×
Орос-Монголын харилцаа, Зургаадугаар сар 2011
     Төв Азид цөлжилт эрчимтэй явагдаж буй энэ үед хөдөө аж ахуйг үр ашитай эрхэлж болох уу?Тийм ээ, болно. Үүнд Монгол улс үлгэр жишээ  болж байна гэж Тува улсад болсон эрдэм шинжилгээний бага хурлын төлөөлөгчид ярьж байна.
    Орос улсын төрийн дээд шагналыг гадаадын арван иргэн хүртлээ. Уг шагналыг Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев  гардуулахдаа шагнал хүртэгчдэд талархан ”орос хэл, оросын соёлыг дэлгэрүүлэх үйлсэд болон эдийн засаг, улс-төр, хүмүүнлэг,   соёлын салбарын хөгжилд  оруулсан хувь нэмрийг тань үнэлж байна”гэж хэллээ.
   Орос-монголын хилийн байцаан өнгөрүүлэх цэг,боомт 29 байдгаас 19 нь ажилладаг ажээ. Яагаад ийм байдалтай болсныг  манай сурвалжлагч тодруулжээ. Улсын хил хамгаалах газрын агентлагт энэхүү ажлыг нэг жилийн өмнө эхлэсэн боловч онцын шаардлагагүй учраас зогсоожээ. Гэтэл цаг үе өөрчлөгдөж байдаг. Орос, Монгол хоёр улс хил дээр хамтарсан хяналтын ажил явуулахаар тохиролцжээ.
    Монгол улсад болон Халимаг улсад хамтарсан мах, махан бүтэгдээхүүн  боловсруулах үйлдвэр байгуулах болно. Энэ тухай Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр мэдэгдсэн юм. Оросын хөдөө аж ахуйн орлогч сайд Сергей Королёвын хэлснээр  Орос улс монгол малын махыг оросын зах зээлд нийлүүлэх туйлын сонирхолтой байгаа ажээ.
Өчигдөр үдээс хойш, өнөөдөр үдээс өмнө Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ОХУ-д хийж байгаа албан ёсны айлчлалынхаа хүрээнд Халимаг улсад байлаа. Зочинтой хийсэн уулзалт халимаг ёс заншлын дагуу боллоо. МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Халимаг улсын тэргүүн Орлов нар монгол гэрт зочилж настан буурлуудтай уулзлаа.
   Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ОУ-д хийж байгаа албан ёсны айлчлалаа Санкт-Петербург хотод үргэлжлүүлж байна. Нева мөрний эрэг дээрх хотоос «Оросын дуу хоолой»  радиод зориулж манай сурвалжлагч  Аюушийн Огторгуймаа мэдээлж байна. (Хальс)  
    Улаанбаатар төмөр замын ирээдүй Москвад дээд хэмжээнд хийсэн  орос-монголын хэлэлцээний явцад авч үзсэн нарийн түвэгтэй асуудлын нэг боллоо. Оросын нэрт монголч эрдэмтэн Владимир Грайворонский тайлбарлан хэлэхдээ «ЗСБНХУ,БНМАУ-ын засгийн газрууд «УБТЗ»  50:50 хувьтай хамтрасан хувь нийлүүлсэн  нийгэмлэгийг бүр 1949 онд байгуулсан юм.
   Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев, Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж нар Кремльд 5-р сарын 31-нд уулзахдаа  хоёр талын хэд хэдэн хэлэлцээрт гарын үсэг зурлаа.
ОХУ-д албан ёсны айлчлалаар хүрэлцэн ирээд байгаа Монгол улсын ерөнхийлөгч ноён Элбэгдоржийн ажлын хоёр дахь өдөр маш шахуу байлаа. Тэрээр ОХУ-ын ерөнхийлөгч Д. Медведевтэй хэлэлцээр хийж хэд хэдэн чухал баримт бичигт гарын үсэг зурлаа. Өдөр нь ОХУ-ын Холбооны зөвлөлийн даргын үүрэг гүйцэтгэгч Александр Торшин, Төрийн Думын дарга Борис Грызлов нартай уулзлаа.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Зургаадугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2011
4
5
6
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
23
24
25
26
27
28
29