Тооллогын танхим нь ОХУ-ын Холбооны Зөвлөлийн байгуулсан болон түүний харъяанд байдаг санхүүгийн хяналтын байнгын үйлчилгээтэй байгууллага юм. Энэ танхим зургаан жилийн хугацаатай сонгоддог дарга, орлогч дарга, 12 аудиторуудаас бүрддэг байна. Даргыг болон 6 аудиторыг Төрийн Дум сонгодог ба орлогч дарга болон бусад 6 аудиторуудыг ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны зөвлөлөөс сонгодог байна. Тооллогын танхим нь Холбооны зөвлөлийн бүтцийн салбар анги биш бөгөөд төрийн хууль тогтоох, гүйцэтгэх, шүүхийн салбарт харьяалагддаггүй, гэхдээ төрийн засаглалын хэд хэдэн бүрэн эрхтэй байдаг байна. Заавар болон мэдүүлэг явуулах эрхтэй юм.

Тооллогын танхимын ажил үүргийн функц:

а) холбооны төсвийн гүйцэтгэлийн шуурхй хяналт,

б)холбооны өмчийн захирамж болон удирдлагаас төсөвт орж байгаа нийлүүлэлт, төсвөөс гадуурх сан, зээлийн нөөцийн ашиглалт, улсын дотоод болон гадаад өрийн байдал зэрэгт хяналт тавих,

в)ОУ-ын Төв банкыг оролцуулаад улс орны банкны системд хяналт тавих,

г)санхүүгийн шинжилгэээ явуулж зохих үнэлгээ өгөх болон шалгалт болон шалган байцаалт явуулах.

ОХУ-ын Тооллогын танхимын дарга нь Сергей Вадимович Степашин юм.