×
Шинжлэх ухаан,техник Наймдугаар сар 2010
Канад улсад болж өнгөрсөн олон улсын имформатикийн олимпиадад оролцсон оросын сурагчид хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртэж багийн дүнгээр 2-р байр эзэлсэн байна. Оросын шигшээ багийн гишүүд бүр медаль авсан байна. Нэгдүгээр байрт АНУ-ын баг орж, 2-р байрыг Орос, Хятад улсуудын баг хувааж эзэлсэн байна. Өрсөлдөөн спортын тэмцээн шиг л ширүүн байжээ.
«Титаник», «Аватар» кинонуудын найруулагч Жеймс Кэмерон өнөөдөр гүний усны «Мир-1» аппаратаар Байгал нуурын өмнөд хэсгийн «Толстый» хошууны ойролцоо шумбалаа. Шумбалтын үеэр тэрээр эргийн хилийг судлах төлөвлөгөөтэй байна.
Орос улсад өнөөдөр тэмдэглэж байгаа археологчдийн мэргэжлийн баярын өмнө археологийн шинжлэх ухааны тэргүүлэх төлөөлгчдийн нэг түүхийн ухааны доктор, «Оросын археолог» сэтгуулийн ерөнхий редактор Леонид Беляев хэвлэлийн бага хурал хийлгэлээ.
ОУСС-ийн багын гишүүд, америкийн сансарын нисэгчид Дуглас Уилок, Трейси Колдуэлл-Дайсон нар сансарын зугаалгаа өндөрлөлөө. Станцын хөргөх системийг засахын тулд зайлшгүй гарах хэрэгтэй байсан анхны гаралт байсан юм. ОУСС-ийн хөргөх системийн «гогцоонд» шингэн аммиак өгч байсан насос ажилгүй болсон юм. Задгай сансарт, сансарын нисэгчидэд зохих асуудал тулгарсан тул тэд өмнөө тавьсан зорилтоо бүрэн биелүүлж чадаагүй юм.
Дэд ерөнхий сайд, сангийн яамны сайд Алексей Кудрин, Эрхүү мужийн амбан захирагч Дмитрий Мезенцев нар «Мир-1» судалгааний аппаратаар Байгал нуурын гүнд шумбасан байна. Экипажийн дарга Анатолий Сагалевичийн удирдлагаар багынхан нуурын амьтны ертөнцтэй танилцаж, ёроолын хөрсний дээж авчээ. «Ийм шинжилгээ хийх гайхамшигтай боломж бидэнд байна гэж бодоход бахархамаар байлаа гэж» Кудрин хэлсэн байна.
Орос улсад бүтэн сар хагас үргэлжилж байгаа урьд хожид үзэгдээгүй хэт халуун, хүн цаг агаарыг хяналтандаа авч чадахгүй юу гэсэн асуултыг зүй ёсоор тавихад хүргэж байна. Гэрийнхээ хэмийг кондиционероор зохицуулж байгаа шиг бүх дэлхийн агаарын температурыг зохицуулдаг механизмийг бүтээвэл яасан юм бэ?
Оросын парламентын доод танхим Улсын Думын депутатууд Артур Чилингаров, Владимир Груздев нар өнөөдөр гүний усны «Мир» аппаратаар Байгал нуурын гүнд шумбана. Нуурын хамгийн гүн цэгийг олж хэмжих нь тэдний шумбалтын гол зорилго юм гэж РИА Новости агентлаг уламжиллаа. Хойд туйлд шумбалт хийсний 3 жилийн ойтой энэ удаагийн шумбалт давхцаж байгаа юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Наймдугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2010
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31