×
Орос-Монголын харилцаа, Есдүгээр сар 2010
Алтайн хязгаарыг Сибирь төдийгүй нийт Оросын сувд хэмээн нэрлэдэг. Удахгүй Улаанбаатар хотод энэ хязгаарын гоо үзэсгэлэн, эдийн засгийн хүчин чадлыг үнэлэх боломжтой. Монгол улсын нийслэлд оршдог Оросын шинжлэх ухаан, соёлын төвд 10-р сарын 5-нд монгол-оросын найрамдалын 50 дахь сарын ажил эхэлнэ. Энэ ажлын үеэр уламжлал ёсоор Оросын нэг бүс нутгийг танилцуулдаг. Энэ удаа Алтайн хязгаарыг танилцуулна.
Зах хязгааргүй монголын тал нутаг, аж үйлдвэрийн Эрдэнэт хот, монголын нэрд гарсан танил хүмүүс. Алтайн нэрд гарсан зураач Федор Торховын "Монгол улс-миний бага эх орон" үзэсгэлэнгээс энэ бүхнийг үзэх боломжтой. Улаанбаатар хотод монгол-оросын найрамдалын 50 дахь сарын ажлын хүрээнд энэ үзэсгэлэн гарч байна. Зураачийг Монгол улсад тухайлбал Баян-Өлгий аймагт сайн танина. Тэрээр бараг 40 жил Монгол орныг зурж байна.
ОХУ-ын Сибирийн цэргийн тойргийн цэргийн албан хаагчид 9-р сарын 2 долоо хоногийн турш Монголын цэргүүдийн хамт Бүгд найрамдах Буриад улсын Хяхт дүүргийн "Бурдуны" талбайд террористуудтай үлгэрчилсэн тулалдаан хийлээ.  Энд орос-монголын "Дархан-3" тактикийн хамтарсан сургуулилт болов.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Есдүгээр сар 2010
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2010
1
3
4
5
6
8
11
12
13
14
16
18
19
20
21
23
24
26
27
28
29
30