×
Орос-Монголын харилцаа, Дөрөвдүгээр сар 2012
Монгол улсын “Алтанбулаг” эдийн засгийн чөлөөт бүсэд оросын ажил хэргийн төвийг барьж байгуулах нь Орос-Монголын технологийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд ихээхэн чухал юм.  Үүнд  сонирхолтой байгаа тухайгаа Улаанбаатар хотод 20 дахь удаагаа зохион явагдсан “Ворота в Азию” /”Азийн  хаалга”/  үзэсгэлэнд оролцсон  оросын компаниудын төлөөлөгчид ярьж байна.
Байгал нуурыг судлаж хэвээр хадгалах талаархи олон улсын экологийн хамтын ажиллагаанд зориулсан  арга хэмжээнүүд Парист ЮНЕСКО-гийн төв байранд болж байна. Энэ нуур гариг дэлхийн цэнгэг усны томоохон цөөрмийн хувьд  ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн цэст багтсан юм. Нуурын байдал Сэлэнгэ голоос ихээхэн шалтгаалж байна. Эдүгээ  Сэлэнгэ Байгалыг бохирдуулах гол эх сурвалж болсон.
Оросын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид монголын зах зээлийг сонирхох боллоо. Оросын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн төлөөлөгчид Монголд «Азийн хаалга» фермерийн аж ахуйнуудын бүтээгдэхүүний олон улсын 20-р үзэсгэлэнд оролцов. Зарим нь Монголд анх хөл тавьжээ. Өөр хэсэг нь энд бүтээгдэхүүнээ аль хэдинэ борлуулж эхлэсэн.Бүгд энэ хаалгыг аль болохоор өргөжүүлэхийг эрмэлзэж байна.
Монгол улсад давст нууруудаас ховордсон металлуудыг гаргаж авахаар төлөвлөж байна. Энэ төслийн шинжлэх ухааны судалгаануудыг ОХУ-ын ШУА–ийн Сибирийн салбарын эрдэм шинжилгээний ажилтанууд монголын эрдэмтэдтэй  хамтран явуулж байна. Уснаас ашигт малтмалуудыг гарган авах буюу,тухайлбал, тэдгээрийн давсыг шүүн авна гэдэг бол бүтэхгүй зүйл огт биш юм.
ОХУ Монгол улсад  Орос болон Хятадын   транзит ачааг Улаанбаатарын төмөр  замаар тээвэрлэх  урт хугацааны тарифын баталгааг өгч чадна. Үүний хариуд монголын талаас хоёр орны нийтлэг өргөн 1520 мм царигтай  төмөр замыг  хадгалахыг хүсч байгаа юм. Сүүлийн үед БНХАУ  Монгол улсад шинэ зам тавих сонирхолоо илэрхийлэх болсон юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Дөрөвдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2012
1
2
3
4
6
7
8
9
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
25
26
27
29
30