×
Шинжлэх ухаан,техник 2010
Нарны системийн зах хязгаар  нууцаа хааяа нэг  задлаж байна. Тийм уйл явдлыг эрдэмтэд аз дайрсан хэрэг хэмээн уздэг. Саяхан тэд гол гол гаригийн  тойрог замаас хол оршдог тэнгэрийн хамгийн том биет болох Эридын  хэр хэмжээг лавлан тодруулав. Мэргэжилтнууд туунийг аравдахь гаригийн хувьд Нарны системийн бурэлдэхуунд оруулах эсэхийг  нэгэн уе эргэцуулэн бодож байв.
Орос улсын  байгалийн нөөц , экологийн  сайд Юрий Трутнев “дэлхийн экологийн аюул заналыг арилагахад тай холбоотой зохион байгуулах ажлын хүрээнд барыг арчлан  хамгаалах нь чухал гэж үзэж байна. Барын нутагшлах газар дэлхийд сүүлийн 100 жилд  30 болтлоо багасчээ.
АНУ-ын Үндэсний агаарын сансарын агентлаг олон улсын сансарын шаттл “Дискавери” хөлгийн нислэгийн 11-р сарын 30 ны өдөр байсныг хойшлуулж 12- -р сарын 3 нд болгосон байна. Энэ нь тус хөлгийн түлшний саванд цав гарсантай холбоотой учир мэргэжилтнүүдэд нэмэлт цаг хугацаа шаардагдлагатай байгаа гэж тайлбарласан байна.
 Хятад улсын “Чанъэ-2” судлагаа-шинжилгээний хиймэл даалгавраа дуусгаад амжилттай буцаж ирлээ. Саран дээр очсон хиймэл дагуул орчны болон сарны гадаргууны зургийг авч ирсэн аж. Энэ тухай тус улсын Төрийн зөвлөлийн дарга Вэнь Зябаогийн оролцсон Батлан хамгаалахын  яамны хүндэтгэлийн ёслол дээр албан ёсоор зарласан байна. Тэрээр өөрийн биеээр хиймэл дагуулын авсан сарны гадаргууны зургийг үзүүлж байв.
Хувиараа үйлдвэрлэл эрхлэгчдээс эхлээд үндэстэн дамнасан компаниудыг багтаасан бизнесийн бүх чиглэлийг хамруулж, нано технолог дээр суурилсан бүрэн төгс салбарыг Орос улсад байгуулах шаардлагатай байна. РУСНАНОТЕХ-2010 олон улсын нано технологийн 3-р форум дээр Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев ингэж мэдэгдлээ. Орчин үеийн шинжлэх ухааны онцлог салбар болох нано технологт орос улсад хэдхэн жилийн өмнөөс л анхаарал хандуулах болсон юм.
Орос улсад Буд гариг дээр усны мөсний үлдэгдэл хайх тусгай төхөөрөмжийг үйлдвэрлэхээр болоод байна. Энэ тухай Интерфаксд Оросын ШУА-ийн  сансар-судлалын лабораторийн эрхлэгч Игорь Митрофанов мэдэгджээ.                        
Засгийн газрын стратегийн төлөвлөгөөний дагуу  шинээр хориод дархан цаазат газар ба үндэсний нөөцийн  газрыг байгуулна. Өчигдөр засгийн газар төрийн тусгай хамгаалалттай газруудын стратегийн хөгжил дээр ажилсан юм. Үндэсний нөөц баялаг тай багагүй газар оросын өргөн уужим нутагт байгаа нь нууц бишээ. Байгаль хамгаалах бүс Оросын нутаг дэвсгэрийн 10 гаруй хувийг эзлэж байна.
Олон улсын сансрын станц энэ өдрүүдэд сансарт хүний  тасралтгүй байх хугацаагаар рекорд тогтоогоод байна. Үүний өмнө Орос улсын “Мир” станц сансарт 3641 хоног буюу бараг 10 жил болсон юм.  Олон улсын сансрын  станц огторгуйн уудамд  урьдын хөлгөөс долоо хоног илүү аялж байна.
Жингүйдэл нь хүний биед зохисгүй  нөлөөлөх механизмыг танин мэдэхэд ойртлоо гэж австралийн эрдэмтэд батлжээ. Цаашид судалгаа нь ажилгүйдлийн уршигтай тэмцэх боломж  хүмүүст олгох юм. Тэгээд  сансрын уудмыг төвөггүй  эзэмшиж бүр хүүхэд сансарт төрүүлнэ гэдэгт австралийн эрдэмтэд найдаж байна. Энэ асуудлыг шийдвэрлэхгүй юм бол цаашид сансрыг эзэмших нь аюултай.
Хүмүүс шар шувуу шиг, болжмор шиг гэж хуваагддагийг бүгдээрээ мэднэ. Биологын ритм (хэмлэл) хүний сэтгэл санаа, карьерт шууд нөлөөлдөг гэдгийг эрдлэмтэд саяхан илэрүүлсэн байна. Энэ талаар тусгай судалгаа явуулсан европын нийгэм судлаачид энэ хэмлэлийг тооцож байхгүй бол том алдаа гаргаж мэднэ гэж үзэж байна. Бидний бие махбодь янз бүрийн хэмлэлээр нэвт шингэсэн байна.
Нобелийн шагналтнуудын тав дахь  уулзалт  Петербургийн  Оросын ШУА-ийн  Хүрээлэнгийн их сургуулийн нанотехнологийн шинжлэх ухааны боловсролын төвд өндөрлөв. «Шинжлэх ухаан ба нийгэм. Эдийн засаг ба нийгмийн судалгаа XXI зуунд» сэдвээр болсон тус форумын арга хэмжээнд  дэлхийн шинжлэх ухааны тэргүүлэх  хүмүүс  долоо хоногийн турш  оролцсон юм.
Склоковод хийгээд байгаа ажилд Орос улсын ерөнхийлөгч сэтгэл хангалуун байна. Москва орчимд шинжлэх ухааны хот бүтээн байгуулж байгаа энэ шатанд төр засгаас гүйцэтгэсэн үүргийг үнэллээ. Инноградын сангийн эрдмийн зөвлөлийн гишүүдтэй Д.Медведев уулзахдаа парламентаар хэлэлцүүлж чадсан хуулийг 5 сарын дотор бий болголлоо. Орос улсын хувьд энэ бол «муугүй хурд» юм гэж ерөнхийлөгч хэлжээ.
Шинэчилсэн "Союз" хөлгөөр тойрог замд хүрсэн сансрын нисэгчид, мөн Олон улсын сансрын станцын өнөөгийн багийнхан хөлөг, сансрын станцын хаалгыг нээлээ.
Оросын анхны "Союз ТМА-01М"сансрын цуврал шинэ хөлөг өнөөдөр шөнө Байконур сансрын буудлаас амжилттай хөөрлөө. Оросын сансрын нисэгч Александр Калери, Олег Скрипочки, мөн НАСА-ийн сансрын нисэгч Скотт Келли нарын бүрэлдэхүүнтэй баг тоот удирдлагын шинэчилсэн системийг туршиж байна. Тэдний хөлөг хоёр хоногийн дараа Олон улсын сансрын станцтай холбогдоно.
Канад улсад болж өнгөрсөн олон улсын имформатикийн олимпиадад оролцсон оросын сурагчид хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртэж багийн дүнгээр 2-р байр эзэлсэн байна. Оросын шигшээ багийн гишүүд бүр медаль авсан байна. Нэгдүгээр байрт АНУ-ын баг орж, 2-р байрыг Орос, Хятад улсуудын баг хувааж эзэлсэн байна. Өрсөлдөөн спортын тэмцээн шиг л ширүүн байжээ.
«Титаник», «Аватар» кинонуудын найруулагч Жеймс Кэмерон өнөөдөр гүний усны «Мир-1» аппаратаар Байгал нуурын өмнөд хэсгийн «Толстый» хошууны ойролцоо шумбалаа. Шумбалтын үеэр тэрээр эргийн хилийг судлах төлөвлөгөөтэй байна.
Орос улсад өнөөдөр тэмдэглэж байгаа археологчдийн мэргэжлийн баярын өмнө археологийн шинжлэх ухааны тэргүүлэх төлөөлгчдийн нэг түүхийн ухааны доктор, «Оросын археолог» сэтгуулийн ерөнхий редактор Леонид Беляев хэвлэлийн бага хурал хийлгэлээ.
ОУСС-ийн багын гишүүд, америкийн сансарын нисэгчид Дуглас Уилок, Трейси Колдуэлл-Дайсон нар сансарын зугаалгаа өндөрлөлөө. Станцын хөргөх системийг засахын тулд зайлшгүй гарах хэрэгтэй байсан анхны гаралт байсан юм. ОУСС-ийн хөргөх системийн «гогцоонд» шингэн аммиак өгч байсан насос ажилгүй болсон юм. Задгай сансарт, сансарын нисэгчидэд зохих асуудал тулгарсан тул тэд өмнөө тавьсан зорилтоо бүрэн биелүүлж чадаагүй юм.
Дэд ерөнхий сайд, сангийн яамны сайд Алексей Кудрин, Эрхүү мужийн амбан захирагч Дмитрий Мезенцев нар «Мир-1» судалгааний аппаратаар Байгал нуурын гүнд шумбасан байна. Экипажийн дарга Анатолий Сагалевичийн удирдлагаар багынхан нуурын амьтны ертөнцтэй танилцаж, ёроолын хөрсний дээж авчээ. «Ийм шинжилгээ хийх гайхамшигтай боломж бидэнд байна гэж бодоход бахархамаар байлаа гэж» Кудрин хэлсэн байна.
Орос улсад бүтэн сар хагас үргэлжилж байгаа урьд хожид үзэгдээгүй хэт халуун, хүн цаг агаарыг хяналтандаа авч чадахгүй юу гэсэн асуултыг зүй ёсоор тавихад хүргэж байна. Гэрийнхээ хэмийг кондиционероор зохицуулж байгаа шиг бүх дэлхийн агаарын температурыг зохицуулдаг механизмийг бүтээвэл яасан юм бэ?
Оросын парламентын доод танхим Улсын Думын депутатууд Артур Чилингаров, Владимир Груздев нар өнөөдөр гүний усны «Мир» аппаратаар Байгал нуурын гүнд шумбана. Нуурын хамгийн гүн цэгийг олж хэмжих нь тэдний шумбалтын гол зорилго юм гэж РИА Новости агентлаг уламжиллаа. Хойд туйлд шумбалт хийсний 3 жилийн ойтой энэ удаагийн шумбалт давхцаж байгаа юм.
Оросын технологийн «хурдан нейтронын» реактор Хятадад барих тухай засгийн газар хоорондын гэрээнд энэ оныг дуусхаас өмнө гарын үсэг зурж магадгүй. Энэ тухай «Росэнергоатом» нэгдэлд сэтгүүлчидэд мэдээлсэн байна.
ОУСС үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш өнөөдөр 10 жил боллоо. Энэ станц бол Орос улсаас гадна 16 улс оролцож байгаа шинжлэх ухаан техникийн томоохон төсөл юм. ОУСС бол дэлхийн гадаргуу, атмосферийг судлах болон эмнэлэг, биологийн туршилт хийж байгаа олон зориулалт бүхий судалгааны цогцолбор юм. Энэ станцид 189 хүн очоод байна. Одоо ОУСС-д орос, америкийн 6 хүнтэй баг ажиллаж байна.
«Руаль Амундсены экспедицийн мөрөөр» олон улсын экспедиц, даваа гаригт шилжих шөнө Мурманскаас гараагаа авлаа. Оросын Станислав Костяшкин болон норвегийн хоёр аялагчмд түүхэнд анх удаа, нэг удаагийн усан аялалаар Хойд мөсөн далайг тойрох болно гэж РИА Новости агентлаг уламжиллаа. 10 метрийн урттай, моторт дарвуулт онгоцоор тэд аяандаа гарч байна. Орос, АНУ, Гренланд Канад улсуудын арктикийн хилээр хөвөхөөр төлөвлөж байна.
Хүн төрлөхтөн дэлхийн хязгаараас алхаад нарны аймгийн бусад гаригийг эзэмших хөгжлийн түвшинд хүрчээ. Тухайлбал манай нууцлаг хөрш Ангараг гаригийг судлах боломжтой. Эрдэмтэд эрт дээрээс энэ гаригийг  сонирхож байна. Хүн төрлөхтөн ойрын ирээдүйд улаан нүдэн гаригт жолоодлогот нислэг үйлдэх боломжтой эсэхийг харуулах "Ангараг-500" туршилт үргэлжилж байна. Харин одоо "Фобос грунт" төсөл хэрэгжүүлэхээр бэлтгэж байна.
Зэрлэг барын тоо толгой 3200 хүртэл хорогдож хамгийн доод түвшинд хүрлээ. Харин өнгөрсөн зууны эхээр 100 мянгаар  тоологдож байсан билээ. Онгон байгалыг хамгаалах дэлхийн сангийн мэргэжилтнүүдийн үзэх байгаагаар энэ төрлийг аврахад хүн төрлөхтөнд 12 жил л үлдээд байна.
Байгал нуур дээр гурав дпхь улиралдаа ажиллаж байгаа оросын гүний усны «Мир» аппаратууд тус нуурын гүний усны болон хөрсний дээжийг авлаа. Гүний шумбалт 2 өдөр үргэлжилсэн байна. Батискафууд эхлээд 500 метрийн гүнд шумбсан байна. Шинжилгээ судалгааны ажилд бас усанд шумбагчид оролцсон байна. Байгал нуурын целлюлоз, цаасны үйлдвэрийн хаягдал усны хоолойн орчимд тэд ажилласан байна.
Биен тамираар удаан, шаргуу хичээллэх нь хүний биеийн организмын эд эсийн амьдрах хугацааг сунгадаг байна. Энэ баримтын италийн эрдэмтэд баталсан байна. Дөнгөж сая гүйгээд ирсэн холын зайн сайн дураараа гүйгчийн цусанд хийсэн шинжилгээ, цусны бутэцэд генетикийн балансын хачирхалтай өөрчлөлт орсныг харуулсан байна. Байгалын жамаар эд эс устаж байгаа үйл ажиллагааг удаашруулж байгаа нь харагдсан байна.
Нарны бүтэн хиртэлтийг оросын эрдэмтэд, Номхон далайн Пасхи арал дээрээс ням гаригт ажиглана. «Яагаад Пасхи арлыг сонгож авсан бэ гэхлээр яг энд нар хиртэлтийнхээ уед чанх дээр байх юм. Энэ нь гэрэл зураг авахад нэн тохиромжтой гэж» энэ экспедицийн эрдэм шинжилгээний удирдагч  Сергей Язев мэдэгдлээ.
Буриадад 7-р сарын 15-18- болох Дэлхийн монголчуудын  чуулганы хүрээнд «Монгол ертөнц ба даяарчлал» олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болно. Энэ бага хуралд Москва, Санкт-Петербург, Самара, Тольятти, Красноярск, Эрхүү, Элстэй, Кызыл, Улан-Үд хотуудын эрдэм шинжилгээний болон боловсролын тэргүүлэх төвүүдийг төлөөлсөн оросын эрдэмтэд мөн Монгол, Хятад, Энэтхэг, Их Британ, Швец, Япон, Франц зэрэг улсуудын эрдэмтэд оролцоно.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28
Хоёрдугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2010
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28