×
Орос-Монголын харилцаа, Аравдугаар сар 2012
Энэ хичээлийн жилд орос улсын зардлаар суралцах хамгийн олон квотыг Монгол улс авсан. Монголын гурван зуу орчим охид, хөвгүүд орос улсын их дээд, сургуулиуд болон аспирантур, докторантурт суралцаж эхлээд байна. Гэхдээ бүх оуютнууд олдсон боломжийг ашиглаж чадсангүй нь харамсалтай. Ялангуяа, соёлын сургуулиудад хүндрэлтэй байдал бий болов. Энэ бол театрын дээд сургуулиуд, хөгжмийн дээд сургуулиуд болон уран сайхны академууд.
Ойрын жилүүдэд Орос, Монгол улсуудын худалдааны харилцааг хөгжүүлхийн тулд импорт, экспортын бүтэцийг өөрчлөж, тэнцвэргүй байдлыг арилгах гэсэн хоёр гол асуудлыг шийдэх шаардлагатай байна. ОХУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Виктор Самойленко ингэж мэдэгдсэн байна. Сүүлийн үед Орос, Монгол улсуудын худалдааны эргэлт жилээс жилд мэдэгдэхүйц нэмэгдэж байгаа билээ. Жишээ нь 2011 онд энэ хэмжээ 1тэрбум 600 сая доллароос давсан байна.
Орос, Монгол улсуудын хил дээрх Хиагт, Алтанбулаг олон улсын хилийн боомт хоёр талын орон нутгийн засаг захиргаа болон түүнийг дамжин өнгөрч байгаа хүмүүсийн хувьд толгойны өвчин болоод удаж байна. Энд маш урт дараалалд хэдэн цаг зогсох шаардлагатай болж байна. Уул нь энэ дамжин өнгөрөх газар нь орос, монголын хил дээрх хамгийн орчин үеийн техникээр тоноглогдсон хамгийн шинэ боомт юм.
Хоёр улс хоорондоо визгүй болох шаардлагатай гэсэн яриа Орос, Монгол улсуудын хооронд хэдэн жил яригдаж байна. Энэ асуудлыг шийдэх зарим нэгэн алхам хийгдээд байна. Оросын тал визгүй болох тухай хэлэлцээрийн төслийг бүр 2007 онд монголын талд шилжүүлж өгсөн. Өнгөрсөн жил Улаанбаатар хотод энэ асуудлаар ГХЯ-д хоорондын зөвлөлгөөн болсон байна. “Хөсөг тэрэг тэндээ л байна” гэдэг болж байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Аравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2012
1
2
3
4
5
6
7
8
9
11
13
14
15
16
18
19
20
21
22
23
24
26
27
28
29
31