×
Шинжлэх ухаан,техник Долоодугаар сар 2010
Оросын технологийн «хурдан нейтронын» реактор Хятадад барих тухай засгийн газар хоорондын гэрээнд энэ оныг дуусхаас өмнө гарын үсэг зурж магадгүй. Энэ тухай «Росэнергоатом» нэгдэлд сэтгүүлчидэд мэдээлсэн байна.
ОУСС үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш өнөөдөр 10 жил боллоо. Энэ станц бол Орос улсаас гадна 16 улс оролцож байгаа шинжлэх ухаан техникийн томоохон төсөл юм. ОУСС бол дэлхийн гадаргуу, атмосферийг судлах болон эмнэлэг, биологийн туршилт хийж байгаа олон зориулалт бүхий судалгааны цогцолбор юм. Энэ станцид 189 хүн очоод байна. Одоо ОУСС-д орос, америкийн 6 хүнтэй баг ажиллаж байна.
«Руаль Амундсены экспедицийн мөрөөр» олон улсын экспедиц, даваа гаригт шилжих шөнө Мурманскаас гараагаа авлаа. Оросын Станислав Костяшкин болон норвегийн хоёр аялагчмд түүхэнд анх удаа, нэг удаагийн усан аялалаар Хойд мөсөн далайг тойрох болно гэж РИА Новости агентлаг уламжиллаа. 10 метрийн урттай, моторт дарвуулт онгоцоор тэд аяандаа гарч байна. Орос, АНУ, Гренланд Канад улсуудын арктикийн хилээр хөвөхөөр төлөвлөж байна.
Хүн төрлөхтөн дэлхийн хязгаараас алхаад нарны аймгийн бусад гаригийг эзэмших хөгжлийн түвшинд хүрчээ. Тухайлбал манай нууцлаг хөрш Ангараг гаригийг судлах боломжтой. Эрдэмтэд эрт дээрээс энэ гаригийг  сонирхож байна. Хүн төрлөхтөн ойрын ирээдүйд улаан нүдэн гаригт жолоодлогот нислэг үйлдэх боломжтой эсэхийг харуулах "Ангараг-500" туршилт үргэлжилж байна. Харин одоо "Фобос грунт" төсөл хэрэгжүүлэхээр бэлтгэж байна.
Зэрлэг барын тоо толгой 3200 хүртэл хорогдож хамгийн доод түвшинд хүрлээ. Харин өнгөрсөн зууны эхээр 100 мянгаар  тоологдож байсан билээ. Онгон байгалыг хамгаалах дэлхийн сангийн мэргэжилтнүүдийн үзэх байгаагаар энэ төрлийг аврахад хүн төрлөхтөнд 12 жил л үлдээд байна.
Байгал нуур дээр гурав дпхь улиралдаа ажиллаж байгаа оросын гүний усны «Мир» аппаратууд тус нуурын гүний усны болон хөрсний дээжийг авлаа. Гүний шумбалт 2 өдөр үргэлжилсэн байна. Батискафууд эхлээд 500 метрийн гүнд шумбсан байна. Шинжилгээ судалгааны ажилд бас усанд шумбагчид оролцсон байна. Байгал нуурын целлюлоз, цаасны үйлдвэрийн хаягдал усны хоолойн орчимд тэд ажилласан байна.
Биен тамираар удаан, шаргуу хичээллэх нь хүний биеийн организмын эд эсийн амьдрах хугацааг сунгадаг байна. Энэ баримтын италийн эрдэмтэд баталсан байна. Дөнгөж сая гүйгээд ирсэн холын зайн сайн дураараа гүйгчийн цусанд хийсэн шинжилгээ, цусны бутэцэд генетикийн балансын хачирхалтай өөрчлөлт орсныг харуулсан байна. Байгалын жамаар эд эс устаж байгаа үйл ажиллагааг удаашруулж байгаа нь харагдсан байна.
Нарны бүтэн хиртэлтийг оросын эрдэмтэд, Номхон далайн Пасхи арал дээрээс ням гаригт ажиглана. «Яагаад Пасхи арлыг сонгож авсан бэ гэхлээр яг энд нар хиртэлтийнхээ уед чанх дээр байх юм. Энэ нь гэрэл зураг авахад нэн тохиромжтой гэж» энэ экспедицийн эрдэм шинжилгээний удирдагч  Сергей Язев мэдэгдлээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Долоодугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2010
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
25
27
28
29
30
31