж болохыг уламжилжээ. НАСА-гаас  мэдээлэхдээ, мэргэжилтнүүдийн сонирхож байгаа гариг нь  тойрог замын одон орон судлах  “Кеплер” төхөөрөмжийн туслалцаатайгаар эх дэлхийгээс 600 жилийн зайтай ус байж болохыг мэдээлжээ. Одон орон судлаачдын тооцоолсноор, дээрх гариг нь өөрийн одноосоо төдийлөн хол бус, төдийлөн ойрч бус  байгаа аж.
“Майкрософт” компанийг үндэслэн байгуулагч Билл Гейтс шинэ үеийн атомын реакторыг хамтран бүтээх хэлэлцээрийг Хятадын үндэсний цөмийн нэгдэлтэй хийж байна. “Саут Чайна морнинг пост” сонин өнөөдөр энэ тухай мэдээллээ. Цэвэр уранаар ажиллах чадвартай реакторын тухай ярьж байна.
Агаарын-сансрын батлан хамгаалах  /АСБХ/ цэргийн  командлалын байранд анхны харуулын цэргийн бүлэг өнөөдөр шинэ  албандаа орлоо гэж Интерфакс агентлаг уламжилжээ.  Орос улсад байгуулагдсан АСБХ цэрэг  нь ПДХС болон агаараас эсэргүүцэх хамгаалалтын асуудлыг шийдвэрлэхээр хариуцлагыг хүлээсэн “гэж АСБХ-ын командлагч дэслэгч-генерал Олег Остапенко командлалын байрны ээлжийн ахлах жижүүрийг илтгэсний дараа цохон тэмдэглэв.
    Хятадын Тэнгисийн цэргийн түүхэнд хоёрдахь удаагаа эрдэм-шинжилгээ судалгаа болон  туршилт  хийхээр анхны нисэх онгоц тээгч хөлөг онгоц  далайд   гарлаа гэж Хятадын батлан хамгаалах яамнаас өнөөдөр  уламжилжээ. 2011 оны наймдугаар сард  тус онгоцыг анх тэнгист гарсны дараа  усан онгоцон дээр төлөвлөгөөт  болон  хяналтын ажлууд явагджээ.
Сибирийн Ямалын эрдэмтэд Арабын нэгдсэн Эмирт  улсад Шонхроор агнах олон улсын наадамд Орос улсыг анх удаа төлөөлөх юм. Тэд «сапсан» шонхрын нүүдлийн замын ажиглалтын үр дүнг мэдээлнэ. Ховор шувууд оросын умард нутагт үүрлэж, дулаан орнуудад очиж өвөлждэг.  Хаанаас хаашаа нисч явдгийг тодорхойлохын тулд шувууны саварт энгийн төмөрлөг цагриг зүүж байсан үе улирч өнгөрлөө.
ЕХ-ны орнуудын нисэх онгоцны компаниуд  Сибирийн дээгүүр нислэг хийхдээ татвар төлөхгүй гэж ЕХ-ны зөвлөл мэдээлэв. Энэ нь хоёр талд ашигтай хэмээн шинжээчид үзэж байна. Нисэх хүчний тээвэрлэгчид их хэмжээний хөрөнгө хэмнэх хийгээд Орос улс навигацийн хураамжаар хөрөнгө олж, аялал жуулчлалаа хөгжүүлнэ. Орос улс ба ЕХ ийн татварыг хүчингүй болгох тухай хэлэлцээр бүр 2006 онд байгуулсан билээ.
“Росатом” төрийн корпорац анхны шинэ үеийн цөмийн мөс хагалагч  онгоц ойрын үед барихаар төлөвлөж байна. Хойд тэнгисийн замаар богино хугацаанд Оросын  Европын хэсгээс Алс Дорнодод  хүрэх усан онгоцуудыг дагаж явах энэ төрлийн гурван онгоцыг үйлдвэрлээд байгаа  юм.
Дэлхийд хамгийн найдвартай “Союз” сансрын хөлгийн хөөрөх дөрөв дэхь  талбайг Амур мужийн “Восточный” ашиглахаар болоод байна. 2015 онд анхны нисгэгчгүй онгоцыг болоон 2018 онд нисгэгчтэй хүлэгийг хөөргөхөөр төлөвлөж байна. Төслийг хэрэгжүүлэхэд пуужинг үйлдвэрлэгч  Самарын  “ЦСКБ-Прогресс “ идэвхитэй оролцож байна. Анхны “Союз “хөлөг нь 1966 онд баригджээ.
   Европын сансрын агентлаг оросын «Фобос-Грунт» гариг дундын аппаратаас телеметрийн мэдээлэл авч амжсан байна. Орос улсад суугаа тус агентлагийн төлөөлөгчдийн газрын ажилтан Рене Пишелийн мэдээлснээр тус мэдээллийг Орос улсад явуулсан байна.Мэдээллийн агуулгыг задлан  мэдэж амжвал ямар учраас автомат багаж хоёр долоо хоногийн өмнө зохих тойрог замд гарч чадаагүй нь тодроно.
   Хятадын Тэнгисийн цэргийн хүчнийхэн оросын  олон зорилтот сөнөөгч Су-30МК2   онгоцыг J 16 болгон хувилж авна.  Энэ тухай гонконгийн цэргийн "Канва" сэтгүүл Хятадын үндэсний ардын чөлөөлөх армийн эх сурвалжийг иш татан уламжилжээ.
   “Союз ТМА-02М” буугч төхөөрөмж Олон улсын сансрын станцаас /ОУСС/ өнөөдөр гурван сансрын нисгэгчийг эх дэлхийд нь эсэн мэнд авчирлаа.  Бүхээгт Роскосмосын сансрын нисгэгч Сергей Волков, НАСА-гийн одон орон судлаач Майкл Фоссум,Японы  одон орон судлаач Сатоси Фурукава нар байлаа гэж  РИА Новости мэдээлжээ.  Нисгэгчид ОУСС-д 167 хоног ажилласан юм.
    Оросын гариг хоорондын “Фобос-Грунт” станцийг аврахад нэг л өдөр үлдлээ. Өнөөдөр одон орны цонх хаагдах ёстой бөгөөд үүнээс хойш аппараттай холбоо барих гэж оролдох нь утга учиргүй юм гэж пуужинт сансарын салбарын эх сурвалж мэдээлсэн байна.
   Сансар оросын бүсгүйчүүдийг хүлээж байна. Сансрын  нисгэгчдийн отряд эмэгтэйчүүдийн дунд нээлттэй шалгаруулалт явуулна гэж оросын сансар судлалын байгууллагын тэргүүн Владимир Поповкин мэдэгдлээ. Тэрээр, өнөөдрийн байдлаар отрядад байгаа цорын ганц эмэгтэй Елена Серова заавал сансарт нисэх болно гэж батлав.
   Сансрын гурван нисгэгчтэй   “Союз ТМА-22”     хөлөг оросын “Поиск” тойргийн хирцийн хэсэгтэй олон улсын сансрын станцад залгагдлаа. Хөлгийн станцтай залгагдах үеийг Москва орчмын нислэгийн удирдлагын  төв дэхь Олон улсын сансрын удирдлагын  төвийн төв танхимд шууд дамжууллаа.
    Оросын оюутан сурагчид ер бусын роботуудыг Москвад үзүүллээ. Н.Э. Бауманын нэрэмжит Москвагийн техникийн их сургууль дээр робот техник болон залуучуудын технологийн үйлдвэрлэл эрхлэгчдийн инновацид зориулсан форум болж өнгөрлөө. Ихэнх хүмүүс “робот” гэдэг үгийг холбон үздэг андроидууд буюу хүний хувилмалыг энд олж үзэхгүй, учир нь залуу зохион бүтээгчдийн хувьд энэ нь дэндүү үнэтэй тоглоом юм.
   Гариг хоорондын “Фобос-грунт” станцийг алдагдсан гэж Роскосмос үзэхгүй байна. Гэхдээ 1-р сарын эхээр унах магадлалтай гэдгийг хүлээн зөвшөөрч байга гэж тус байгууллагын тэргүүн Владимир Поповкин мэдэгдлээ. Түүний хэлснээр станцийн хяналтыг сэргээхийн тулд 12-р сарын эхэн хүртэл хугацаа байна.
   Олон улсын сансрын станц зочдыг хулээж байна. Ээлжит баг бүхий «Союз» сансрын хөлөг Байконур сансрын хөлгийн буудлаас амжилттай хөөрөв. Оросын хоёр, америкийн нэг сансрын нисгэгч  багийн бүрэлдэхүүнд оржээ.Энэ нь  оросын хурандаа Антон Шкаплеров, дэд хурандаа Анатолий Иванишин нарын  хувьд сансарт анх удаа хийх нислэг юм.
    Оросын жолоодлогт “Союз” хөлөг өнөөдөр Казахстан улсаас түрээслэж байгаа Байконурын сансарын буудлаас ОУСС руу хөөрлөө. Ачаа тээврийн “Прогресс” хөлөг 8-р сард осолдсноос болж энэ хөөргөлтийг бараг хоёр сараар хойшлуулсан байсан юм. Союз хөлөг удаан хугацаагаар ажиллах орос-америкийн ээлжит багыг тойрог замд хүргэх юм.
    Монгол улсад байгалын баялагын шинэ орд газруудыг нээх, Улаанбаатар хотын экологийн байдлыг сайжруулах, Төв Азийн эртний түүхийг судлах зэрэг салбаруудад хамтарсан судалгаа явуулахад том хувь нэмэр оруулсан учир оросын эрдэмтдийг Монгол улсын Шинжлэх ухааны академийн гишүүнээр сонгосон байна.
Боингийн аврага онгоцуудаас тохилог сансарын жолоодлогот хөлгийг ОУ боловсруулж байна. “Энергия” нэгдлийн тэргүүн Виталий Лопота энэ тухай мэдэгдлээ. Энэ сансарын шинэ аппаратад багын нэг гишүүнд ойролцоогоор хоёр шоо метр чөлөөт талбай оногдоно, харин Боингийн зорчигч тээврийн аврага онгоцонд нэг хүнд 0,83 шоо метр талбай оногддог байна.
   Оросын «Лукойл» компанийн Варандейский тэнгисийн мөсөнд тэсвэртэй зогсоолыг дэлхийн алс хойдын нефтийн терминалын хувьд Гиннесийн дээд амжилтын номд оруулж бүртгэв. Зогсоолыг Оросын европын хойд хэсгийн Ненецкий автономит тойргоос 22 км зайтай Баренцев тэнгист 17 метр гунд байгуулжээ.
Оросын гариг хоорондын “Фобос-Грунт” станцтай холбоо тогтоох оролдлогыг бямба гаригийн шөнө хийсэн боловч үр дүнд хүрсэнгүй аж. Энэ тухай “Интерфакс” агентлагт сансрын пуужин-хөлгийн салбарын эх сурвалжаас мэдээлжээ. Түүний ярьснаар, бямба гаригт Европын санрсын холбооны агентлагийн газрын станцаас холбоо тогтоохыг оролдох аж. Гэтэл түүнийг “амь оруулах” боломж цаг өнгөрөх тутам талаар болж байна.
   Орос улсад урьд тогтоогоогүй «нээлттэй тэнгэрийн»  дэглэм гэгчийг Владиовосток хотын нисэх онгоцны буудалд нэвтрүүлж мэднэ. Энэ нь Приморье бүс нутгийн нийслэл хот  нисэх онгоцууд нь Европ ба АНУ руу нисэх  Хятад, Тайланд, Өмнөд Солонгос, Японы нисэх онгоцны компаниудын хувьд дамжин өнгөрөх томоохон зангилаа болно гэсэн үг.
    Оросын гариг хоорондын  “Фобос-Грунт “станц сансрын тойргийн замд гарч чадсангүй. “Роскосмос”-ын тэргүүн  Владимир Поповкины ярьснаар, станцыг тойрог замруу оруулах үед  Ангараг гариг руу хүрэх замд гэнэтийн нөхцөл байдал үүсчээ.
   Ард түмний эв нэгдлийн баярын өдөр Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев болон ерөнхий сайд Владимир Путин нар нижний новгород хотын “Газ” автозаводын хамт олонд нэгэн гэнэтийн бэлэг барьлаа. Энэ бол ВТБ банкны 38 тэрбум рублийн /1,25 ам.доллар/ зээл юм. Энэхүү хөрөнгө нь үйлдвэрлэлийн шинэчлэл, нилээд хэдэн загварын эгнээ болон ажилтнуудын цалинг нэмэгдүүлэхэд зарцуулагдах юм.
    Хятадын «Тяньгун» (Тэнгэрийн ордон) Олон улсын сансрын станцыг орлож мэднэ. 11-р сарын 3-нд Хятад улс нисэгчгүй сансрын хөлөгөө сансрын  модультой анх удаа залгасан үйл явдлыг оросын шинжээчид тэгж үнэлсэн байна. Энэ амжилт Хятад улс сансарт тойрог замын станцаа угсрах технологитэй байгааг тусган харуулав.
   Хятад улс сансрын нисэгчгүй “Шэньчжоу-8” хөлөг  хөөргөв. Энэ хөлөг “Чанчжэн-2 F “ пуужин зөөгчийн туслалцаатайгаар БНХАУ-ын баруун-хойд хэсэгт орших  Цзюцюань  сансрын буудлаас  хөөрчээ.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Арваннэгдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2011
2
3
6
7
8
11
15
17
18
19
20
23
27
30